"Сэр сэр салхи" кино Японы наадамд "сэвэлзэнэ"

"Сэр сэр салхи" кино Японы наадамд "сэвэлзэнэ"

"Сэр сэр салхи" кино Японы наадамд "сэвэлзэнэ"
Найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" уран сайхны кино Япон улсын Осака хотын олон улсын Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ. Жил бүр гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулдаг олон улсын кино наадамд монгол уран сайхны кино шалгарсан байна. "Сэр сэр салхи" уран сайхны киноны хувьд 2023 оны арваннэгдүгээр сард Хятад, Хонгконгийн олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Тодруулбал, Хонгконгийн Азийн кино наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын "Pingyao International" кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон байдаг.
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.

Тэр үед оюутнуудад багшилж байхад оюутнууд дунд маань ч ганц хоёр бөө хүүхэд байсан. Орчин цагийн монгол залуус ямар асуудлыг давж гардаг вэ гэдгийг бодож 2017 онд кино зохиолын магистрт сурч байхдаа анх зохиолоо цаасан дээр буулгаж байсан.

Зохиолоо бичээд хэнд хандахаа мэдэхгүй, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед кино урлагийн зөвлөл байгуулагдаж, тэр үед олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүнд гарахгүй бол энэ ажлаа хаяна гэж өөртөө амласан" тухайгаа ярьсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж