Даатгалтай иргэд хохирлоо 100 хувь хүртэл нөхөн авна

Даатгалтай иргэд хохирлоо 100 хувь хүртэл нөхөн авна

Даатгалтай иргэд хохирлоо 100 хувь хүртэл нөхөн авна

Монголчууд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт хомс байдаг. Тиймдээ ч даатгалын үйлчилгээний үр ашгийг төдийлөн ойлгодоггүй болохыг салбарынхан нь хэлж буй. Хамгийн сүүлийн ослын тохиолдлоос харахад гэнэтийн давагдашгүй эрсдэлийн үед даатгал ямар хэрэгтэй болох нь харагдаж байна.

Тодруулбал, хоёр хоногийн өмнө болсон ослын үеэр нийт 29 машин дэлбэрэлтэд өртөж, шатсан. Даатгалтай иргэдийн тухайд эд хөрөнгийн хохирлоо үнэлүүлж, 100 хүртэлх хувийн нөхөн олговор авах боломжтой.

Хэрэв жолооч тээврийн хэрэгслийн даатгалтай бол машин нь гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтэнд өртсөн тохиолдолд үнэлгээний баг шуурхай ажиллаж нөхөн төлбөрийг хугацаа алдахгүй олгох нөхцлийг даатгалын компаниуд гэрээндээ тусгасан байдаг байна. Тээврийн хэрэгслийн даатгал нь: 

  • Галын эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Зам тээврийн осол
  • Байгалийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Жолоо шилжүүлэх эрсдэл
  • Мал, амьтнаас учруулах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайлах эрсдэл
  • Дээрэм түүний үр дагавраас үүдсэн эрсдэл
  • Шилний эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийн хэсэгчилсэн хулгай
  • Дугуйн эрсдэлээс сэргийлдэг аж.

Дүнжингаравын уулзварт гарсан ослын үеэр дэлбэрэлтэд өртөж эд хөрөнгө буюу машинаараа хохирсон иргэд ч эхнээсээ даатгалын компаниудруугаа холбогдож эхэлжээ.

Одоогоор хоёр компани осолд хохирсон үйлчлүүлэгчийнхээ хохирлыг 100 хувийн нөхөн төлбөрөөр буюу 15 сая төгрөгөөр барагдуулсан талаар мэдэгдэв.

Автомашины даатгалыг иргэд өөрийн хүссэн даатгалын компаниар хийлгэх боломжтой бөгөөд аж ахуй нэгж бүрийн даатгалын багц, төлөлт, нөхөн олговрын хувь хэмжээ харилцан адилгүй байна. Хэрэв машин нь осолд өртсөн бол иргэн даатгалтай компани руу залгаж, мэдэгдэж урьдчилсан байдлаар үнэлгээг хийлгэнэ. Ингэхдээ даатгалын компани зах зээлийн үнээр тухайн техник хэрэгслийг үнэлж, үнэлгээнд тулгуурлаж хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай. Тээврийн хэрэгсэлд даатгуулсан эрсдэлээс үүдэн хохирол учирвал дараах материалыг бүрдүүлж өгснөөр нөхөн төлбөр авч болдог байна. Үүнд:

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
  • Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хохирлын хэмжээг тогтоосон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан
  • Даатгагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардах заалттай.

Даатгалаас нөхөн төлбөр төлөхгүй тохиолдлууд мөн байдаг. Тухайлбал, даатгуулагч, түүний жолоо барих эрх олгосон этгээд жолоочийн албан журмын даатгалд хамрагдаагүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан үед учирсан хохирол болон зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа этгээд жолоодсоноос үүдсэн хохиролтой тохиолдолд. Мөн даатгуулагч нь даатгагч болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн өмнө өөрийн бурууг хүлээн үүрэг хариуцлага хүлээхээр тохиролцсон бол, даатгалын зүйл дотор байсан эд зүйлс, тээвэрлэж явсан зорчигч, ачаанд болон тэдгээрээс үүдэн гарсан хохирол, бусдад буюу гуравдагч этгээдэд учруулсан хохиролтой бол даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй.

Зөвхөн тээврийн хэрэгслээс гадна иргэн амь нас, эрүүл мэнд, орон сууцны эрсдэлийн даатгалтай тохиолдолд нөхөн төлбөр буцаан авна. Гэхдээ хүн бүр эрсдэлийн даатгалыг харилцан адилгүй хугацаа, хураамжаар төлж байгаа учир нэг иргэнд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр өгөх нь даатгалын байгууллагын үнэлгээнээс тодорхой болдог байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.90.12

daatgalaa yaj hiilgesen baina tuuniihee daguu l mongoo avna. Ene nohduud engiin daatgal hiilgechiheed bvten mashin avah geed dairchih yumaa. Unegui zuil gej haana ch baihgui dee

Avatar

Нэргүй 2024-01-26 124.158.126.107

бүтэн шатсан машиныг 15 саяар нөхөн төлөх үү

Avatar

Нэргүй 2024-01-26 5.64.145.39

даатгалын тухай даан ч мэдлэггүй байна даа ! Даатгуулагч хэдээр даатгуулсан байна гэдэгээс хамаарч ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ гээч юм гарч ирдэг бас бус юм ч бий . Тэрнээс энэ машиныг тэдээр авсан тэрийгээ авна гэвэл учир дутагдалтай . Ер нь бид даатгуулахын ач холбогдлыг сайтар мэдэж даатгалд хамрагдаж сурах нь зүгээр шүү

Avatar

Зочин 2024-01-26 66.181.186.31

Манай улсад хаана ч тийм зүйл байхгүй шүү. Тийм л бодитой юм бол саяны осолын үед шатсан машинуудаас 100% төсөлж байгааг нь зарлачих энэ нийтлэл талбөртэй даатгалын хийэ байгаа арга даатгал авах даа супер амлалт яг өгөх дөө май шүү

Avatar

Уншигч 2024-01-26 66.181.184.148

ёстой худлаа шүү дээ, шатсан байрны оршин суугчдын нэлээдгүй хувь нь банкны зээлээр л авсан байж таарна, тэгэхээр даатгалтай л гэсэн үг, гэвч даатгалаас хохирол төлөхгүй байх арга чаргаа тэд сайн мэдэж л байгаа. гэрээг нь уншвал хөгийн заалтууд их байгаа ипотекийн зээл л авч байвал даатгал ч яамай гээд юун гэрээгээ гүйцэт унших ойлгох. даатгал хариуцах заалт бараг байхгүй вий дээ.

Avatar

Данко 2024-01-26 96.248.41.119

Даатгалын компани болон Дашваанжилаар наад зардалуудаа төлүүлээрэй дэй, авилгачидаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж