Задарсан нь зөвдөж, ядарсан нь буруудах уу!

Задарсан нь зөвдөж, ядарсан нь буруудах уу!

Задарсан нь зөвдөж, ядарсан нь буруудах уу!

Монголд хүчтэй нь хүчгүйгээ гэх хатуу ширүүн ширэнгийн хууль үйлчилдэг үү, үгүй юу? Хий тээвэрлэж явсан жолооч аймшигтай ослын буруутан болоод хэргийг хаах уу эсвэл дахин ийм осол гарч, олон олон хүний амийг эрсдүүлэхгүйн тулд хэн ч хэрэгжүүлдэггүй стандартыг бүгд ягштал биелүүлдэг, тэр нь албан тушаалтны авлига авах арга хэрэгсэл бус бидний аюулгүй байдал, амь насны баталгааг хангах чухал зохицуулалт болох ёстой юу гэдгийг бид энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч мэдэх юм. Иймийн тулд энд жолоочийг өмгөөлөх санаа огтхон ч агуулаагүй бөгөөд тэгсэн, тэгээгүй цагаан дээр хараар бичигдсэн Эрүүгийн хуулиар жолооч буруудах нь тодорхой юмсанж.

ӨМНӨХ КЭЙС

Үүнтэй ойролцоо хэргийг ердөө хоёрхон сарын өмнө шүүхээр шийдвэрлэжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Шүүхээс Эрүүгийн хуулийн дагуу жолоочид ял оноосон бөгөөд шатахууны тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч компаниас хохирлын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

“ДАШВААНЖИЛ” ХХК-ЫН ХАРИУЛТ

Хий тээвэрлэж яваад осол гаргасан том оврын автомашин “Дашваанжил” ХХК-ын машин бөгөөд энэ талаар тус компанийн захирал Н.Баатаржав “Өчигдөр осол гаргасан хоёр жолоочийн хоёулангийнх нь буруу байсан. Манай компанийнхан стандартын дагуу тээвэрлэлтийн ажлаа хийж байсан боловч гэнэтийн осолд өртлөө”” гэж осол гарсан өдөр мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын хуралдааны дараа албаны хүмүүсийн мэдэгдсэнээр дээрх машин шатах, тослох материал тээвэрлэх зөвшөөрөл аваагүй байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Гэтэл хууль тогтоомж, стандартаараа тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд өчнөөн олон стандарт хангасан байх ёстой бөгөөд төмөр хаалтаар тонлоглохоос эхлээд 10х10 мм-ийн нүхэлсэн төмрөөр гадны цохилтод ёмкосыг хамгаалсан байх ёстой аж. Товчхондоо байлдааны зориулттай машинтай адил хуяглах ёстой байна. Гэтэл зөвшөөрлөө ч аваагүй байсан нь Монголд аюулгүй байдал хэрхэн алдагдсаныг харуулна.

Олон улсад шатахуун, хий тээвэрлэж буй том оврын машин өөр машин мөргөхөд галын аюулаас бүрэн хамгаалагдсан байдаг бол Монголд стандарт мөрддөггүйн жишээг хийн тээвэрлэж явсан машины осол харуулав.

БУРУУТАН ХЭН БЭ?

Хэрэвзээ энэ осол түгжрэлтэй өдрийн цагаар болсон бол хотоороо дэлбэрэхэд ойрхон байлаа. Цаашид ч ийм осол болох магадлал өндөр байна. Учир нь Улаанбаатар хот өөрөө тэсрэх бөмбөг болчихлоо. Авлигын улс мөрийг улс, орны хаанаас ч харахад бөгөөд осол, аваар, гамшиг болгонд нүдэнд эрхгүй тордог болоод удав. Гэтэл бид гай, гамшиг, гарз тохиолдох болгонд шуугиад, маргааш нь мартдаг болохоор нүдээ аньж, чихээ таглах юм бол хэн нэгэн нь халуун амиа алддаг болов. Газрын наймаа, хүнийг биш мөнгийг чухалчилдаг хөгийн байдлаас болоод ширгэх шахам байсан Сэлбэ гол үерлэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ч хэн ч хохирлыг барагдуулсангүй. Мартах юм бол маргааш илүүг үзүүлнэ гэсэн шиг байгаль хүчээ хуримтлуулан дүн өвлийн хүйтэнд халиа үүсгэсээр буй ч хэн ч хариуцлага нэхэхгүй байгаа нь хачин.

Хариуцлагагүй, авлигын төлбөрийг бид амь нас, эрүүл мэнд, үр хүүхдээрээ төлж байна. Орон сууцанд гарсан галыг унтраахаар оны өмнөхөн гал сөнөөгч цэл залуугаараа амиа алдсан бол энэ ослоор гурвын гурван аврагч нэмэгдэв. Төрөөс хохирлыг арилгахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон талаар бахархалтай мэдэгдээд байгаа. Гэхдээ татвар төлөгчдийн тэрхзз мөнгийг онцгой, эмнэлэг, цагдаад зарцуулсан бол олон олон ослоос урьдчилан сэргийлж чадахгүй гэхэд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах байв.

Жолоочийг буруутгаад энэ хэргийг дуусгаж болно. Гээд асуудал шийдэгдэхгүй. Хууль, журам, стандартаа биелүүлдэггүй. Түүнийг төрийнхөн нь мөнгөжих хэрэгсэл болгосон, хувийнхан нь хахуулиар бүгдийг шийддэг хэвээрээ л үлдэнэ. Мэдээж хэргийн мөрдөн байцаалт ид явж буй бөгөөд хуулийн дагуу шийдэгдэх нь тодорхой. Шүүх хуулийн хүрээнд л шийдвэр гаргана. Тиймээс урьдаас шүүх рүү дайрах нь утгагүй. Харин амиа алдсан гурван хүн, хүнд бэртсэн найман хүний хохирлыг барагдуулж чадахгүй л болов уу?

Өнөөдрийн осол, аваар эрх мэдлээ ашиглан өөрсдийн ашиг хонжоог нэмэхийн тулд  стандартгүй зам, барилга барьж, хот төлөвлөлт нэртэй хулгай хууль ёсны болгосноос л үүдэх болжээ. Хаа сайгүй хашаалсан газар, машин бүү хэл явган хүн явж болохооргүй зам, талбай бий болов. Хотын асуудал болгоноор албан тушаалтнууд мөнгө хийж байна. Тиймээс Шадар сайдын хэлсэнчилэн  “дөрвөн алба хаагчийн 1 л хувцастай” байгааг болиулж, дөрвүүлэнг нь иж бүрэн хувцаслаж, элдэв техник хэрэгсэлтэй болсон ч энэ мэт ослоор эрдэнэт хүний амь эрсдэж, хариуцлагыг нь цалингаараа амьдралаа болгочих гэж яваа жирийн иргэд үүрсээр байх болно.  Хот өөрөө гамшиг болчихсон учраас энэ осол аваар тасрахгүй. Хүн үрэгдэж, үхсээр л байх нь. Асуудлын гол нь авлигачдын өгсөн зөвшөөрлөөр стандартгүй хот оршсоор л байна. өмнө нь хүний амь аврах гээд үхсэн залуу, бороо унтрааж байхад түймэр унтраа гээд Ми-8-д нисч болохгүй байхад явсан залуус гэдгийг ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан залуус Монголд цөөдөөгүй. Ийм байсаар байвал мөнгөтэй, эрх мэдэлтэй стандарт мөрдөж, аюулгүй байдлыг хангадаггүй задарсан нөхөд зөвдөж ядсан нь буруудсаар л байх болно. Тиймээс үзэмжээр бус үнэн, зөвөөр нь стандартыг хангуулж, хангаж, ирээдүйд нүүрлэх аюулыг төсөөлөн өнөөдрийн стандартгүй хотыг стандарттай болгох нь чухал. Жолоочийг буруутгалаа гээд бас л нэг гэр бүлийг гуниг, харуусалд автуулахаас цаашгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-01-26 202.55.188.100

ОНЦГОЙН дарга нар баяжихаа бодохоос ажилчидаа бододогүй загдажав гэж этгээд энэ байгуулгийн дарга байхдаа дэндүү идсэн шүү тухайн үед мөнч их яригдсан одоо тушаал дэвшээд явж бна ер онцгойн ажилчидийн цалинг 5 саяаас доошгүй нэмэх хэрэгтэй амь насаа зольж явдаг гэтэл шударга байна гэсэн 76 бидний өмнө тангарга өргөж ирээд л улс орон ард иргэдийхээ төлөө гээд тэр тангарга нь баяжихийн төлөө эх орноо худалдахын төлөө баймааргүй юмаа даан ч 76 та нар шоронд байх ёстой шүү

Avatar

Зочин 2024-01-26 59.153.115.146

ГАЗ. БОЛ ХАЛУУН ГАЛ ГАЛ ГАЛДХХ БҮҮР ЦОО ӨРӨМДӨГ ГАЛ ДАШВААЖИЛ КОМПАНИ ЯМАР МУНДАГ ЮМ БЭ ОДОО ДАХИАД ХЭЗЭЭ Ч ХААНА Ч АВОР. ОСОЛ ГАРАХАД ДАШВААЖИЛ ТООХЧГҮЙ БИД ЖОЛООЧОО ХАМГААЛНАА. ХАРИН ШАТААЖ ДЭЛБЭРЧ ҮХЭЖ БАЙГАА НӨХДҮҮД ИРГЭД БИДЭНД ЯМАР Ч ХАМААГҮЙ ГЭЭД ХЭЭВ НЭГ ХЭЛЭЭД ГӨЛИЙГӨӨД ЗОГСОХ ЮМ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ДАШВААЖИЛЫНХАН. ХЭЗЭЭЧ БУРУУГАА ХҮЛЭЭХГҮЙ ХЭЗЭЭЧ УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ АЮУЛТАЙ НӨХДҮҮДБАЙНА

Avatar

З 2024-01-26 103.57.92.227

Япарсан задарсан хэнбугай ч хууль зөрчсөн бол хариуцлага хүлээнэ.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.180.66

Генералийн хувцасыг ч 4 хүн ээлжлээд өмс.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.21.107.55

namaa dagval buh ym OK , namgui bol

Avatar

Bumbakaa 2024-01-26 66.181.160.51

suuliin 34 jiliin hugtsaand ardchilal hunii erh yrij zuvhun idej uuhiin tuluu turiin alband orj ih hural oron nutgiin hurald devshij turuus terbumtan boldgiig medruulsen mun tsagdaa shuuh prokuror umguulugch shantaajiin setguulch zarig unuruu tsenzurgui munhbaysgalan mergejliin hynalt gazriin alba buh shatnii darga nar yaj ah duu turuluuruu bayjij boldgiig medruulsen dur esgegch h nariig buh buzar bulaig ileruulj buh hurungiig ni huraaj uldsen nasiig ni shorond uldeeh yostoi

Avatar

Иргэн 2024-01-26 66.181.190.73

Мэргэжлийн хяналтын чадвартай ажилтан аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадна. Даанч чадваргүй нь намын халхавчаар ажилд орж чадвартай нь гудамжинд гардаг системийг намууд бий болгосон.

Avatar

Зэрэг 2024-01-26 103.57.95.132

Жижиг тэргэнд хир халдаахгүй авчээ

Avatar

Нэргүй 2024-01-26 86.94.152.189

Teglee muu novshnuud …

Avatar

zochin 2024-01-26 202.9.40.153

MUd bol MAN gesen bolgond huuli uilchlehgui.harin ch ih naydaar.bank deeeemdeed kaxinodoj boldog.Daatgaliin mungiig ideed 40.0 sayr torgoj boldogiig harj bn.Jinhene meregshsen oloigtoi surguuli tugssen hun ch uls orniig udirdaagui uom bn le.Huviin surguuli.esvel suuld MUIS diplom avsan nertei heden shunaliin tulamnuud bn.MUiig olon ulsiin shuuhed egeh buh nuhtsel burdsen bga bizde.Ih nayd.400 terbumaar idsen humuus n zugeer.Enereeg odoo yagaad 3 sar horij bga uom.Huuli zuin said gj mal nuher .

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэний мэдээ 2024-01-26 66.181.161.101

Патролийн жолооч албаар аваарь гаргах нөхцөл бүрдүүлсэн. Аягүй бол мөргүүлчээд мөнгө нэхэх санаатай байсан байх

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.219.20

өчүүхэн сэтгэж дээ, чи!

Avatar

Нэргүй 2024-01-26 202.55.188.46

Тэр патрол жийп яагаад зогссон юм бэ? мэдэх хүн алга уу

Avatar

Нэргүй 2024-01-26 202.55.188.46

Дарьтай торх гэж яг онож хэлжээ. хэзээ ч хаана ч гамшиг болоход бэлэн

Avatar

Нэргүй 2024-01-26 43.242.242.59

Ньюс,мн сайт болон АН-ынханд сайхан далим болж энэ авар осолыг МАН-ынхан хийсэн, тэдний албан хаагчдыг огцруулна гэж тэнэг тэнэг мэдэгдэл хийж бас шаардлага хүргүүлж байна. Ийм арчаагүй байдлаар улс төр хийгээд бусдын дургүйг л хүргэж байна. Гай хэлж ирэхгүй. Авто авар осол бол жолооч нарын ур чадвар сахилга батаас шалтгаалдаг юм. Түүнд ямар нэгэн улс төрийн намыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

Avatar

Зочин 2024-01-26 66.181.160.28

МАН ын бузар бульхай хулгай луйвар хуулгүй мэт авирлаж явааг чинь ард түмэн мэднэ харин нам дагасан та нар 33н жил гай болж яваа юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм

Avatar

Иргэн 2024-01-26 66.181.180.100

Хэн ч бай аваар осол гаргаж, өөрт өрөөлд хохирол учруулна гэж бодох вэ. Гай газар дороос гэдэг дээ. Буруутай жолооч, зөвшөөрөл аваагүй кампани зэрэг буруутныг олж хариуцлага тооцох нь зөв. Харин ажлаа хийж буй төрийн албан хаагчдыг огцоруулна гэж гэж АН хан ямаан омог гаргаад хэрэгүй нэг албан тушаалтыг огцорууллаа гээд авар осол гарахгүй байхгүй шүү

Avatar

Зочин 2024-01-26 202.9.46.224

гадны орнуудад энэ мэт осол үeр ус шуурга манайхаас ч илүү болдог. нарны идэвхжилийн улмаас энэ жил үeр цас бүр ч их байгаа. тэглээ гээд төр зас хараагаад огцор гэж орилоод байгаа юм алга. манайх л үeр боллоо гэж нэгийг огцруулаад цас орлоо гэж, бүр короногийн үeээр ч бас огцруулсан. бидний л араншин юм даа. урьд зуд болохоор чоно зоолдог зовлон болохоор лам зоолдог гэдэг байсан. одоо ч зовлон болохоор нам дагагсад (АН ) бүр далимдуулж улс төр хийгээд бүр баярлачих юмаа

Avatar

ард түмэн 2024-01-26 202.21.125.66

Энэ аюултай ослын буруутан жолооч нар нь ч, компани нь байх. Байгууллагууд стандарт шаардлага хангасан автотээврийн машин аваагүй байсан уу, зөвшөөрөлгүй байсан уу, гэрээ байсан уу, хэцүү л дээ. Ер нь энэ бүх аюул осол иргэдийн өөрсдийн үйлдэлээс шууд хамаарна.Хэрэг хийсэн, хийгдсэн бол зохих түвшиндээ арга хэмжээ авч л таарна …өөр яахын өмгөөлнө хамгаална өрөвдөнө гэх шиг.Хариуцлага хяналт хаа хаанаа хэрэгтэй байна аа.

Avatar

Зочин 2024-01-26 64.119.30.101

Ямаан омогтой хурган даранцаруудаа МАНгөрууд цэгцлэхгүй бас хүний төлөө гэсэн сэтгэлээр ажиллагүй бол нэг иймэхүү юм тасрахгүй.

Avatar

зочин 2024-01-26 103.57.95.40

Шудрага үнэнийг хэлэхээр өрвөлздөг хөрөнгөжиж авилгажсан этгээдэд хууль дүрэм үйлчилдэггүй ядарсанаа дарамталдаг буруугаа бусад руу түлхдэг эвдэрч бутаргаж эв нэгдэлгүй болгож буй бусармаг үйлдлийг чөдөрлөх хязгаарлах чадвсртай шудрага цэвэр монгол хүн төрд сонгоё улс хөгжинө батжин бэхжинэ

Avatar

Нэргүй 2024-01-26 59.153.87.59

Шатахуун тээж яваа жолооч биш, дайрч орж мөргөж аваар хийсэн жижиг тэрэгний буруу байлгүй дэ.
Харин Дашваанжил ХХК буруутай, хамгаалтгүйгээр явуулж байсан нь.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.90.79

Төрийн арчаагүй зарчимгүй бдлаас ард түмэн амь нас, дээрээс гь бас 1,3 тэрбумаар хохирох гэжүү. Хүний амь 3 өрөө байруу. Хариуцлага хүлээх хүн баыгуулга төр гэж алгаа. Зүгээр л замбараагүйдэл. Нөлөө бүхий хүн юуч хийж бно

Avatar

S 2024-01-26 103.212.116.52

S XALYYTSTL80955877

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.160.77

Мэдлэг чадваргүй дарга л тушаал өгч тэр гал руу илгээсэн

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.89.7

80-90% түлэгдэлттэй хүн яаж амьдрана даа.Наранхүү сдаа минь ээ.Патролтой авилгач гөлөг минь ээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.191.177

end hed heden zuils zurchigdsun baina. buruutai bugd hariutslaga huleeh yostoi. 1. ayultai achaa, het tom ovriin teevriin heregseliin talaarhi standart, durem jurmiig shinechleh, murtduuleh talaar turiin baiguullaguud uurgee bieluuleegui. 2. dashvaanjil company norm durmiig muduugui, ayulgui ajillagaanii ersdeliig tootsoj arga hemjee avaagui, uuriin teevriin heregsel, ajiltnuudadaa ene talaar anhaarch ajil zohion baiguuldagui, 3. 2 jolooch 2 uulaa durem zurchsun, yos zuigui uildel gargasan. 4. s

Avatar

Зочин 2024-01-26 43.228.130.188

Онцгойгийн томчуулаа нэг сэлгэх шаардлагатай юм шиг бн. Юманд зүй ёсны барилдлагаа гэж бдаг юм.Удирдлага өөрчилөгдөхөд их юм өөр болдог юм шүү.

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.216.75

Монгол ч бүх түвшинд өөрчлөгдөх нь өнгөрсөн. Аль ч шатанд бүх газар олдсон боломж, албан тушаалаа ашиглаад яаж мөнгөжих вэ гэсэн л бодол буй. Хэсэг хугацааны дараа солигдох нь тодорхой. Дээр нь шунал нь хязгааргүй, ханаж цадахгүй. Түүнээс бусад нь дараагийн асуудал.

Avatar

Зочин 2024-01-26 43.228.130.188

Амарсайхан сайд ийм их аюулын талаар орон даяар мэдэгдэл хийчихээд инээмсэглэдэг нь яаж бгаа юм болоо.Ах С.Отгонбаяр нь онцгойгийн сайд байхад 10 гаруй гал сөнөөгч ууланд онгоцтой сүйрч байхад хүлээн авалтанд наргиж бсан гээд шүүмжилүүлээд бсан ах дүү хоёрт энэ ажил таатай биш юм шигээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 103.57.94.191

зочин 15 хүн 36 цаг яаж зовж байсан болоо зүрх шимширч бна Чингис зочид буудалд одоогийн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тэмдэглэж согтуу байцгаагаад 36 цагийн дараа эрлийн ажлыг эхлүүлсэн .бороо орж байгаль унтрааж байхөд хөөрхий 15 хүний алтан амь тушаал өгч явуулсан даргын буруу байсан гэж тухайн үед гарч байсныг уншиж байсан юм байна патролтайЭ.Мөнхнаран дээрээ том таатай хүн үү яагаад ярихгүй өвгөн жолоочийг яриад бна тэр патрол яалт ч үгүй зогсож шүргэж газ асгарсан үнэн ши

Avatar

Зочин 2024-01-26 43.228.130.188

Энэ ачиж явсан газ чинь хий биш шингэрүүлсэн газ буюу 60.0 л буюу 30 тонн орчим байх, машин нь хоолой хаалт зэрэгтээ хамгаалалт үгүй бсан бн.Бензин бол газраар урсана газ учираас агаарт ууршин хөөрч шаталт ихтэй бн.Урсаж бсан газ 40 м хол машины хавьд яндангийн оч юмуу, тамхины иш зэргээс өдөөгдөж гал гарч асгарч бгаа машинд хүрч гал авалцсан бн.Цистернд бгаа шатахуун тодорхой хэмжээгээр дундарсаны дараа дэлбэрэлт болсон байх.Онцгойгийхон ийм нөхцөлд дэлбэрэлт болох аюулын талаар анхаараагүй бн.

Avatar

Нэргүй 2024-01-26 86.94.152.189

Yuch nedehgui malnuud guzeenuud hairan s3 zaluug ulaan garaar n gaztai gal ruu uzelts geed yavuulsan ted buruutai osol bol sogtuu guzeenii balag,

Avatar

Монгол залуу 2024-01-26 122.201.31.244

Элбэгдоржийн буруу их бий 500к оршин суугчид таарсан хотыг хөдөөний орнуудаар дүүргэснээс болсон Үe үеийн хотын дарга нарын замбараагүй газар олголт олон ямбий
машины нэмэгдэлтэй соёлгүй жолооч алуурчид дээр нь дэвэргэж гоочилж бичигч сэтгүүлч Өнөрццг шиг идэвхтэн
бичигч та нарын гай ч нөмөрнө дөө

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.216.75

Хот томроно, хүн ам өснө. 500к болчлоо гээд суугаад байх уу

Avatar

Иргэн 2024-01-26 66.181.180.229

Газ тээвэрлэж явсан машин явах маршрутаараа явж байсан гэж ярилцлага өгсөн . Батлан хамгаалах яамны машин шөнийн цагаар юу хийж явсан яагаад замын год зогсолт хийсэн талаар яагаад ярихгүй байна . Амарсайхан , онцгой байдлын дарга гэгч нар яагаад патрол машины тухай ярихгүй байна . Яагаад замаа цэвэрлэж чадахгүй байнаа .Хальтаргаатай зам дээр цацах бодисныхоо мөнгийг идчихсэн биз дээ . Патролын жолооч сигналдлаа гэж уурлан зогсолт хийсэнээс мөргөлдөж байгаа нь үнэн, харагдаж байсан

Avatar

Од 2024-01-26 122.201.31.244

чи бүү мэдэн будилж донгос

Avatar

Нэргүй 2024-01-26 86.94.152.189

3 zaluugiin suns sharhaa daalgui tarchiljbuud bolson hohirogch bugdiinh n subs guzee dargantsariin tenej yavah gazar burt dagaj amiig n horluulaasai

Avatar

тогоо 2024-01-26 202.21.109.31

стандарт мөрдөх нь аюулгүй байх гол дүрэм. мөн замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөсэй эдгээрийг чинь хүний цусаар бичсэн гэж үздээг. харин зөвшөөрөл гэдэг бол ламын зүүж өгдөг сахиустай адил хахууль өгсөн гэсэн баталгаа.

Avatar

МОНГОЛОО ГЭЖ 2024-01-26 203.98.76.4

НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД ХОТ СУУРИН БАЙГУУЛЖ, ИРГЭНШИЖ СОЁЛЖИХ ПРОЦЕСС Ч ХЭЦҮҮХЭН ӨРНӨЖ БАЙНА ДАА…УБ ХОТООР НЭГ ХАР АМИА БОДСОН ХҮМҮҮС "БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЯМАР ХАМАА БАЙХАВ" ГЭСЭН СЭДЛЭЭР ХҮН БҮХЭН АЖИЛЛАЖ , АМЬДАРНА….ШҮЛСЭЭ, ХОГОО ХАА ТААРСАН ГАЗРАА ХАЯНА, ХЭН РҮҮ Ч ХАМААГҮЙ ХАШГИЧНА….МОНГОЛД БОЛОХГҮЙ БОЛ ГАДААДРУУ ДҮРВЭЖ ОДНО ЦӨМӨӨРӨӨ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭХҮЙТЭЙ….БҮТЭЭХ БҮТЭЭЛЧ ХҮН БАРАГ ҮГҮЙ МЭТ…БЭЛЭН САЙХАН ЮМАН ДЭЭР Л ОЧООД ТАРВАЛЗАЖ БАЙГАД ИРЦГЭЭЖ САЙН САЙХНААС Л ЗҮГЭР Л ХЭЛЖ ЯРИНА

Avatar

зочин 2024-01-26 202.131.230.251

Мэргэжлийн хяналтын байгууллагаа татан буулгасан гарууд шдээ, ийм л болох гээд байж, тэд нар хэдий хүмүүсд туу хэлүүлдэг МУ-д стандарт мөрдүүлэх гэж явадаг байсан юм санжээ.

Avatar

Даваа 2024-01-26 66.181.189.225

2 жолоочийн буруутай үйлдэлийг зөвтгөж болохгүй, ядахдаа аль нэгэн нь 50 -хан секунд хүлээгээд л хүлээцтэй хандаад явсан бол ийм зүйл гарахгүй, амиа бодсон, зөвхөн өөрийгөө бодсон , ийм хариуцлаггүй занг өөгшүүлж болохгүй, буруугаа хүлээх л ёстой, ийм байдлыг өөгшүүлээд байвал ийм олон хүний амь насыг сүйрүүлээд эд хөрөнгийн хохирол учруулчихаад байхад нь өөгшүүлвэл маш буруу ёс суртахууныг бий болгоно, УБ-ыг ийм байдалд оруулсан буруутай улс төрчидтэй ч хариуцлага ярих хэрэгтэй нь мэдээж
.

Avatar

Нэргүй 2024-01-26 86.94.152.189

Uuhulsunbuugshuulegdsen guzeegee olj hel, uheh gej baigaa um shig chiheldeed … shunu dund uliigee haij tenej yavsan sogtuu tolgoi ajlaa hiij yavsan uvgun joloochid gai bolj ochij murgusun!!!

Avatar

Нэргүй 2024-01-26 90.188.242.23

Энэ хариуцлагагүй компани тэгээд юу ч төлөхгүй төр бүхнийг даагаад өнгөрөх юмуу

Avatar

Нэргүй 2024-01-26 122.201.31.233

Гол нь дэлбэлсэн онцгойнхон буруутай шатаж байгаа газ руу ус цацдаг ямар данх вэ бүхэл бүтэн улсын онцгойшдээ тэгээгүй бол зүгээр л газар дээрээ шатаад өнгөрөх байсан юм

Avatar

тогоо 2024-01-26 202.21.109.31

яг үнэн. 80аад оныхныг сурагч байхад багш нар нь эрээн рүү ганзаганд явчихсан үе. гор нь одоо хүртэл үргэлжлэх юм. бас тэд чинь мэдэхгүй байгаагаа өөрөө мэдэхгүй хүний үг авахгүй ээ. тэр ариунбуян гэж хонгио толгойлсон хоолны савыг гал сөнөөгч болговол таарна

Avatar

Зочин 2024-01-26 139.5.217.133

ЭНЭ машин явах марширутынхаа дагуу явж байсан юм уу орон сууцны хороололын дунд хаана буулгах ёстой байсан юм вэ

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.26.150

Авилга цэцэглэж стандарт гэгч байхгүй болсон цементэн ширэнгэ хот

Avatar

УНШИГЧ 2024-01-26 43.242.242.140

ОЛОН ЖИЛИЙН ХУР ИХ АВЛИГАЛ, ГАЗРЫН НАЙМАА, ЛИЦЭНЗ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЭНЭ БҮХНИЙГ ХЭРХЭХ ВЭ? 1 2 ХҮН ОГЦРУУЛААД ШИЙДЧИХДЭГ БОЛ Ч ЯАХАВ.

Avatar

Нэргүй 2024-01-26 59.153.114.81

Засаг огцорох ёстой шүү

Avatar

Зочин 2024-01-26 139.5.217.133

хий тээвэрлэж явсан машин нь түлшээ буулгах чиглэлрүүгээ явж байсан юм уу. Эсвэл өөр чиглэлд явж байсан юм уу.Тэр их хийг хотын дотор хаана буулгах хэрэгтэй байсан юм бол, Яагаад энэ тухай тодоруулахгүй байна

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.119.80

хангалттай мэдээлэл үүд цацагдсан , олж унш даа

Avatar

ө 2024-01-26 202.72.245.121

БЭНЗИН колонк эхэлж баригдаад ТҮҮНИЙ хажууд МАШ хүнд асуудал шийдсэн гэж их мөнгөөр зочид буудал барих зөвшөрөл өгч хахууль авч баяждаг төрийн албан хаагч Жг нь стандарт сахиулах ёстой

Avatar

Данко 2024-01-26 96.248.41.119

Тэр Дашваанжилын захирлыг шоронд хийгээч, авилгачидаа. Машинтай шүргэлцэх төдийд дэлбэрдэг тийм машинаар газ зөөнө гэж юу байдаг юм?

Avatar

Зочин 2024-01-26 103.10.23.189

Би бүүр сайн анхааралтай видео бичлэгийг үзлээ. Жижиг машин нь түрүүлж орсноо хурдаа сааруулаад л зүүн бөгсөөрөө мөргөөд ёмкость задарсан гэхээр нь. Шүргэсэн гэхээсээ жижиг түрүүлж эргээд хурдаа сааруулах нь битгий хэл зогссон бна, тэгэнгүүт 62 тн ачаа ачсан ачааны машин угаасаа яагаад ч зогсож чадахгүй- сигналдсан, сүүл хэсэг буюу ачааны гүүзүү хэсгээр нь зогссон жижиг машины зүүн хойд хажууг мөргөсөн, тэгэнгүүт жижиг машиг шидэгдэж зүүн урд талаараа дахиад ёмкостыг мөргөсөн.

Avatar

Зочин 2024-01-26 103.10.23.189

Автомашин замын уулзвар хэсэгт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулж болдог эсэх? Автомашинаас явган зорчигчийг уулзвараас хэдэн метр яваад буулгах дурэмтэй байдаг вэ? Эхлээд замын уузварт орсон машин хурдаа бууруулахгүйгээр буюу зогсохгүй цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол энэ олон хүний амь нас хохирохгүй байсан. 2 машины жолооч хоёулаа аваарын дохиогоо асаагаад буусан байна. Ачааны машинаас гал эхлээгүй, цаанаас өөр машин хавиас эхэлсэн.

Avatar

Зочин 2024-01-26 103.10.23.189

Жижиг машин ба цистерн 2 мөргөлдсөн, видеог нь сайн хараарай. Жоохон шүргэлцээд өнгөрсөн юм бол байхгүй. Цистерний жолооч нь архи тамхи хэрэглэдэггүй сайн ах байсан юм бна даа, тийм болоод л ганцааранг нь Замын-үүд руу 62 тоннын газ ачаад явуулсан, 1984 оноос хойш том машин барьж байгаа нэг ч удаа аваар осол гаргаагүй, 62 настай, найдвартай, сайн жолооч гэж захирал нь ярьсан. Ачааны машины үрүүл хатуу 2 гарыг тасдаад хаячихдаг гэж сонссон, Замын-үүд ороод ганцаараа явсаар буцаад ирэх байж дээ.

Avatar

Нэргүй 2024-01-26 72.104.255.18

Дөрвөн албан хаагч нэг хувцастай гэдэг хэзээч байж болохгүй . 1 албан хаагч ээлжийн 3-4 хувцастай байх ёстой. Бүхэл бүтэн улс байж ийм байж болохгүй эа .

Avatar

Нэргүй 2024-01-26 86.94.152.189

Bugdiig n buduun guzeenuud n idchihsen deerees n medleggui 3 saihan zaluug ugui hiichihlee

Avatar

САНАЛ 2024-01-26 103.111.68.3

ЗАМЫН ҮҮД ЯВАХ БАЙСАН ЮМ БОЛ ТӨВАЙМГААР НАЛАЙХ ОРООД УРАГШАА ЯВСАН БОЛ ГЭЖ БОДОГДОХ ЮМ ДААНЧ ХЭРВЭЭ ГЭЖ БАЙДАГГҮЙГЭЭС ХОЙШ ЦААШИД Л ЭНЭ ЗАМААР ЯВАХ НЬ АЮУЛ БАГАТАЙ ДАА

Avatar

Зочин 2024-01-26 202.21.109.7

Энэ зам Амгалан орно тэгээд Замын үүд орох гол замтайгаа нийлнэ л дээ Энэ замаар бүх том тэрэгнүүд явдаг бгаа Замаа л өргөн болгомоор бна

Avatar

Уулын өвгөн 2024-01-26 66.181.160.45

Зөвхөн замаа өргөн болгоод асуудал шийдэхгүй.Сахилга хариуцлага гэхээр их л хөндий юм шиг хүлээж авдаг мунхаг хандлага л бидэнд гай дагуулж гамшиг болоод бгааг хэзээ ухаарна тэр үед л асуудал шийдэгднэ.Хууль дүрэм журам стандартыг ягштал сахиж үүнийг чанд мөрдсөнөөр өөрийгөө болон өрөөл бусдын алтан амь эрүүл мэнд сайн сайхныг хамгаалж хариуцаж бгаагаа ойлгож ажиллаж гэмээ нь бидэнд маш чухал бгааг ухамсарлах ёстой юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж