Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Тортой хоол хүнс барьсан, эмнэлгийн тусламж авахаар хандсан, зочид буудалд байрлахаар бүртгүүлж байгаа хүмүүс энд тэндгүй. Зарим иргэд гэрээсээ хоол унд бэлдэж, хамаатан саднаа эргэж байгаа бололтой байн байн өрөөнийх нь дугаарыг лавлана. Үүдэнд нь цагдаагийн хамгаалалт гарч, иргэдийг ямар хэргээр явж байгааг асууж байлаа. Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж буй.

Ихэнх оршин суугчид нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж байгаа бол зарим нэг нь ах дүүгийндээ хоноглож байгаад зочид буудалд ирж байгаагаа хэлж байсан юм. Тус зочид буудалд сул өрөө байхгүй учраас ойролцоох зочид буудал руу үлдсэн оршин суугчдыг байрлуулж байгаа аж.

"Санни таун" орон сууцны 207 дугаар байрны оршин суугч О.Ганболд зочид буудалд байрлахаар бүртгүүлж байв Тэрбээр "Бид өнгөрсөн хоёр хоног хамаатан садныдаа хоног төөрүүлж байгаад одоо зочид буудалд орох гэж байна. Биднээс хойш ирсэн иргэдэд сул өрөө байхгүй гээд өөр зочид буудалд хуваарилаад байх шиг байна. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ иргэдэд хүрч байна. Гол асуудал нь байр түрээслэх, амьдарч байсан орон гэрээ засварлах асуудал байна. Орон сууцыг засахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэнэ гэсэн. Бид албаныхны шийдвэр хүлээсэн байдалтай байна" гэсэн юм.

ОРШИН СУУГЧИД ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОН 17 ХҮНИЙГ СОНГОЖЭЭ

О.Ганболд "Оршин суугчид өнөөдөр уулзаад, 170 гаруй хүн байгаагаас төлөөлөл болох 17 хүнийг сонголоо. Эдгээр хүмүүсээрээ дамжуулан асуудлаа хэлэхээр болж байна. Бид орон гэр, амьдрах орчин, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирчихоод байна. Тиймээс энэ асуудалд нэгдэн, хамтарч байгаа.

Би эхнэр, охин, ээжтэйгээ амьдардаг. Газ дэлбэрэх үеэр хүчтэй доргилт мэдрэгдэж, сэрсэн. Цонхоор харахад гал авалцаж, энд тэнд машин дэлбэрч байсан.

Хамгийн түрүүнд байрнаасаа гарахаар хувцсаа өмсч байхад утаа ороод эхэлсэн. Эргэн тойрныхон бүгд гадагшаа гарсан. Зарим нь машинаа гражаас аваад гадагшаа гарч байсан. Манай байрны хоёр талын жигүүр бүхэлдээ галд автаж, юу ч үгүй шатсан. Хүмүүс шоконд орж, сэтгэл санааны хүнд байдалд орсон. Манай хүүхэд орой унтаж чадахгүй, уйлаад байгаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга өчигдөр ирж, өөрсдөдөө тав тухтай байдлаар түрээсийн байр олохыг бодоорой гэсэн. Миний хувьд түрээсийн байр хайж эхлээгүй байна. Болох байх гэж бодож байна.

Гэхдээ түрээсийн байранд амьдрахаар хүүхдийн цэцэрлэг, сургуулиас  холдох, зарим орон сууц нь 3-6 сарын түрээс бөөнөөр нь төлөх гэрээтэй байдаг. Энэ бүхнийг хэрхэн шийдэх талаар ямар нэгэн мэдээлэл алга. Дүүргийн Онцгой комиссоос оршин суугчдад мэдээлэл өгч байна. Түрээсийн байртай холбоотой мэдээлэл одоогоор өгөөгүй байна" гэсэн юм.

Дээд тал нь гурван өрөө байртай иргэдэд хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох чиглэлийг албаныхан өгчээ. Тэр мөнгөнд таарах түрээсийн байр олдох уу, орон гэр шигээ тав тухтай байж чадах уу гэж оршин суугчид эргэлзэж байгаагааг нуусангүй.

"Ослын дараа гэртээ ороход маш аймар дүр зураг харагдаж байна лээ. Байрны орц, цонх шатчихсан, тавилга гэх юм байхгүй байна лээ. Манай гэр дунд хэсэгт байдаг болохоор шаталтын түвшин гайгүй ч шөнөжин гал гарсан учраас утаа, угаар, тоос тортог, амьдрах орчин эрсдэлтэй болсон. Химийн хортой бодис дэлбэрсэн газарт амьдрах орчингүй болж, хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Ипотекийн зээлтэй учраас орон сууцны даатгалаа гурван жилээр төлдөг. Миний хувьд даатгалаа сунгасан байсан. Гэхдээ даатгалын компанитай уулзаж амжаагүй явна. Байр орон сууцандаа амьдрах боломжгүй байгаа учраас хэнд хандахаа сайн мэдэхгүй яваагаа О.Ганболд учирлав.

"ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ БУУЖ, ТАВИЛГАА ЗӨӨХ МАШИН ХАЙЖ БАЙНА"

Оршин суугчид тус тусдаа түрээсийн байр, орон сууц хайж байна. Аль болох Баянзүрх дүүрэг дотроо хүүхдийн цэцэрлэг, сургуульд ойрхон газарт орон сууц хайж байгаа аж.

Оршин суугч Т.Сэлэнгэмөрөн "Одоогоор төр захиргааны байгууллагаас энэ тал дээр шийдсэн юм алга. Манайх нэг давхрын хоёр, гурван тоотын айл. Гэр доторх эд хогшил, тавилга гайгүй ч салхивч, цонх галд өртөж, шатсан. Бүх юм онгорхой, задгай байгаа. Хүүхдүүдээ хамаатан садныдаа байлгаж байна. Анх энэ орон сууцанд орохдоо даатгал хийлгээгүй. "Таван богд" группийн барьсан барилга анх 2017 онд ашиглалтад орсон. Манайх сургууль, цэцэрлэг, зах худалдааны төвдөө ойр байрлалтай гэдэг үүднээс худалдан авсан. Харамсалтай нь гэнэтийн гамшигт өртөж, орон гэргүй болчихлоо" гэв.

Т.Сэлэнгэмөрөнийх анх нэг м.кв талбай нь 2-3 сая төгрөгийн үнэтэй буюу тухайн үед 300 орчим сая төгрөгөөр хоёр, гурван тоот байрыг худалдан авч байжээ.

"Орон сууцны барилгыг цагдаа нар хамгаалалтад авсан байсан. Өнөөдрөөс гэрийг нь манах боломжгүй, эд хогшлоо ирж аваарай гэсэн. Бид ачааны машин хайж, тавилгаа зөөх гээд гарч явна. Хороо, дүүргийн ажилчид, олон улсын тусламжийн байгууллагаас тусламж үзүүлсэнд баяртай байна. Хамгийн гол нь иргэд орон гэртээ санаа зовоод хүүхдүүдээ ч эмнэлэг үзүүлж чадаагүй байна. Элдэв асуудлаас болоод анхаарч чадахгүй байгаа. Ажил төрөл, санхүүгийн байдал хүндэрч байна. Олон зээлтэй байдаг.

Гал гарахад орон сууцанд иргэдэд дохио өгч, мэдэгдэх тоног төхөөрөмж нь дутмаг байгаа нь харагдсан.

Төр засгийнхан тодорхойгүй байдлаар ажиллаж байна. Иргэд өөрсдөө даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө авч байна. Төрөөс иргэдийг түр зочид буудалд байрлуулж, түрээсийн байрны хоёр сая төгрөг өгчихөөд алга болох гээд байгаа юм уу. Бид одоогоор түрээсийн байраа хайж эхлээгүй байна. Өвлийн хүйтэнд түрээсийн байр олдох юм уу бүү мэд" гэв.

"ЭРГЭН ТОЙРОН УТААТАЙ, УГААРЫН ҮНЭР ГАРААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА"

Оршин суугч Б.Сүнжидмаа:

-Тухайн осол гардаг өдөр хүүхдүүд унтчихсан, томчууд нь сэрүүн байсан. Маш хүчтэй доргилт мэдрэгдэж, дараалсан дэлбэрэлт болсон. Тэгээд байрнаасаа гарах зуур аль хэдийнээ угаарын утаа гэрт ороод ирсэн. Ослын дараа цагдаа мөрдөгчидтэй уулзаж, гэртээ очсон. Нөхцөл байдал нэлээд хүнд байна лээ. Эд хогшил гал түймэрт өртөж, угаар тортгонд дарагдсан байсан. Зарим айлууд бүрэн галд өртөж, юу ч үгүй болсон байна лээ. Тухайн үед хүүхдүүд маш их айж, утаанд ханиалгасан.

Сэтгэл зүй цочролд орсон байна. Одоо зочид буудалд байгаа хэдий ч эргэн тойрон утаатай байгаа ч юм шиг, угаарын үнэр гараад байгаа юм шиг санагдаад байна.

Төрөөс сургууль цэцэрлэгт ойрхон түрээсийн байраа судалж байгаарай гэсэн. Эхнээсээ судалж байна. Бид өмссөн хувцаснаас өөр юмгүй гарч ирсэн. Тэгэхээр наад захын хэрэгцээний зүйлс маш их хэрэгтэй байгаа. Өмсөх хувцас, тавилга хэрэгсэл хэрэг болно. Бид хоёр сая төгрөгт багтааж хайж байна. Манайх дөрвүүлээ өчигдөр орой ирж байрласан. Орон сууцны даатгалд албан ёсоор хамрагдаагүй байсан. Аль болох хичээл сургууль эхлэхээс өмнө түрээсийн байранд орохыг бодож байна. Хүүхдүүд маань өмсөх хувцасгүй болсон. Химийн хортой хийний үнэр, утаа угаар шингэсэн хувцсыг дахин хэрэглэж болохыг сайн мэдэхгүй байна гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.168.8

ХОХИРСОН НЬ ХАРАМСАЛТАЙ БОЛОВЧ ЭНЭ ЧИНЬ ГЭНЭТИЙН ОСОЛ БОЛОХООС ТӨР БУРУУТАЙ БИШ, АЛБАТАЙ ЮМ ШИГ ЮМ ЯРЬЦГААХЫН, ЭХЛЭЭД ДААТГАЛААРАА ЯВААЧ, ТҮРЭЭСИЙН МӨНГИЙГ ЧИНЬ ТӨЛӨХ АЛБАТАЙ Ч БИШ Ш ДЭЭ, 2 САЯЫГ ХҮРЭХНҮҮ ЯАХНУУ Ч ГЭЖ БАЙХ ШИГ, БАЙШИНГ ЧИНЬ Ч ЗАСЧ ӨГӨХ АЛБА БАЙХГҮЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮҮДНЭЭС ХАНДАЖ БАЙХАД БҮР ДАВАРЦАН ЯЛАРХУУ ЮМ БЭ

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.185.125

ш** л даа Бадмаануудаа зовлонгоор хүртэл бизнес хийчих юмаа . Манайх олимп хотхонд (26-р хороо) 3-н өрөө байраа 1.3 саяар хагас тавилгатай нь түрээслэсэн. Тийм их хөөсөрсөн үнэтэй биш шүү. Мэдсэн бол жаахан хүлээж байгаад 2 саяар энэ хүмүүст түрээслэх байсан байна гэхгүй юу хаха

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-26 202.21.107.30

1.4 terbum togrog tureesend gargana gene. tegeed 9 sar hurtel. Odoo hurdan zasvarlah um bol 2 sariin dotor zaschih bolomjtoi l haragdaj bna lee. Galiin auyl garanguut mongo hiihgeed dairaad bh shaardlagagui. ter zarim ailuud ni bairandaa bh bolomjtoi l haragdaj bna lee. shatsan ailuudiig ni yalgaad ah duu nar luu ni yavuul. tegeed 2 sariin dotor bagtaagaad bairiin zasvarla. etsestee gevel ene mongo ni tatvar tologchdiin mongo.

Avatar

Нэргүй 2024-01-26 185.17.14.179

Bitgii tenegt, nil utaa unerten hurtel horton. Chi uuruu ochiod amdraach ter shatsan bairand!!!

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.21.212

аймаар тансаг зочид буудалд байрлуулаад л, төрийн өмчийн үнэгүй дулаантай сургуулийн байрууд байсаар байтал. одоо түрээсийг нь төлнө гэнэ. Зун үер болоход сургуульд л байрлуулж байсан. Стадион гэх мэт газруудад түр байрлуулдаг. Тэр газар таалагдахгүй хэд нь хамаатан руугаа явж болно.

Avatar

Зочин 2024-01-26 66.181.185.168

Одоо эд нар жүжиг тавьж эхлэнэ дээ. Таалагдах юм гэж нэг ч бхгүй бүгдийг нь голно.

Avatar

Нэргүй 2024-01-26 185.17.14.179

Zuv shtee. Chi uuruu sharsan bairand odoo ochiod amdar chulurwi tsever agaar amsgalahgui . Hamad ed hogshil muuhai bolson aimar hohirch bgaa. Buh ur ueiin hotin darga narin hurungiin huraaj ene humuusiig negch tugrugni hohirolgui bolgoh heregtei!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.21.212

Чиний хувийн өмчийг улс засч өгч байхад дуугүй баярлаач. Гамшиг болсон ч өмчөө чи л хариуцна.

Avatar

🙏 2024-01-26 202.21.107.114

Сурагчийн хувцас, ном дэвтрийг нэг удаа ч гэсэн аваад өгөх пүүс кампани байна уу??????

Avatar

chi awaad ugulduu 2024-01-26 139.5.218.174

har guilgachin min

Avatar

1-4 lmt 2024-01-26 216.38.195.74

U

Avatar

dentistfozy1 2024-01-26 216.38.195.74

-ursuldugch

Avatar

yuc 2024-01-26 216.38.195.74

dte high chanjingts,; protez dentistf? 18 -ursuldugch .

Avatar

t 2024-01-26 216.38.195.74

?;

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.21.212

Түрээсийн үнэ хөөрөгдөөд байгаарай.

Avatar

Нэргүй 2024-01-26 107.189.28.199

Үхэх гэж байсан байж бас тансаг байр хайчихсан хурдан шиг байраа засаад орвол барав бишүү ямар нурчихсан байгаа биш. Арчаагүй новшууд шүү амьд байгаадаа баярлаад байраа хурдан үас новшуудаа амьгүй болчихсон ч хүн байна.

Avatar

Jin 2024-01-26 185.17.14.179

Bitgii h***, zamn haltirgaagui, delbereh bodis aguulsan mashin hotin tuvuur yavuulagui zuv zohion baigullattai hot baisan bol iim asuudal bolohgui baih baisan. Buh hohirlig ue ueiin hotin darga naraar tuluuleh heregtei!!!! Buh aild shine oron suuts tavilagtai n avch uguh heregtei!!!!

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.168.8

ш****г БИСДАА ВЭ ЮМ БОЛГОН ДЭЭР ЭНЭН ШИГЭЭ ДУГАРААРАЙ, ТЭР ТОМ ДАРГА НАРААСАА ЧАДДАГ ЮМ БОЛ МӨНГӨ ГАРГУУЛААТХААЧ

Avatar

Нэргүй 2024-01-26 202.131.225.197

shatsan baishing buulgaad gazriig n chuluulvul taarna, yahaaraa iim sonin gazar oron suutnii barilga baridag bnaa, barisan companiig avilga ugch gazar avsan esehiig n shalgah heregtei

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.119.212

Даварсан дуракууд бэ? Оюутнууд амарч байх хооронд оюутны байранд амьдруулаад гялс байрын СӨХ-өөр нь засуулаад оруулаад хаялдаа. Бүгдийн төр даана гэж юу байдын зах зээлийн нийгэм шүү. Дараа авилгал хороолол үерт автвал бас төр хариуцах уу.
Одоо эндээ амьдран гээд шуугилдаад байгаа гарууд. дараа нь манайх ч ийм тийм гэж хуцалдана. Зай талбайгүй газар хууль зөрчиж барьсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй шүү. Төр жоохон зангарагтай баймаар байна шүү.

Avatar

Ganaa 2024-01-26 185.17.14.179

Bitgii solior hohirloo bugdiin daalgah heregtei.

Avatar

Нэргүй 2024-01-26 66.181.189.166

ямар хэцүү вм вэ дээ

Avatar

Нэргүй 2024-01-26 139.5.218.149

НЭГ САяИГ ӨГ

Avatar

боогий 2024-01-26 192.82.64.165

Баянзүрх дүүргийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн дарга Үүрцайх болон Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Мөнхбаатар Сүнжидмаа нарт маш их баярлаж байна. Өдөр болгон хүүхдүүдтэй ажиллаж өрх бүртээ сайн ажиллаж туслаж дэмжиж байгаад талархал илэрхийлэе.

Avatar

Ичигч 2024-01-26 78.177.122.215

Манайхан гайхалтай. Гадныхан бол маш боломжтой, зарим нь бараг унэгуй тусална. Харин манайхан унээ нэмнэ дээ. Зовлон узээгуй их хувьтай болохоор хуний зовлон мэддэггуй юм билээ. Бидний араншин ийм л болсон. Юм л бол бусдын буруу, харин еерее ширхэг ч буруу байхгуй. Зовлонгоор ажил хийдэг сэтгуулчид ч замаа алдсан. Бусдыг байнга турнирна. Газар хедлелтед туслахаар оччихоод сенсаци хайгаад л байдаг юм даа. Худлаа юу…

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.21.212

Аргагүй. Хэдээр түрээслэхээ зарлахаар тиймээр л түрээслүүлнэ. Бодлогүгүй юм их хийнэ.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.21.212

Даатгалтай нь хурдан даатгалтайгаа холбогдооч.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.126.89.7

Эд ч яахав удахгүй аргаа олно.80-90% түлэгдэлттэй хүмүүс яаж амьдрана даа.Наранхүү сдаа минь ээ.Патролтой авилгач гөлөг минь ээ.

Avatar

Зочин 2024-01-26 59.153.113.221

Бид нар бүгдээрээ л минажуулсан талбайд байгаа юм шиг л амьдарч байна. Газар сайгүй бензин колонка. Зам дээр том том ёскостьтой бензиний цистернүүд. Хаагуур нь яаж явж, хаана аюулгүй амьдрахаа мэдэхээ болиод 30 гаруй жил болж байна. Гай гэдэг ямар хэлж ирэх биш дээ. Бүгд болгоомжтой л байя. Сургууль цэцэрлэг, орон сууцны дэргэд, гэр хорооллын дунд байгаа колонкуудаа яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Танил тал өнгө мөнгийг нь хараад энэ чигээр нь үлдээвэл нэг л өдөр хотоороо дэлбэрчихвий

Avatar

Нэргүй 2024-01-26 45.117.35.1

dashvaanjilaas avaachee bas l 300 sayaiin baihsin avsan bayachuudiig odoo yaduu irgediin tatvaraar bas l buur yos zuigui niigem dashvaanjil bas hahuulaa sain tstsjee

Avatar

Зочин 2024-01-26 202.9.40.64

Осолд нэрвэгдсэн иргэн туслах чин сэтгэлээсээ зөв. Гэхдээ яагаад татвар төлөгчдийн мөнгөөр гэж? Осол гаргасан Дашваанжил ХХК төлөхгүй юм уу? ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРМЫН 3.10. Аюултай ачааг тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн явцад дотоодын хяналт тавих, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж