"МАН 2014 оны тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2024.01.25-нд нийтлэгдсэн

"МАН 2014 оны тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй"

"МАН 2014 оны тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй"

Ардчилсан нам засаглаж байсан 2014 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглосон шийдвэр гарсан. Уг тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хориглосон. НИТХ нь тухайн үед эрсдлийн үнэлгээ хийж энэхүү шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд шаардлагатай зохион байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх ёстой байсан. Мөн аюултай ачааг хот дотор тээвэрлэх, хадгалах үйл ажиллагааг бүх тохиолдолд нийслэлээс хянах асуудал энэхүү тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Гэвч нийслэлд засаглаж байгаа МАН энэхүү тогтоолын хэрэгжилтийг МАН 2016 оноос хойш хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж