Марк Зукерберг Хавайн арал дээр 5000 метр квадрат талбай бүхий газар доорх хоргодох байртай тансаг зэрэглэлийн томоохон цогцолбор барьж буйг бид өмнө нь мэдээлсэн. Мөн энэхүү цогцолборт 270 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл ч бий.
Энэ цогцолбор нь олон талаараа зүгээр нэг тансаг эдлэн гэдэг ойлголтоос хол давсныг хэвлэлүүд мэдээлэх болов. Тухайлбал, Зукерберг саяхан инстаграм хуудсаараа дамжуулан цоо шинэхэн үхрийн аж ахуйгаа танилцуулжээ. Манай дэлхийн хамгийн баян эрхэм Хавайн Кауай хотод үхэр өсгөж эхэлсэн байна. Түүний зорилго нь дэлхийн хамгийн өндөр чанартай үхрийн махыг бий болгох ажээ. Урьд өмнө хэрэгжүүлж байсан бүх төслүүдээс энэ төсөл хамгийн сонирхолтой нь гэдгийг тэр онцолсон байна.
Технологийн магнат яагаад үхэр сонирхох болсныг олон хүн гайхаж магадгүй. Гэхдээ Америкийн үхрийн махны салбарын өнөөгийн байдлыг харгалзан үзвэл Зукерберг хөдөө аж ахуйд хөл тавьсан нь цагаа олсон явдал.
АНУ-ын үхэр сүрэг сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Олон жилийн ган гачиг бэлчээрийг сүйтгэснээс үүдэн үхэр сүргийн тоо цөөрсөн. Энэ нь үхрийн махны дотоодын үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Үхэр, тугалын махны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмнөх оноос 8.7 хувиар өсчээ.
Эх сурвалж: MONEY WISE
Ирээдүйгээс 2024-01-25 46.135.5.108
ЭЦСИЙН ЗОГСООЛ МОНГОЛ БАЙХ БОЛНО,ЕРТӨНЦ ТӨГСӨХӨД МОНГОЛ ҮЛДЭНЭ!
Веганизм хөгжинө. 2024-01-25 202.9.40.206
Амьтны амь хөнөөгч-харгисууд гишгэх газаргүй болно.
Нэргүй 2024-01-25 213.87.150.160
Харуулах боломжгүй.
yn 2024-01-25 216.38.195.74
##; ?
Нэргүй 2024-01-25 92.174.59.104
Агуу ухаантан, тэгээд асар их мөнгө босгочихсон хүн дуртай юмаа хийгээд сайхан юм аа. Манайхан урьж, хамтрах талаар бодмоор юм.