Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.01.25/ захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Рагчаагийн Батрагчааг томилжээ.  Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Рагчаагийн Батрагчаа нь:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/,
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр,
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс,
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч, 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч, 2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.160.33

Юу зөвлөх гэж байгаан, тавчиктай гарсан эхийг хараад огцорч байсан ерөнхийлөгч хаана байнаа, хот нь дэлбэрч 3 хүн нас барчихаад байхад ганц эмгэнэл ч илэрхийлчихгүй .
Ерөнхийлөгчдөө эхлээд ёс зүйтэй, хүн сэтгэлтэй бай гээд зөвлөөд өгөөч.
Гадны элчин сайдууд хүртэл эмгэнэл илэрхийлээд байхад, ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга сураггүй байж болж байгаа юм уу.
Хотын дарга АНУ-д явж байгаа сурагтай, юу хийж яваан бэ

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2024-01-26 51.91.101.220

Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын дарамтаа даруй ЗОГСОО. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. ЯЛТАН чиний дэргэд ЭМЭГТЭЙН амь нас чинийхээс үнэ цэнэтэй лал ар аа. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, буугүй хамгаалагчдын ард нууугдсан бузрын НҮҮРСЧИН жоом.
Шөнө орой, ажлын бус цагаар, утсаараа хүчирхийлж залгадаг, ордонд иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ лал араа

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.177.26

Күүк-д хаваажид!

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.182.220

Ямар их ажил сольдог нехер вэ

Avatar

Зочин 2024-01-26 66.181.161.132

Сүүлийн үед хуулийн чиглэлээр албан тушаал дэвшиж байгаа нөхдүүд дандаа хувийн хогийн дээд сургуулийн төгсөгчид байх болжээ. Олигтой боловсрол эзэмшээгүй цүнх баригчийн замналаар явсан нөхөд хуулийн салбарын толгойд гарч эхлэхээр шударга ёс, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байна

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.117.202

hud gar da, angliar yarina gej holion bantan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж