Путин Калининградад очиж, Балтын орнуудыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Путин Калининградад очиж, Балтын орнуудыг сандаргав

Путин Калининградад очиж, Балтын орнуудыг сандаргав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Калининградад очсоноор Балтын орнуудыг сандаргаж, НАТО-той дайтах вий гэсэн болгоомжлолыг төрүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Литва, Польшийн дунд орших  газар нутаг руу нисч очсон бөгөөд энэ нь ирээдүйн мөргөлдөөний голомт болж магадгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.

Путин Калининградад газардахынхаа өмнө "Нисдэг Кремль" нэртэй ерөнхийлөгчийн онгоцоороо Эстони улсын хаяагаар нисчээ. Түүнийг  Балтын тэнгист ойртоход Шведийн Готланд арлын зүүн эргийн ойролцоо сөнөөгч онгоцуудыг байрлуулсан байна.

Кант Балтийн холбооны их сургуулийн оюутнуудтай ярилцаж байхдаа Путин Калининградын хөршүүдийг Зөвлөлтийн дайны дурсгалын хөшөөг нураасан гэж шүүмжилжээ. "Энэ бол тэдний хаана амьдарч, юу хийж, дараа нь юу болохыг ойлгохгүй байгаа гайхалтай мунхаг байдлын илрэл" гэж Путин хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, энэ айлчлал нь НАТО-д анхааруулга өгөх зорилготой биш, харин "хөгжил дэвшлийг" нэмэгдүүлэх зорилготой гэв. Тэрбээр "Ерөнхийлөгч ОХУ-ын бүс нутгуудад айлчлах нь НАТО-гийн орнуудад илгээсэн мессеж биш. Хамгийн гол нь мессеж илгээх биш, улс орон, бүс нутгаа хөгжүүлэхийн төлөө олон жил хийсээр ирсэн зүйлээ үргэлжлүүлэх нь чухал" гэсэн байна. Песков хэлэхдээ, Балтийн орнуудын "милитарист мэдэгдэл" нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос улсын Германаас авсан Калининградад заналхийлж байна гэв.

Европын Гадаад харилцааны зөвлөлийн шинжээч Камилла Гранд  хэлэхдээ, Путины айлчлал нь Калининградын иргэдэд "Та бол Орос хүн" гэдгийг нь сануулах зорилготой гэжээ. Түүнчлэн Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасны дараа Балтийн тэнгисийг "НАТО-гийн тэнгис" биш гэдгийг харуулах, Орос улс Калининградад цэргийн хөрөнгөтэй гэдгийг барууныханд сануулах гэсэн тодорхой оролдлого гэж дүгнэсэн байна.

Кремль үгүйсгэсэн ч Орос барууны хооронд илүү өргөн хүрээтэй дайны аюул заналхийлж байгаа энэ үед Путин Европын зүрхэнд айлчилсан нь чухал ач холбогдолтой юм.

Их Британийн армийн дарга "Хэрвээ дайн болвол энгийн иргэд Оростой тулалдахаар цэрэгт татагдана" гэж анхааруулсны дараа Лхагва гаригт тус улсын Ерөнхий сайд Риши Сунак цэрэг татлагыг үгүйсгэсэн.  Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэлдээ, "Путин "5-8 жилийн дараа" НАТО-д дайн зарлаж магадгүй" гэсэн.

Британийн цэргүүд НАТО-гийн хамгаалалтын нэг хэсэг болгон Эстонид байрлаж байна. Түүчнлэн өнгөрсөн нэгдүгээр сард Эстони, Латви, Литва улстай хамтран Орос, Беларусьтай хиллэдэг Балтийн хамгаалалтын бүсийг байгуулахаар тохиролцов. Тэд "хөдөлгөөний эсрэг хамгаалалтын байгууламж" босгож, пуужин-их бууны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцжээ. Хуучин ЗХУ-ын улс байсан Эстони улс ОХУ-тай хиллэдэг 182 миль газрын дагуу тус бүр нь 10 хүртэл цэрэг багтаах 600 бункер барина.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж