Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлалыг зохион байгуулахаар Украин ажиллаж байна. Энэ нь Виктор Орбаны 14 жилийн дараах анхны айлчлал болох юм.
Орбан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Украины ерөнхийлөгч Зеленскийгээс хоёр талын уулзалт хийх урилга хүлээн авчээ. Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей тангараг өргөхөд буюу арванхоёрдугаар сарын 10-нд мөн хоёр удирдагч ярилцаж байгаа харагдсан. Энэ яриаг илэн далангүй болсон гэж Зеленский тодорхойлж байв.
Унгарын Европ, Евро-Атлантын интеграцийн асуудал эрхэлсэн дэд сайд Ольха Стефанишинагийн хэлснээр Зеленский, Орбан нарын дээд түвшний уулзалтад бэлтгэхийн тулд энэ сарын 29-нд Ужгород хотод хоёр улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Петер Сиярто нар уулзах аж.
Дашрамд дурдахад, Европын холбооноос Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжид Унгар хориг тавьсан. Европын холбооны удирдагчид ирэх сарын 1-нд уг асуудлаар дахин хуралдах юм.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT