ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны шилдэг банк гэдгээ дахин нотоллоо 

ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны шилдэг банк гэдгээ дахин нотоллоо 

ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны шилдэг банк гэдгээ дахин нотоллоо 

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох  Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ. Үр дүнд нь ам.долларын гадаад шилжүүлэг хамгийн ихдээ л 40$-н шимтгэлтэй хийгдэж байна. Мөн тус банктай хамтарснаас хойш хийгдсэн ам.долларын нийт гүйлгээний 85 орчим хувь нь ердөө хоёрхон цагийн дотор хийгджээ. Харин бүс нутгийн хувьд цагийн зөрүү ихтэй орнуудад ажлын цагаас хамааран 24 цагийн дотор гүйлгээ хийгдэж байна. Ийнхүү дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас ам.долларын төлбөр тооцоо илүү ХУРДАН, ХЯМД хийгддэг боллоо.   

Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбосон амжилтыг олон улсад үнэлж “World Economic Magazine” сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкийг Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тэргүүлэгч банк буюу “Best Bank for Remittances Mongolia 2023” аар тодруулан шагналаа. 

Bank of New York Mellon нь дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20%-г бүрдүүлдэг, 45.7 их наяд ам.долларын активтай дэлхийн санхүүгийн системд нөлөө бүхий банк юм. Түүнчлэн 240 жилийн туршлагатай, AI технологийн шилдэг, шинэ шийдлийг нэвтрүүлэгч, олон улсын Fitch Ratings, S&P Global,  Moody’s Investor Service  агентлагуудаас A үнэлгээтэй гэдгээрээ алдартай АНУ-ын ТОП клирингийн банк билээ. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь ХХБ-ны харилцагчид байдаг. Харин Номхон далайн бүсүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 500 компанийн 80 гаруй хувь нь Bank of New York Mellon-той харилцдаг байна.  

ХХБ нь олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага дээрх 79 ностро дансаар дамжуулан 31 төрлийн гадаад валютаар харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэдэг. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны зах зээлийн 40 орчим хувийг дангаар гүйцэтгэдэг билээ. Худалдаа, хөгжлийн банк Bank of New York Mellon-той хамтран ажилласнаар Монгол улс олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж чаддагийг нотолж, олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээж, эдийн засгийг эергээр харахад томоохон түлхэц болно.  

Цаашлаад Монгол Улс дэлхийн бусад томоохон банк санхүүгийн байгууллага болон Европын улсын банктай хамтран ажиллах суурь амжилттай тавигдаад байна.   

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-01-26 142.132.8.32

Uneheer megejliin uilchilgeetei Canada ruu neg udriin dotor mungu 20$ shiljuulj baina.

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.179.52

sain bank shuu,olon jil uilchluulj bn daa

Avatar

Хаха 2024-01-26 203.91.115.56

луйварчид үүрлэсэн гөдны хөлсний хулхи банк

Avatar

Нэргүй 2024-01-26 103.57.93.24

Гадаадад явахад асудалгүй юм билээ Амжилт

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.216.253

Одоо байгаа хэдэн банкнаасаа хамгийн гайгүй нь ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-26 202.131.225.53

amjilt husye bayar hurgeye

Avatar

Иргэн 2024-01-26 202.55.191.130

Дахин гэдэг үгээ болиосой, нээх нуршуу юм бичихийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж