Пакистан-Ираны таагүй харилцааны төлөөсийг төлөгчид

Пакистан-Ираны таагүй харилцааны төлөөсийг төлөгчид

Пакистан-Ираны таагүй харилцааны төлөөсийг төлөгчид

Иран, Пакистан улсууд нэгдүгээр сарын 16, 17-нд хилийн Белужистан, Систан-Балучестан мужуудад агаараас цохилт өгчээ. Хоёр тал хилийн цаана байрлах зэвсэгт бүлэглэлийн байрыг онилсон гэж мэдэгдсэн.

Гэвч Ираны агаарын цохилтод Пакистаны Белужистан мужийн Панжгур дүүргийн Сабз Кох хэмээх жижиг тосгон өртөж, энгийн иргэд амь үрэгдсэн байна. Энгийн иргэдийн олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байв. Мөн хэд хэдэн байшин, сүм хийд балгас болон үлджээ.

Ираны цохилтын дараа Пакистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мумтаз Захра Балоч “Пакистан хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж мэдэгдэв. Ингээд яг хэлснийхээ дагуу хариу арга хэмжээ авчээ. Тодруулбал, пакистанчууд дараагийн өдөр нь Ираны хилийн Систан-Балучестан мужийн Сараван тосгонд цохилт өгсөн. Агаарын цохилтоор террорист байгууллагуудын ашиглаж байсан нуувчийг онилсон гэж мэдэгджээ.

Түүнчлэн Пакистан улс Ирантай албан ёсны бүх хамтын ажиллагаагаа нэн даруй зогсоон, Тегеран дахь Элчин сайдаа эргүүлэн татаж, Исламабад дахь Ираны элчийг хөөжээ.

Гэсэн хэдий ч хоёр орны хооронд эвлэрэх зай бага ч болов үлдсэн бололтой. Ираны Гадаад хэргийн яам “дайснууддаа” хандаж, хоёр улсын ах дүүгийн найрсаг харилцаагаа сэвтээхийг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Ингээд хэдхэн хоногийн дотор дипломат харилцаагаа сэргээх алхамуудыг эхлүүлжээ. Үүний үр дүнд хоёр талын Элчин сайдууд нийслэлд буцаж ирэх төлөвтэй байна.

Энэ шийдвэр нь хурцадмал байдал харьцангуй намжсаныг илтгэх ч хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. “Одоогоор хоёр тал нөхцөл байдал намжсан мэт дүр эсгэж байгаа ч болсон явдлыг бүрмөсөн мартаагүй байгаа” гэж Пакистаны батлан хамгаалахын сэтгүүлч Важахат С.Хан хэлжээ.

Хоёр улсын харилцааны талаар олон зүйл яригдаж байгаа ч хурцадмал байдал үүсэхэд хэн шууд нөлөөлснийг төдийлөн дурдахгүй байна.

Пакистан, Иран хоёр улс нь 900 км урт хиллэдэг. Балоч үндэстнүүд аль аль улсын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Мөн тэдний олонх нь хоорондоо гэр бүлийн цусан холбоотой. Хилийн дагуух мужууд нь аль аль улсдаа хамгийн ядуу мужид тооцогддог. Хоёр улсын засгийн газар хилийн ойролцоо үйл ажиллагаа явуулж буй балоч үндэстний болон шашны бүлэглэлүүдийг сулруулахын тулд хамтран ажиллаж байсан түүхтэй. Гэвч үе үехэн хангалттай ажиллаагүй гэж, төрийн эсрэг бүлэглэлүүдийг дэмжлээ хэн хэнийгээ буруутгадаг нь уламжлал шахуу болсон зүйл.

Сүүлийн үеийн халдлагууд нь үндсэрхэг үзэлтэн, шашны бүлгүүдийг сулруулах, цаашилбал ирээдүйд гарч болзошгүй халдлагуудаар тэднийг сүрдүүлэх зорилготой байж магадгүй аж. Гэтэл энэ халдлагууд хил орчимд амьдардаг энгийн иргэдэд шинэ айдас бий болгоод байна.

Хилийн бүсэд ажиллаж, амьдарч байсан нэг иргэн хэлэхдээ “Хил орчмын оршин суугчид өөрсөддөө ямар ч хамааралгүй зүйлд татагдан орж байх шиг байна. Орон нутгийн эдийн засаг хил дамнасан худалдаа наймаанд тулгуурлаж хөгждөг. Гэтэл саяхны халдлагын дараа хилийг нэг өдөр хаалаа. Нэгхэн өдөр байсан ч гэсэн энэ нь иргэдэд ихээхэн түгшүүр төрүүлсэн” гэжээ.

Мэдээж тэдний айдас үндэслэлгүй биш юм. Тус иргэний хэлж буйгаар хилийн хоёр талд гэр бүлтэй хүмүүс олон бий. Тиймээс тэд харилцаа холбоогоо алдахаас айж байна.

Түүнчлэн иргэд автобус, ачааны машин, загас агнуурын завь зэрэг бүх тээврийн хэрэгсэлдээ Ираны түлшийг ашигладаг. Өрхийн хэрэглээний шингэрүүлсэн хий, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэргийнхээ ихэнх хувийг Иранаас авдаг.

Элчин сайд нарыг эргүүлэн татах дүйвээнээр Ираны Чабахар боомт хотод худалдааны нэгдсэн хорооны уулзалтад оролцох ёстой байсан төлөөлөгчдөө ч Пакистан эргүүлэн татсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгч “Холбооны засгийн газрын зааврын дагуу бид буцах ёстой. Жил бүр болдог энэ хурлаар шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж, хуучин гэрээгээ шинэчилдэг. Гэвч саяхны агаарын дайралт энэ жилийн уулзалтыг тасалдууллаа. Цаашдаа олон чухал хэлэлцээр цуцлагдаж, хойшлогдох вий гэсэн болгоомжлол төрж байна” гэжээ.

АНУ 2013 онд Ираны газрын тос, байгалийн хий болон бусад нефтийн химийн бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авсан. Хориг арга хэмжээний улмаас газрын тосны тээвэрлэлт хууль бус замаар явдаг. Пакистаны Газрын тос, байгалийн хийн зохицуулах газрын мэдээлснээр өдөр бүр 4000 орчим тонн Ираны түлш Пакистан руу хууль бусаар нэвтэрдэг ажээ. Хууль бус замаар орж ирсэн энэ түлш олон 10 жилийн турш ядууралд нэрвэгдсэн олон мянган хүний эдийн засгийн эх үүсвэр болсоор иржээ.

Энэ мэт хүчин зүйлийг харвал Пакистан, Ираны харилцаа тогтвортой байх нь бүс нутгийн хувьд маш чухал юм. Хил хаагдахад орлогын эх үүсвэргүй олон мянган хүн хаалганы цаана үлдэж байна гэсэн үг.

Хоёр улсын хууль ёсны худалдаа жилдээ 1.5 тэрбум ам.доллар дөхдөг. Худалдааг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд хоёр улсын хооронд зургаан хилийн боомт, зах байгуулахаар төлөвлөсөн ч дорвитой хийгдсэн зүйл үгүй. Энэ он гарсаар хоёр улс харилцан ойлголцлын 39 санамж бичигт гарын үсэг зурсан. Эдгээрийн ихэнх нь хүлээлгийн горимд байна.

Иран, Пакистаны хооронд 2775 км урт байгалийн хий дамжуулах хоолой барих хэлэлцээрийг 1995 онд тохирсон. Иран 2011 он гэхэд хоолойгоо барьж дуусгасан боловч Пакистаны талаас ахиц дэвшил алга байна. 10 гаруй жил өнгөрсөн ч Пакистан бахь байдгаараа байгаа нь Ираны бухимдлыг улам нэмэгдүүлж буй.

Эцэст нь дүгнэхэд, хил дагуу амьдардаг хүмүүс худалдаагаар амьжиргаагаа залгуулдаг тул тэдний хүсэх зүйл нь ердөө л энх тайван, тогтвортой байдал. Тэд дээрх гацсан төслүүдийг урагшлаасай гэж л хүсч байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-26 202.179.26.150

Орос Украйны дайн дэлхийд нөлөө үзүүлэв бололтой. Израйл Палестин, Иран Пакистан, Хойд Өмнөд Солонгос, Хятад Тайван гээд хоорондоо дайсагнаад толхилцоод эхэллээ

Avatar

Teg 2024-01-26 202.126.90.112

Tegcen

Avatar

Нэргүй 2024-01-26 202.55.188.124

1941 могой жил Д2Д 2025 Д3Д

Avatar

gadni+U; 2024-01-26 216.38.195.74

#t

Avatar

зочин 2024-01-26 202.126.89.70

Хаа газар улс төрчидийнхөө золисонд жирийн ард иргэд л хохирох юм дөө

Avatar

Зочин 2024-01-26 103.68.107.106

"Балоч үндэстнүүд аль аль улсын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг." энэ юу гэж байгаа юм бол?
НАРАНЖАРГАЛ МАНДАХ ийм орчуулгатай га*зуу хүний тэмдэглэл шиг юм тавихаасаа ичдэггүй юм уу.

Avatar

Нэргүй 2024-01-26 103.212.117.202

арай л орчуулга хийх юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж