Орбан Украинд айлчилна

Орбан Украинд айлчилна

Орбан Украинд айлчилна

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлалыг зохион байгуулахаар Украин ажиллаж байна. Энэ нь Виктор Орбаны 14 жилийн дараах анхны айлчлал болох юм.

Орбан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Украины ерөнхийлөгч Зеленскийгээс хоёр талын уулзалт хийх урилга хүлээн авчээ. Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей тангараг өргөхөд буюу арванхоёрдугаар сарын 10-нд мөн хоёр удирдагч ярилцаж байгаа харагдсан. Энэ яриаг илэн далангүй болсон гэж Зеленский тодорхойлж байв.

Унгарын Европ, Евро-Атлантын интеграцийн асуудал эрхэлсэн дэд сайд Ольха Стефанишинагийн хэлснээр Зеленский, Орбан нарын дээд түвшний уулзалтад бэлтгэхийн тулд энэ сарын 29-нд Ужгород хотод хоёр улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Петер Сиярто нар уулзах аж.

Дашрамд дурдахад, Европын холбооноос Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжид Унгар хориг тавьсан. Европын холбооны удирдагчид ирэх сарын 1-нд уг асуудлаар дахин хуралдах юм.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-26 59.153.87.54

унгар, словакчууд өмнө нь гитлерийг дэмждэг байсан, одоо путлерийг дэмжиж байгаа, яацарсан зуснууд вэ

Avatar

Нэргүй 2024-01-26 202.21.107.54

Ene nuhuulah ni deeee

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 38.42.106.107

Украйн л ирээч гээд бгаагаас Орбан очнооо гэж хэлээгүйн бишүү хэхн

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.180.113

Украйны дараагийнх нь Унгар л даа, хө ! Чамаас бусад нь ойлгоод байхад, чи л "зомбирхоод" тэнэгтээд байхын, болиоч одоо !

Avatar

Нэргүй 2024-01-26 202.21.107.54

Ишшш юу ч уншдаггүй мэддэггүй мал. Унгарыг орос яахчгүй. Орбан бол оростой зохистой харьцаж байгаа европын ганц улсын тэргүүн шдээ малаааа

Avatar

Нэргүй 2024-01-26 202.21.107.54

Хоосон толгойтой хөлсний троллуудаар дүүрчээ энэ сайт

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2024-01-26 59.153.86.87

Живж буй тансаг усан онгоцноос харх хүртэл зугтана. Сүйрч байгаа их оросоос Орбан хүртэл нүүрээ буруулна.

Avatar

зочин 2024-01-26 66.181.160.92

Путин явуургүй болсныг ойлгожилдээ

Avatar

Нэргүй 2024-01-26 45.141.215.200

нацист фашист Укрууд дахиж Украйнд байдаг үндэсний цөөнх Унгар иргэдийн эсрэг нацист зандалчилал хийхгүй гэж ам өчгөө өгж сөгдөж мөргөсний дараа Орбан арай зөөлөрч магад.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.180.113

Овоо ш дээ !
Украйн сөхрөөд ойчвол Оросууд Унгарруу нэрэлхэж цээр лэхгүй шууд л дайраад орноо гэдгийг Орбан ухаарч л дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж