Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий

Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий

Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг хийлээ.


Тэрбээр "Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гаригаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Хот дотуураа аюултай ачаа бараа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг  хийдэг. Маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярилаа, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Нийслэл хот маань дарьтай торх шиг байна.  Уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига олон жилийн асуудал. Сүүлийн 20 жилийн асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.

Асуудлын уг шалтгаан нь авлига, газар олголт. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентын төвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө" гэв.  Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлнэ гэсэн үг үү?

-УИХ-ын хаврын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.  Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаараа ахлуулъя гэдэг улс  төрийн шийдвэрээ гаргаж, УИХ -ын даргад хандахаар болсон гэсэн үг.

-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшлүүдэд олгосон юм бол?

-Мэдэж байгаа.  Хүний өөрийнгүй юм болсон, хэсэгчилж зарсан тэр хавийн газрыг. Энэ бас миний тойрог. Би бас тодорхой мэдээлэлтэй байдаг. Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь энэ газрын наймаанд оролцсон гэдэг  мэдээлэл байдаг.

НЭМЭЛТ: 

"Хоёр жолоочийг өөрсдийн амь насанд эрсдэл үүсгэж болзошгүй үндэслэлээр баривчилсан"

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт болсон ноцтой ослын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.  Засгийн газрын хуралдаанаас нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тэтгэмжийг шийдвэрлэлээ.

Ослын улмаас түлэгдэж, угаартсан иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зардлыг мөн Засгийн газраас шийдвэрлэж байна.

Ослын улмаас 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Үүний улмаас 190 гаруй иргэн зочид буудалд амьдарч байгаа учраас орон сууцыг засахтай холботой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ” гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн өгсөн мэдээллээр дээрх иргэдийг түрээсийн байраар хангахад зориулж 1,4 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Мөн тэдний өгсөн мэдээллээр газ тээвэрлэж яваад осол гаргасан “Дашваанжил” компанийн нэр дээр бүртгэлтэй дээрх автомашин нь шатах тослох материал тээвэрлэх зөвшөөрлийг аваагүй байсан нь хуулийнхны шалгалтаар тодорхой болсон гэлээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж "Хоёр жолоочийг шүүхийн зөвшөөрөлтэйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Ослын улмаас  гурван хүний амь нас хохирсон, 10 хүн бэртэж гэмтсэн, орон сууц галд өртсөн, их хэмжээний хохирол учирсан, сэтгэл санааны байдал тогтворгүй, бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорт мэдэгдэн, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хоёр жолоочид дээрх арга хэмжээг авсан.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын 89 мөрдөн байцаагч ажиллуулсан. Хэргийн газрын үзлэг шалгалт өчигдөр дууссан тул өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлж байна. "Дашваанжил" компани буруутай юу, буруугүй юу. Хоёр жолооч осолд буруутай юу, буруугүй юу гэдэг бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-25 59.153.113.148

энэ Энхбаяр бол зүгээр л яригч яг оюунэрдэнэтэй адилхан

Avatar

Нэргүй 2024-01-25 202.131.225.242

МАН ын сүүлийн үеийн залуу коммунистууд дан тэр тэгсэн энэ ингэдэг гээд ховын шинжтэй юм ярьж бусдын анхааралд орох гэсэн юмнууд байдаг болжээ. Хүүхэн шиг гоншигноод байлгүй буруутай бол хариуцлага тооцуулал даа та нарт уих зг шүүх прокурор цагдаа тагнуул нүүрсний хулгайч бүгд байна штээ. 16 оноос хойш тийм байж ирлээ 8 жил юу хийв. ш.аадаг 5 гарч ирээл Энхболдыг авчаал алаад өгнө гээд байсан яав. 5 ын зарим нь нүүрсчин болж таарав шив.

Avatar

Зочин 2024-01-25 76.220.74.140

Хувь хүний хариуцлагаас эхлээд компани улсын хариуцлага гэж байх ёстой биз дээ. Энэ ослыг харж байхад хариуцлагагүй олон хүчин зүйл байна.

Avatar

Зочин 2024-01-25 76.220.74.140

Монгол хүнийг маханд нь гэж сонссон уу. Дээр дооргүй хариуцлага гэж юмыг мэдэхээ больсон. Мэдэхийг ч хүсэхгүй энэ талаар хааяа ярьдаг боловч хэрэгжүүлдэг хүнгүй болсон.

Avatar

Зочин 2024-01-25 66.181.182.171

Түрүүлж ирээд эгнээ байраа эзлээд, дохиогоо өгөөд зогсож байсан бол яахуу? Тэр том тэрэг эргэж багатахгүй чигээрээ эгнээнээс эргэж байгаа бол хүлээх хэрэгтэй байсан шдээ. Ямар эргэж байхад нь завсараар нь чихчихсэн биш.

Avatar

Нэргүй 2024-01-25 219.100.37.234

Даатгалын компаниуд рекламдаад л байдаг одоо шууд төлөx юм байгаа биз дээ.

Avatar

Аагий 2024-01-25 59.153.114.49

Тэр 10,20 жилийн өмнөх газар, газрын наймаа ер нь ямар хамаа бнаа? Тэр замынхаа гулгаа, тэр стандарт мөрддөггүй байгуулага тэр даатгал эдгээр асуудалаа цэгцэлээ! Хөгшин настай хүн шөнө унтах цагаар замын үүд ганцаараа гараад л явж л бдаг. Ямарч гупергүй, анхааруулах шар дохио ч байхгүй, амьтан хүнтэй шахалцаад л… аваар гарахад машинаа унтрааж ч чадахгүй ийм байж болох юмуу? Монголын төрийн эмгэнэл юмдаа.

Avatar

Нэргүй 2024-01-25 176.66.87.78

Хурц дорлигжав гэдэг хулгөйчууд…

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.218.52

Тагнуулд бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, цол албан тушаал эрх мэдлийн төлөө бусдын улыг долооход бэлэн борууд олширсон

Avatar

Галаа 2024-01-25 139.5.218.52

Тагнуул юу хийж байв. Тагнуулын хяналт хаана байна. Юм бүхний ард үлддэг хогийн газар байна. Тэсэрч дэлбэрэх бодист хяналт тавих үүрэгтэй газар биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 142.114.4.253

Даатгалын компаниуд рекламдаад л байдаг одоо шууд төлөx юм байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.92.210

Осол гарах бүрт төрөөс хүмүүсийн түрээсийг даах ба орон сууцанд нь засвар хийх хэрэггүй, тэр даатгалын компаниуд бүгдийг даах ёстой. Гэр хороололд гал гарахад айлыг нь төрөөс харж үздэггүй биз дээ. Баячуудад битгий долгиноод бай!

Avatar

S 2024-01-25 103.212.116.52

UILCHLI XALYYN ERTEI80955877

Avatar

S 2024-01-25 103.212.116.52

TSAGN SEXSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2024-01-25 172.59.189.134

tagnuul gadnii gar hul bolj tusgaar togtoloo gesen bugdiig horij baigaa ter tagnuul d ajildag undur alband baigaa elbeg bayr baabar enhsaihan geed gadnii zahialgaar ajildag humuusiig tagnuul aas tseberel

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-01-25 202.9.46.173

30 жил хот дүүргийн даргаар ажиллаж байсан хүмүүс авилга авч, газрыг замбараагүй өгсөнөөр УБ хот цементийн овоолго болсон. тэдэнтэй хариуцлага тооцох ёстой. ганц жишээ дурдахад нэгэн дүүргийн зд-р ажиллаж байсан хүн бүхэл бүтэн хотхон барьчихсан пээдийгээд сууж байна….

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.183

тэр нь хэн бэ

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.179.106

СОНСГОЛ СОНСГОЛ ГАВЛАХГУИ БОЛ 1000 СОНСГОЛ ХИГЭД ЯАХИМ ВЭ

Avatar

D 2024-01-25 202.55.188.101

h***

Avatar

Нэргүй 2024-01-25 43.242.243.28

tesreh delbereltiin ayultai zai hamgiin bagadaa 500 metr bdag tegeheer odoo 500 dotor bairlaj bgaa bvh shatahuun tvgeeh gazruud gargah heregtei ailiin oron suuj obiektiin hayand bna shvv ihenh tvgeeh gazaruud ni

Avatar

Зочин 2024-01-25 66.181.180.16

Их удаж байгаа, гэмгүй царай гаргасан Ариунбучнг түргэн зайлуул. төсвөөс өгсөн тэр их иөнгө хаачив. Олон аавын хүү амиа алдсаар байхад, энэ гэмгүй царайлсан Ариун буян яаггаад суудалдаа суусаар бна вэ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.179.25.192

Төрийн хариуцлагүй байдал та нарын завхарлаас болж ард олон хохирч бна шүү дээ

Avatar

S 2024-01-25 103.212.116.52

DYYDLGN UILCHLGE80955877

Avatar

d 2024-01-25 103.57.93.168

Сонгуулийн өмнө худлаа шоудахаа боль. Нурааж, хурааж чадахгүйгээс хойш яах гээд байгаа юм. Наад газрын асуудал чинь угаасаа өнгөрсөн асуудал. Эхлээд тэр Авлига хороолол, С аутлетийн асуудлаа дуусгачих. Сонсгол нэртэй попрохоо одоо болио. Наад үр дүнгүй юмнаас чинь хүмүүс залхаж байна.

Avatar

S 2024-01-25 103.212.116.52

TSAGN SEKSEER 80955877AX NART

Avatar

Нэргүй 2024-01-25 82.135.30.192

Том тэрэгний жолооч зөв юм хийсэн болох гээд байнаа даа. тэр чинь мэргэжлийн жолооч дээр нь тийм аюултай ачаа тээвэрлэж явсан хүн шүү.

Avatar

зочин 2024-01-25 66.181.189.218

Өнгөрсөн юм яриад яахав. Одоо нураах биш. Зөндөө сонсгол хийлээ.Үр дүн алга. Шоу болж дууслаа. Шинэ нийслэл байгуулаад хамгийн эхлээд УИХ, засгийн газар нь нүүчих. Улаанбаатарыг аврах ганц зам энэ байна.

Avatar

Зочин 2024-01-25 103.140.10.207

энэ улаанбаатар хот ямарч шаансгүй болсон газар. орхиод шинэ нийслэл байгуул. түгжрэл, утаа, гамшигт нэрвэгдэх аюултай байдлыг нь засах ямарч боломжгүй. энийг засах гэж дүр эсгэн оролдох нь зөвхөн цаг, мөнгө, эрүүл мэнд, амины гарз. энийг засна, янзална гэж ярих нь зөвхөн усан тэнэг малнуудын яриа.

Avatar

Зочин 2024-01-25 202.179.22.147

Том урт тэрэг уулзвар дээр 2-р эгнээнээс эргэж байхад дотор тал (1-р эгнээ) шургаж дайрах нь маш аюултай. 1-д том урт тэрэг нугарч эргэх үед дотор талын этгээдийг хардаггүй, толинд ч харахгүй, урд талд ч харагдахгүй яагаад гэвэл ард мурийсан гурвалжны дунд байгаа. Том машин эргэж зам руу ороход чиргүүл нь тэгширч харвах байдлаар/замаар тахирын дунд байсан машиныг шууд шахна… энэ үед л шууд контакт аюул осол үүснэ.

Avatar

Зочин 2024-01-25 202.179.22.147

Тэсрэх дэлбэрэх юм том машинд байхгү бол жижиг машин будаа болох. жолооч нь гэмтэх зайлшгүй.
Том машины хажуугаар зорчихдоо болгоомжтой, айж байгаарай.
Ямар ч байсан холдсон нь дээр шүү.

Avatar

Аагий 2024-01-25 59.153.114.49

Түрүүлж ирээд эгнээ байраа эзлээд, дохиогоо өгөөд зогсож байсан бол яахуу? Тэр том тэрэг эргэж багатахгүй чигээрээ эгнээнээс эргэж байгаа бол хүлээх хэрэгтэй байсан шдээ. Ямар эргэж байхад нь завсараар нь чихчихсэн биш.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.177.26

"Улсын ерөнхий прокурор" гэж хэнийг хэлж байгаа юм бэ?? Одооны Ерөнхий прокурор уу, эсвэл өмнөх нөхдийг хэлж байна уу?? Ингэж нийт дунд нь нялзааж ярих буруу шүү!!!

Avatar

Зочин 2024-01-25 59.153.115.37

Үр дүн чухал. Хариуцлага тооцох.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.180.113

Миеэгийн газар олголтоос л хамаг хэрэг эхэлж байгаа юм биш үү ?
Энхболд ер нь Дүүргийн аж ахуйн дарга байгаад чухам юугаараа тодорч шалгараад МАХН-ын удирдлагад гарч ирж гайгаа чирсэн этгээд вэ ?
Нэг их тодроод шалгараад байхаар ч залуу байгаагүй юм бишүү дээ! МАХН зориуд лифтээр өргөж гаргаж ирээд тавьчихсан чинь л буруу тийшээ өсөөд, авилгал цэцэглүү лээд хотыг баллаад, дараа нь МонголУлсыг баллаад, айн !

Avatar

Зочин 2024-01-25 103.10.23.189

Миеэгомбын Энхболд чинь МУИС-н Инженерийн бэлтгэлийг 1983 онд төгссөн болсон – олигтой сурдаггүй, эцэг нь их сургуулийн багш хаалгадаад Москвад Хот төлөвлөлтийн дээд сургуульд явуулсан, 2 эсвэл 3-р курст байхдаа хөөгдчихсөн, книжка унасан дүнгээ өөрөө засаад галт тэрэгний билет бичүүлж нутаг буцаад намар сургууль дээрээ очсон оросууд зассаныг мэдээд хөөчихсөн. Хөөгдөж ирснийх нь дараа нь эцэг нь МУИС-н эдийн засгийн ангид бас л хаалгадаж оруулаад төгсгөсөн болгосон.

Avatar

Зочин 2024-01-25 103.10.23.189

Архи уудаггүй, чимээгүй оргисон, хэнтэй ч нийлдэггүй, зодоон цохион хийнэ гэж хэзээ ч байхгүй. Амиа бодсон хүн гэж ярьдаг, хүн амиа бодсон байж болно тийм хүн бизнест л хүч үзмээр. Гэтэл нийтийн албанд буюу төрийн албанд яаж ийм өндөрт гарсныг бодоод сайн ойлгоогүй. Мөнгөний машинуудын гар хөл болоод л дундуур нь өөрийгөө чирч гүйгээд л мөнгөний машинууд нь дээшээ албан тушаал ахихад тус болоод л. Тухайн цагийн үр дүн нь Газрын наймаа, Ирээдүйн хор нь өнөөгийн УБ хот -түгжээ, өмхий агаар, ШТС,

Avatar

Нэргүй 2024-01-25 188.162.254.54

тэр талбай дотор согтуу жолоочоор байгалийн хийтэй машин жолоодуулах байсан юм даа.

Avatar

Зочин 2024-01-25 66.181.185.168

Хянан шалгах хороон дээр яригдсан шинжилсэн асуудлаар хариуцлага тооцохгүй бол хичнээн яриад яах юм бэ. Нөгөө л АТГ шүүх прокурор дээрээ очоод л уусаад алга болно биз дээ. Одоо тэр нүүрсний хулгайчдыг хар л даа яаж ч чадахгүй бна ш тээ

Avatar

Нэргүй 2024-01-25 92.174.59.104

Наад давчуу уулзвар, түгжирдэг замаа өргөтгөж, Дүнжингараваас болон орон сууцнуудаас зам руу орох, гарах орц, гарцыг нэг мөр аюулгүй болгож янзлаач ээ!

Avatar

Нэргүй 2024-01-25 92.174.59.104

Ерөөсөө уулзвар давчуу учраас эргэлтэн дээр энэ мэт шүргэлцэх аюултай нөхцөл оршиж байгааг энэ хэрэг харууллаа. Нэгэнт ийм аюул гарч замаа янзлах, засварлах хэрэг гарсных наад түгжрэлийн замаа өргөтгөж, орц гарц, уулзварыг нь аюулгүй болгох хэрэгтэй байна!

Avatar

zochin 2024-01-25 202.179.21.203

2 jolooch 2 laa buruutai

Avatar

Нэргүй 2024-01-25 27.123.212.86

Газрын асуудал ярьвал өнгөрсөн хугацаанд дээд эрх мэдэл бүхий байсан хүмүүс бүгдээрээ л байгаа байх даа. Ичиж үхмээр хогнуудын бөгсийг нь улалзуулаад нэрсийг нь зарлаад өг.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.92.98

том тэрэгний жолооч ч буруутай, давхар эргэсэн, орон сууцнаас холдуулж орхихгүй, шууд машинаа хаяад зугтаасан.

Avatar

Erka 2024-01-25 155.69.168.66

Hamgiin ih buruutai ni tom mshinii jolooch shuudee, mash hariutslagagui nuhur. nastai hun geed Mongol dayaaraa uyangiin halildaj bn uhernud

Avatar

зочин 2024-01-25 202.21.107.106

ЖИЖИГ ТЭРЭГ САЙН ШАЛГА УНМ 1459 ГЭЭ БИЗ ДЭЭ ТОРГУУЛЬ НЬ ДАНДАА УУЛЗВАР ДЭЭР БНА ЛЭЭ

Avatar

S 2024-01-25 59.153.113.118

DYYDLGN SEKSEER XNTLAA80955877

Avatar

S 2024-01-25 59.153.113.118

SEXSEER UILCHLEED80955877

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-01-25 66.181.160.77

МАН хулгайч ХҮРЭЛСҮГИЙН ТАВИУЛУУД ХҮРТЭЛ ИЙМ ГАЙТАЙ ПСДАА НАР БАЙДАГ. одоо тэр өвгөн дээр хамаг бурууг тохно. бичлэгүүдээс хархад тэр патрол унасан МАНин дарганцар том тэрэгийг сигналдлаа гэж томрох гээд зогссон нь ойлгомжтой, том тэрэгний жолооч хэн ч байсан уулзвар дээр зогсоно гэж бодохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ шүргэсэн, тэгээд газ алдаад эхлэнгүүт нөгөө хурган дарганцар зугтаад явчхаж байгам псдаа. хэн ч харсан МАН хулгайчын санаатай үйлдсэн хэрэг.

Avatar

зочин 2024-01-25 202.126.90.4

Энгэж бүү байнга улстөржиж бай. Сөрөг хүчний ээлжит гүтгэлэг л гэж ойлгоно.Шалгалтаар үнэн зөв нь тогтоогдох биз

Avatar

S 2024-01-25 59.153.113.118

ANYSDN80955877

Avatar

S 2024-01-25 59.153.113.118

SEKSDNE80955877

Avatar

Zochin 2024-01-25 202.21.111.170

Баривчилсан биш тусгаарласан гэх зөв. Мөн ЗГ нь эхлээд эмэгнэл илэрхийлэх ёстой. Дараа нь хэдэн төгрөг өгснөө ярих нь ёс зүйд нийцнэ. Битгий бүгдийг мөнгөөр хэмж,

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.90.17

Амарсайхан шир нүүртээ огцор хариуцлага хүлээ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.91.81

Yaasan gej hariutslaga uurhuu medrelee? 2 joloochiin hariutslaguigees garsan osol d yamar negen darga yaaj holbogdoj buruudaj baina??! Bi hun umuuruh gej baiga bish zugeer gaihah yum. Yamar negen yum bolhod tuhain salbariin darga yag yaah ch yostoin. Chi bi bugd ene albiig hashaj baihad iim yum garval yaahuu ??? Chi sergiilj chadhuu ain? Daldiig hardag hun l dargaar tavihgui yum bol. Bas tuilshirtsgaah yumaa har malnuud

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.178.16

Юун олон юм бичдийн б**с долоогч, сайтын манаач хог новшоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж