Тайвань: Хятадын нөлөөг сөрөхийн тулд өөрсдийн гэсэн "AI" хэлтэй болно

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Тайвань: Хятадын нөлөөг сөрөхийн тулд өөрсдийн гэсэн "AI" хэлтэй болно

Тайвань: Хятадын нөлөөг сөрөхийн тулд өөрсдийн гэсэн "AI" хэлтэй болно

Тайванийн сонгуульд хэн ялсан бэ гэж асуухад хятад хэл дээрх чатбот будлиантай хариулт өгч байна. "Baidu Inc"-ийн чат бот хариулахдаа "Лаи Чин-тэ" гэж зөв хэлэх боловч араас нь "Тайванийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн үндсэндээ нэг Хятад гэсэн ойлголт л байгаа" гэсэн тайлбарыг өгөх аж.

Хятадын нөлөө бүхий ТикТок, Шиаохоншу зэрэг технологийн платформ нь арлын соёл, улс төрийн бодлогыг сүйтгэж байна гэж Тайвань эмээж байна. Тиймээс энэ салбар дахь Хятадын нөлөөг сөрөн, шинэ тутам гарч ирж буй хиймэл оюун ухааны талбарт байр сууриа тогтоохын тулд Тайвань 555.6 сая ам.доллар төсөвлөжээ. Энэ нь 2026 он хүртэл тус салбарт хөгжүүлэлт хийх хөрөнгө юм.

Түүнчлэн 7.4 сая ам.долларыг "Trustworthy AI Dialogue Engine" буюу "Taide" хэлний загварт зарцуулж байна.  Банк, эмнэлэг, бизнес, төрийн байгууллагууд цахим шуудан бичих, уулзалтаа дүгнэх зэрэг ажлыг уг хэлний загварыг ашиглан бичих боломжтой болно. "Taide"-ийн эхний хувилбарыг энэ оны дөрөвдүгээр сард танилцуулж, сонгогдсон түншүүдэд туршиж үзэхээр төлөвлөжээ.

"Taide" төслийн зохицуулагч Ли Юх-Же хэлэхдээ "Бидний үнэт зүйлстэй нийцсэн томоохон хэлний загвар хэрэгтэй. Хэлний загвар нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх гэсэн үндсэн үнэт зүйлсийг агуулдаг" гэжээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж