Архангай аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны 08:12:06 цагт 4.1 магнитудын хүчтэй газар газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймагт газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.184.148

oirtood l bn uu daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж