Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ. Үр дүнд нь ам.долларын гадаад шилжүүлэг хамгийн ихдээ л 40$-н шимтгэлтэй хийгдэж байна. Мөн тус банктай хамтарснаас хойш хийгдсэн ам.долларын нийт гүйлгээний 85 орчим хувь нь ердөө хоёрхон цагийн дотор хийгджээ. Харин бүс нутгийн хувьд цагийн зөрүү ихтэй орнуудад ажлын цагаас хамааран 24 цагийн дотор гүйлгээ хийгдэж байна. Ийнхүү дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас ам.долларын төлбөр тооцоо илүү ХУРДАН, ХЯМД хийгддэг боллоо.
Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбосон амжилтыг олон улсад үнэлж “World Economic Magazine” сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкийг Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тэргүүлэгч банк буюу “Best Bank for Remittances Mongolia 2023” –аар тодруулан шагналаа.
Bank of New York Mellon нь дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20%-г бүрдүүлдэг, 45.7 их наяд ам.долларын активтай дэлхийн санхүүгийн системд нөлөө бүхий банк юм. Түүнчлэн 240 жилийн туршлагатай, AI технологийн шилдэг, шинэ шийдлийг нэвтрүүлэгч, олон улсын Fitch Ratings, S&P Global, Moody’s Investor Service агентлагуудаас A үнэлгээтэй гэдгээрээ алдартай АНУ-ын ТОП клирингийн банк билээ. Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь ХХБ-ны харилцагчид байдаг. Харин Номхон далайн бүсүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 500 компанийн 80 гаруй хувь нь Bank of New York Mellon-той харилцдаг байна.
ХХБ нь олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага дээрх 79 ностро дансаар дамжуулан 31 төрлийн гадаад валютаар харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэдэг. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны зах зээлийн 40 орчим хувийг дангаар гүйцэтгэдэг билээ. Худалдаа, хөгжлийн банк Bank of New York Mellon-той хамтран ажилласнаар Монгол улс олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж чаддагийг нотолж, олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээж, эдийн засгийг эергээр харахад томоохон түлхэц болно.
Цаашлаад Монгол Улс дэлхийн бусад томоохон банк санхүүгийн байгууллага болон Европын улсын банктай хамтран ажиллах суурь амжилттай тавигдаад байна.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Zochin 2024-01-26 142.132.8.32
Uneheer megejliin uilchilgeetei Canada ruu neg udriin dotor mungu 20$ shiljuulj baina.
Нэргүй 2024-01-26 213.87.157.180
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-26 66.181.179.52
sain bank shuu,olon jil uilchluulj bn daa
Хаха 2024-01-26 203.91.115.56
луйварчид үүрлэсэн гөдны хөлсний хулхи банк
Нэргүй 2024-01-26 103.57.93.24
Гадаадад явахад асудалгүй юм билээ Амжилт
Нэргүй 2024-01-26 139.5.216.253
Одоо байгаа хэдэн банкнаасаа хамгийн гайгүй нь ш дээ
Нэргүй 2024-01-26 202.131.225.53
amjilt husye bayar hurgeye
Иргэн 2024-01-26 202.55.191.130
Дахин гэдэг үгээ болиосой, нээх нуршуу юм бичихийн