Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 1 дүгээр сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын “BALLROOM” Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Хүлээн авалтад Монголын талыг ахалж ирсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс болон Монголын урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, мөн Япон, Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүндэт зочид оролцов.

Уг хүлээн авалт Монгол үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлсний дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Японы Нотогийн хойгт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс олон эмгэнэлийн захидал, мэссэж болон хандивын мөнгө хүлээн авсанд талархлаа илэрхийлье. Цаашид Япон, Монголын харилцааг зөвхөн улс төр, эдийн засаг төдийгүй соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлж, хойч үедээ найрамдалт, харилцан итгэлцсэн хэлхээ холбоог итгэлтэй залгамжлуулан үлдээх бодолтой байна” хэмээв. Үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлсний дараа “Кагамибираки” буюу япон сакэтай торх задлах ёслолыг хийв. Монгол-Японы Парламентын бүлгийн дарга бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хундаганы үг хэлэв.

Хүлээн авалтад Японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг  сурталчлах зорилгоор 30 кг далайн хясаа болон Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буй Миязаки мужийн Мияаконожёо хотоос Миязаки үхрийн махаар дайлсан нь зочдын таашаалыг хүртсэн билээ.

Мөн уг хүлээн авалтад Япон, Монголын бизнес хамтын ажиллагааны төлөөлөл болох Трансвест Монголиа ХХК, Мобиком грүпп, Тоёота Сейлс Монголиа ХХК, Моннис грүпп, Абико ХХК компаниуд ивээн тэтгэгчээр оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

ЗОЧИН 2024-01-26 122.201.23.84

кккк их мяаглаж байна аа

Avatar

Болдо 2024-01-26 202.126.89.119

Их Наран мандах улс мандтугай Хураай, хураай хураай!!!

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.188.127

хулгайчууд хуйгаараа зугаалжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж