Сүйрсэн онгоцонд Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд зорчих ёстой байжээ

Сүйрсэн онгоцонд Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд зорчих ёстой байжээ

Сүйрсэн онгоцонд Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд зорчих ёстой байжээ

Белгород хотод нэгдүгээр сарын 24-нд сүйрсэн Ил-76 цэргийн онгоцоор ОХУ-ын армийн өндөр тушаалтнууд зорчих ёстой байжээ. Гэтэл ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах газраас тэднийг хөөрхийн өмнөхөн онгоцноос буулгасан гэж Украины цэргийн тагнуулын газрын төлөөлөгч Андрей Юсов мэдээлэв.

Түүний хэлснээр, тус онгоцонд цэрэг, улс төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд байх ёстой байсан ч Холбооны аюулаас хамгаалах газраас өөр тээврийн хэрэгслийг ашиглахыг үүрэгдсэн гэж Украины тагнуулын албаныхан таамаглаж байна. Уг мэдээллийг цэргийн онгоц осолдсоны дараа Украины тагнуулчид олж мэдсэн гэнэ. Ослын дараа Холбооны аюулаас хамгаалах газар болон Оросын арми онцгой байдлын ажилтнуудад протоколын дагуу ослын газрыг шалгахыг зөвшөөрөөгүй гэв. Андрей Юсовын хэлснээр, таван цогцсыг Белгород дахь орон нутгийн морг руу илгээсэн бөгөөд ослын газрын дүрс бичлэгт хүний ​​цогцос харагдахгүй байна.

Онгоцонд олзны 65 украин цэрэг, нисэх багийн зургаан гишүүн, дагалдан яваа гурван хүн байсан гэж Оросын тал мэдэгдсэн. Ил-76 цэргийн онгоц осолдож, онгоцонд явсан бүх хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Тус онгоцонд олзны 65 украин цэрэг зорчиж явсан бөгөөд хуваарийн дагуу хоригдол солилцохоор нисч явсан гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлсэн.

Украины цэргийн тагнуулын алба онгоцонд хоригдлууд байсан эсэхийг нотлоогүй, ослын шалтгаан юу байж болох талаар тайлбар хийгээгүй ч тухайн өдөр хоригдлууд солилцохоор төлөвлөж байсан гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.26.150

Мансуурагч алиалагч өөрсдийн хүмүүсээ хөнөөчих шив

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 59.153.115.23

Шорон зурвас дээрээс хөөрч байхыг бодоход их л сайн онгоц байх нь дээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 43.242.242.59

Украйны тагнуул хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байгааг Оросын тал мэдээд том алан тушаалтнаа буулгасан байна. гэтэл Украйнчууд өөрсдийнхөө олзны хүмүүсийг золигт гаргачихсан байна. ар гэр нь Украйнаас хохирлоо нэхэх болж дээ. Украйн олон жил дайн байлдаан хийвэл улс нь сүйрнэ гэдгийг мэддэггүй юм байхдаа. АНУ болон НАТО тэд нарыг хөөрөгдөөд л байдаг. Оросын хүчийг сулруулахын тулд Украйныг ер хайрлахгүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.168.8

ТЭНЭГТЭЭД БАЙ, ОРКУУД АЛБАН ТУШААЛТНУУДАА АВААД ОНГОЦНЫ БАГИЙГ ЗОЛИОСОЛСОН, ОЛЗНЫХОН БАЙГААЧГҮЙ, ОЛЗНЫХНЫГ УСТГАСАН БОЛГОЖ НҮБ-Д ГОМДОЛ ГАРГАХААР ЖҮЖИГ ЗОХИОЖ ӨӨРСДӨӨ СӨНӨӨСӨН

Avatar

Монгол Орос Хятад найзууд 2024-01-26 193.179.60.75

Энэ тэнэг янханы бичиж байгаа нь: таамаглаж байна, гэнээ, бололтой гээд зохиогоод л шаана. Нөгөө эргүү г*** укр баруунд тархиа угаалгасан малнууд нь хөөрөөд л 🤣🤣🤣🤣🤣🤣

Avatar

зочин 2024-01-26 66.181.160.92

Тэгэндээ тэгнэ …Ороzуудыг мэдийшдэээ

Avatar

Нэргүй 2024-01-26 185.220.101.184

ха ха ха, эх сурвалж KYIV INDEPENDENT гэхээр шал худлаа шар мэдээ гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-01-26 103.68.107.106

Өөр эх сурвалжаас авах чадвар байхгүй. Хохол Элбэгийн сайт

Avatar

Нэргүй 2024-01-26 202.9.47.42

Дойче Велле, Ассошиэтэд Пресс бүгд л нийтэлсэн байна шд. Тэгээд танай орсын худ мэдээг нийтлэх үү? Танай оросууд ам нээвэл л худлаа ярьдаг хүмүүс шд. Ертөнцийн шившиг. Та нар юу ч гэж донгодоод танай мангадууд ялагдана за юу. Ингэж амьдрахаар үхээч та нар. Монгол хүн гэхэд ичмээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж