Солонгосчуудыг шүдний чигчлүүр шарж идэхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Солонгосчуудыг шүдний чигчлүүр шарж идэхгүй байхыг анхааруулав

Солонгосчуудыг шүдний чигчлүүр шарж идэхгүй байхыг анхааруулав

Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын газраас иргэдийг цардуулаар хийсэн шүдний чигчлүүрийг шарж идэхгүй байхыг шаарджээ. Олон нийтийн сүлжээгээр солонгосчуудын дунд төмс болон эрдэнэшишээр хийсэн шүдний чигчлүүрийг шарж, нунтаг бяслаг болон халуун ногоогоор амталж идэх нь сүүлийн үеийн тренд болжээ. Тикток, инстаграмтай төстэй нийгмийн сүлжээгээр олон мянган хүн шүдний чигчлүүр шарж идэж буйгаа бичлэгээ байршуулах болсон байна.

Улмаар Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын газраас дараах мэдэгдлийг гаргахад хүрэв. "Цардуулаар хийсэн шүдний чигчлүүр бол эрүүл ахуйн бүтээгдэхүүн юм! Ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг найрлага, үйлдвэрлэлийн арга, хэрэглээний стандарт, техникийн нөхцлийн дагуу зохицуулдаг боловч хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулаагүй. Тиймээс идэж болохгүй!" гэж мэдэгдэлд дурджээ.

Ногоон хүнсний будгаар өнгө оруулсан цардуулан шүдний чигчлүүрийг Өмнөд Солонгосын ресторануудад өргөнөөр ашигладаг.

Өмнө нь Өмнөд Солонгосын парламент нохойн махыг хүнсэнд хэрэглэх, хүнсний зориулалтаар үржүүлэх, худалдах, нядлахыг хориглосон хууль баталсан. Хууль 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд нохойн махыг хүнсэнд хэрэглэж ирсэн тус улсын олон зууны уламжлалыг зогсоожээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХахаХаха
12
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж