Натур Мед Толун лигт түрүүлж, Т.Хангал "MVP"-ээр тодорлоо

Натур Мед Толун лигт түрүүлж, Т.Хангал "MVP"-ээр тодорлоо

Натур Мед Толун лигт түрүүлж, Т.Хангал "MVP"-ээр тодорлоо

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал өндөрлөж, аваргууд тодорлоо. Өчигдөр/2024.01.25/ Степпе аренад эрэгтэйчүүдийн финалын шийдвэрлэх тав дахь тоглолт болж, Натур Мед Толун баг хүчтэй өрсөлдөгч Өмнөговь Шанх Транс багийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, цувралд 3-2 гэж илүүрхсэнээр хоёр дахь удаагаа лигийн аварга болов.

Тоглолтын шийдвэрлэх оноог гурав дахь ээлжийн тоглолтод Т.Хангал авч, багаа аваргын цомд хөтөллөө. Өмнөговь Шанх Транс багийн тухайд цувралыг тааруу эхлүүлж, 0-2 гэсэн харьцаатай хожигдож байсан ч цувралын гурав болон дөрөв дэх тоглолтод ялалт байгуулан тав дахь тоглолтыг гаргаж чадсан юм. Харамсалтай нь, Б.Батсуурь, О.Чойжилсүрэн, О.Золбоо тэргүүтэй Өмнөговь Шанх Транс багийнхан шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж чадсангүй.

Харин эмэгтэйчүүдийн лигийн аваргаар Хөвсгөл Эрчим баг тодорлоо. Тэд финалд Хилчин багийг цувралд 3-0 гэсэн харьцаатай хожсон юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн хүрэл медалийг Хасу Мегастарс, эмэгтэйчүүдийн хүрэл медалийг Тэнүүн Огоо багууд тус тус хүртжээ.

Та бүхэндээ улирлын шилдгүүдийг танилцуулъя.

  • Шилдэг дасгалжуулагч – Б.Даринчулуун /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг дасгалжуулагч – Б.Энхбаатар /Натур Мед Толун/
  • Шилдэг шүүгч – М.Одхүү
  • Шилдэг легионер тамирчин – Мануэль Сьерра Посада /Тэнүүн Огоо/

  • Шилдэг легионер тамирчин – Бабков Дмитрий Владимирович /Өмнөговь Шанх Транс/
  • Шилдэг давуулагч – Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/

  • Шилдэг давуулагч – Вү Чэн Ян /Натур Мед Толун/
  • Шилдэг хаагч – Даямара Лескэй /Хилчин/
  • Шилдэг хаагч – Б.Амар /Натур Мед Толун/
  • Шилдэг хамгаалагч – М.Санчирмаа /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг хамгаалагч – З.Буянжаргал /Хасу Мегастарс/
  • Шилдэг холбогч – Б.Наранбаяр /Натур Мед Толун/

  • Шилдэг холбогч – Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг довтлогч – Г.Энхнаран /Хилчин/
  • Шилдэг довтлогч – Б.Батсуурь /Өмнөговь Шанх Транс/

  • Үнэ цэнтэй тоглогч – Г.Цэцэгжаргал /Хөвсгөл Эрчим/
  • Үнэ цэнтэй тоглогч – Т.Хангал /Натур Мед Толун/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж