Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй гэв

Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй гэв

Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 28-нд дуусч буй. Гэвч өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа.

Учир нь эрс хүйтэрсэн үед, агаарын бохирдол ихтэй нөхцөлд сурагчид хичээллэх нь зохимжгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Мөн баярын өдрүүдэд цахимаар хичээллэх нь зүйтэй талаар зарим хүн цахим хуудастаа бичжээ.

Гэвч 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн шинэчилсэн бүтцэд дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын амралттай холбоотой гомдол санал ирээгүй болохыг БШУЯ-наас онцлов. Тиймээс хичээл ирэх Даваа гаригт хэвийн хуваариар хичээллэнэ.

Олон улсын жишигт дүйцүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан нь судалгаа, шинжилгээтэй ажил аж. Тодруулбал, БШУЯ-наас өгсөн мэдээллээр, дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэдэг.

Энэ хичээлийн жилийн бүтцийн тухайд зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш олон улсад хэрэгждэг стандартын дагуу шинэчилсэн. Тиймээс сурагчдын амралтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд өвлийн амралтыг урагшлуулах, сунгах боломжгүй гэх хариултыг салбар яамнаас мэдээлэв.

Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сурагчдын хувьд сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэдэг байсан. Шинэчилсэн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
БурууБуруу
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ээгиймаа 2024-01-26 66.181.160.107

буруу байн

Avatar

Zochin 2024-01-26 66.181.161.119

Olon ulsiin jishigch geh shig tag unende neg hichelee olon odd davtaad bdg bayariin her hhviin ajilaa hiisen,yarisnguudl IH bdg hicheliin tsagt zovhon hichel gedgiigl ajiltnudda oilgulmar zz

Avatar

Баасан 2024-01-26 202.9.46.228

Цагаан ногоон сар болохыг мэдэдгүй юмуудаа… Хүүхдүүд ганц хоёр долоо хоног хичээллүүлж тамлах ямар хэрэг байгаа юмбдээ… Нэг мөсөн цагаан сар дуустал амраагаад, хичээлээ оруулах тухай бодолцож үзнүү. Хүйтэн, халтиргаатай байхад ямар ч тэнэг шийдэл гаргадаг юм. Амраая гэж байгаа хүмүүс лайк дараарай

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.117.89

Цагаан сар гээд гэрийн ажил овоорно хажуугаар нь хүүхэд зөөх баярын бэлтгэлээ амжуулна тэгээд 2хан долоо хоног хичээллээд амрана бас гэр нь хол байдаг орой тардаг хүүхдүүдэд их хэцүү зам нь гэж халтиргаатай мөсөн коток бас гудамж нь тас харанхуй хаанаас нэг юм гарж ирэхийн бэлээ гэж айна замын шонгуудаач тавиагүй тавьсан хэд нь ажилахгү 2хан долоо хоног хичээллэхийн оронд амраачая тэхүү үгүй бол цахимаар оруулъё

Avatar

Даваажав 2024-01-26 103.212.116.146

Хичээл ороод 2долоо хоног болоход цагаан сар болчихно айл болгон гэртээ их цэвэрлэгээ хийж худалдааны төвөөс хүнсээ цуглуулдаг энэ олон өрх толгойлсон ээжүүд байгаа эмээ, өвөөтэйгөө амьдарч эмээ, өвөөдөө тусалж байгаа хүүхэд олон хүнд зүйл өргөөд ирэхэд урдаас тосох хүн байхгүй хөгшин хүмүүст л хэцүү байх байхдаа
Гадуур зам гэж аймшиг зүгээр л үнэгүй коток шиг санагдаж байна жоохон хүүхдүүд зам гарч байгаад халчирч унан хөл гараа бэртээнэ
Гадуур ийм аймар байхад олон улсын стандарт гэж шаажийн

Avatar

Нэргүй 2024-01-26 59.153.87.59

Олон төрлийн хэрэгтэй хэрэггүй хичээлийг хасаад, ачаалал багатай сургая аа. Хүүхэд болгон эрдэмтэн болох албагүй шүү дэ.
монгол хэл, уранзохиол, монгол бичиг, тоо, хими, гадаад хэл, биеийн тамир, нийгэм түүх, үйлчлэх хөдалмөр, газар зүй, эрүүл мэнд
ийм цомхон хичээл байхад болно до.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.89.68

Эцэг эхчүүд сургууль дээр нь ямар хичээлийг 5 өдөрт хэдэн цагаар орохоор тавигдсан дээр хяналт тавих хэрэгтэй. 10 жилдээ л хүүхдүүд монгол хэл, уран зохиолын хичээлээрээ л зөв алдаагүй бичиж, зөв яриж сурах ёстой. Гэтэл ингэж сургах хичээлийн цагыг багасгаад байгаад хяналт тавиж, шаардах ёстой.
Сургууль төгсөөд боловсрол эзэмшээд, ажил дээр гарахдаа үг өгүүлбэр бүртээ алдаатай бичдэг, найруулан зөв бичих чадвар муутай болж байна.
Ийм хүүхэдтэй болохгүйн тулд 10 жилд нь сайн анхаарч байхын хүсье.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.89.68

монгол хэл, уран зохиол, уйгаржин монгол бичгийн орох цагыг нэмэгдүүлье ээ. Үндэсний хэлийг зөв бичих хичээлийг ямар санаатай цагыг нь хасаад байна.

Avatar

Нэргүй 2024-01-26 158.59.146.30

битгий тэгж заваараарай. улсаараа боловсролгүй болж дууслаа, хүүхдээ сургуульп явуулах дургүй нь таслуулахад эсвэл чөлөө авахад болно. Бусад оронд оны төгсгөлөөр амралтын өдрүүдтэй нийлээд №?хан хоног амраад болчихож л байна даг.

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.116.146

Юу гэж байгаа юм бэ? Ийм аймшигтай халтиргаатай, утаатай байхад амралтыг сунгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.116.146

Гэр хорооллын гэрэлгүй гудамж мөсөөр хучигдсан зам арай биш ээ яаж энэ хотыг жаргалтай эрүүл сайхан гэж хэлэх юм ядаж баяр өнгөрөхөөр хичээлээ эхлүүлж болно шдэ

Avatar

zochin 2024-01-26 66.181.191.45

Хичээлээ бага болго, сураад байх юм байхгүй. Юу сургах гээд хичээл хичээл гээд байгаа вэ.

Avatar

Нэргүй 2024-01-26 158.59.146.30

зайл зайл зайл
зайл зайл зайл
зайл зайл зайл

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 103.57.92.210

Одооны төгсөгчид ковид-оос ба олон амралтуудаас болоод мэдлэггүй болсон байна лээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 5.64.145.39

болох болохгүй юмыг нь дуурайж далдаганах дуртай гадаадын улсууд чинь 7 сарын дундуур хүртэл хичээлэлдэг шүү дээ ? хатуу ширүүн уур амьсгалтай агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн авто замын түгжрэл дээд цэгтээ ханиад халдварын вирус тархамал байгаа энэ үед хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг хамгаалсан нь дээр байх даа .

Avatar

Зочин 2024-01-26 59.153.113.148

хүүхдүүд чинь амраад л байвал юу сурах вэ

Avatar

Нэргүй 2024-01-26 5.64.145.39

амарч сурна байх

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.90.19

sungaachee bituu haniad bna sh dee

Avatar

Нэргүй 2024-01-26 158.59.146.30

зайл зайл зайл
зайл зайл зайл
зайл зайл зайл

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.219.241

больж үз чи өөрөө л явуулахгүй байна биз. хичээл танхимаар орох ёстой хүүхдүүдийн боловсрол хэцүүдлээ

Avatar

Нэргүй 2024-01-26 202.9.47.42

Жил болгон ингэж хэрүүл хийж байхын оронд хуваарьтаа нэгмөсөн өөрчлөлт оруулаач. Манайх шиг хатуу ширүүн өвөл болдог орон бусдыг дуурайх албагүй. Зөвхөн өөрсөддөө тохирсон арга барил, зохицуулалт хийж сурмаар байна. Урин дулаан цагт маш их ажил амжуулж сурахгүй бол өвлийн 4-5 сард юу ч хийх боломжгүй байна. Өвлийн амралтыг ес эхлэхийн өмнө эхлүүлээд цагаан сар өнгөртөл үргэлжлүүлэх хэрэгтэй. Дагаад өвлийн аялал, өвлийн спорт ч хөгжинө. Зун наадам хүртэл хичээллэж яагаад болохгүй гэж

Avatar

Зочин 2024-01-26 202.126.92.98

Хар хүйтэнд хүүхэд багачуудаа амраагаач. Өвчин ханиөднаас салахгүй бн ш тэ

Avatar

Нэргүй 2024-01-26 158.59.146.30

зайл зайл зайл
зайл зайл зайл
зайл зайл зайл

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.189.208

Хичээлийн шинэ жилийг 8 сарын 15 хавьд эхлүүлж өвөлдөө арай урт амардаг болгомоор байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж