"Нүдэн дээрээ сурагч, багш нарыгаа шатахыг харах юм уу?"

"Нүдэн дээрээ сурагч, багш нарыгаа шатахыг харах юм уу?"

"Нүдэн дээрээ сурагч, багш нарыгаа шатахыг харах юм уу?"

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны албаныхан, оршин суугчид болон 14 дүгээр сургуулийн эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл өнөөдөр/2024.01.25/ тус хороонд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ.


14 дүгээр сургуулийн төлөөлөл:

-Манай сургууль 6000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай. Энэ хүмүүсийн сурах, ажиллах, амьдрах эрх зөрчигдөж байгаа учир энэ хэвлэлийн бага хурлыг зарласан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг дарга Э.Доржбал:

-2020 онд хороон даргаар томилогдсоноосоо хойш Шунхлайн станцыг нүүлгэх гомдол санал их ирдэг байсан. Холбогдох арга хэмжээг авч, дээд шатны байгууллагуудад уламжилсаар ирсэн. Гэвч мэргэжлийн байгууллагын стандарт, шаардлага, дүгнэлтийг хангасан гэж байсан учир шатахуун түгээх станцыг нүүлгэх боломжгүй гэсэн. Гол нь хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ суурь эрх зөрчигдөж байна. Саяхан том осол боллоо. Гай, гамшиг хэлж ирэхгүй. Тиймээс 14 дүгээр сургуулийн багш, эцэг эхчүүд нэгдэж байна. Хорооны даргын хувьд тухайн станцыг нүүлгэх, зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Тус газар 14 дүгээр сургуулиас гадна төр захиргааны байр, түргэн тусламжийн төв, Амгалан амаржих гээд бүгд байдаг онцгой хэсэг. Зорчих хэсгийн зам нь нэг машин явдаг, хажуугаар нь явган хүн багтддаггүй. Ийм л нарийн зам болгон хашаагаа барьсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд ядаж шатахуун түгээх станцын хашаагаа татчих гэдэг. Бид шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нь харьцдаггүй. Дүүргээс ажлын хэсэг гарсан ч шатахуун түгээх станцаас ажлын хэсэгт багтсан хүмүүс нэг ч удаа хуралдаа ирээгүй. Ийм л нөхцөл байдалд өнөөдөр хүрлээ.

14 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл:

-Миний хоёр хүүхэд энэ сургуульд сурдаг. Аймшигт осол болоод 48 цаг ч өнгөрөөгүй байна. Энэ станцад зөвшөөрөл өгсөн цаг үе рүү бид хандах хэрэгтэй. Химийн хамгийн хүнд элементийг хадгалдаг газар яагаад зөвшөөрөл өгч байгаа юм бэ? Ганц машин ямар их хэмжээний хохирол дагуулсан бэ? Тэгвэл шатахуун түгээх станц яах вэ? Тамхины иш, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаад гал гарвал яах вэ? Нүдэн дээрээ сурагч, багш нарыгаа шатахыг харах юм уу? Энэ аюултай химийн элементийг хадгалж байна ш дээ. Дэлбэрвэл тэр хавийн оршин суугчид, сургууль үгүй болно ш дээ. Хэний үед тэр шатахуун түгээх станцын зөвшөөрлийг өгсөн бэ? Оршин суугчдаас нь зөвшөөрөл аваагүй шүү дээ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулах уу? Тэр станцыг эцэг эхчүүд хааж зогсох уу? Яаралтай арга хэмжээ авна уу.

Гавьяат жүжигчин Х.Ганхуяг:

-Би энэ 13 дугаар хороонд оршин суудаг. Иргэдийг төлөөлж энд ирлээ. Гай газар доороос гэдэг. Газар доор байгаа бензин агуулах дэлбэрвэл тэр хавийн оршин суугчид, сургууль, албан байгууллагууд шатах эрсдэлтэй байна. Хэсгийн төлөөлөгч маань хөөцөлдөөд явж байхад Шунхлай шатахуун түгээх станцын хэлтсийн захирал өрөөнөөсөө хөөгөөд доромжилж гаргасан түүх бий. Энэ клонкийг нүүлгэж байж л бидний санаа амарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэвээн 2024-01-25 202.126.90.103

Сайн тэмцэх хэрэгтэй.Хот дотор бензин колонкууд арай дэндүү даварч бнаа.Сургуулийн ойр орчимд бензин колонк бх битгий хэл тамхи татах хориотой бдгийн дэлхийн бүх оронд.14р сургууль тэнд өргөтгөл барих маш чухал шаардлага бн.Хүүхдүүд хичээл хийх танхимгүй хэцүүдлээ.Сурч боловсрох нь язгуур эрх шүү дэ.

Avatar

Зочин 2024-01-25 202.126.90.103

Бензин колонкыг яаралтай нүүлгэж талбайг чөлөөлөн14р сургуулийн өргөтгөл барих шаардлагатай .Хүүхдүүддээ сурах боломж олгоё

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.90.79

За битрий туйлшир

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.217.202

🤗

Avatar

Иргэн. 2024-01-25 43.228.129.139

Битий худлаа попор, ШТС чинь бусад улс оронд орон сууцны дор ч байдаг л юм. Бусдын хөрөнгийг санаатай устгуулах гээд чичрээд байдаг малнууд арай их болжээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.55

Малсаад байх юм байхгүй. Битгий мэдэмхийрээд томроод бай. Бензин аваад гарахдаа л гардаг хэсэг дээрээ түгжирдэг замбараагүй газар гэдгийг нь мэдээд байна

Avatar

Нэргүй 2024-01-25 202.9.40.130

Энэ колонийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-25 142.114.4.253

Пөөx, юун газар доорx агуулаx вэ сургуулийн дор, цөмийн з****г дэлбэрсэнээс дор юм болно!!!

Avatar

Нэргүй 2024-01-25 142.114.4.253

Яаралтай, яаралтай !!!
Нүүлгэн шилжүүл !!!

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

Харуулах боломжгүй.

Avatar

з 2024-01-25 59.153.112.41

Хулгайчууд яасан их сандарч орилолдож байх юм.бүх юмы

Avatar

Олон түмэн минь ээ 2024-01-25 103.254.123.136

Тэр газраас шатахуун авалгүй бойкот хиилдээ тэгээд нүүж л таараа ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-25 92.174.59.104

Зөв шүү! Алаг үрсдээ аюул учруулах нөхцлийг өөрсдөө бүү бүрдүүлье!

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.93.42

Xuuli zurchuugui barisan bol asuudalgui. Xot dotor baij l baidag, asuudal garch baigaagui. Uursduu tamxi shudenz xereglej xorlox ajillagaa yavuulj gal gargaxgui baix xeregtei. Uursduu xariutslagatai baix xeregtei. Muu eyrolson muu amtai avgai yumuu daa

Avatar

зочин 2024-01-25 103.215.14.2

Хотын төвөөр шатахуун түгээгүүрүүд байрлах нь хэвийн л үзэгдэл аюулгүй байдал стангдартыг нь сайн хангуулах хэрэгтэй туйлшрах хэрэггүй

Avatar

Зочин 2024-01-25 59.153.113.148

штсанцтай ойр байдаг бүх сургууль цэцэрлэгүүд нэгдээсэй үр хүүхдүүдийнхээ төлөө

Avatar

Нэргүй 2024-01-25 103.212.119.80

ингэж туйлшрана дэвж сэвэх осолтой ,буруу жишиг . хаб үг шалгуулах ойр орчинд аюулгүй байдалыг хангуулах , эцэст нь тайван амаглан байцгаа . …оркууд нутаг руу гаа буц хүн амь төлөвлөлтөнд хяаналт тавин хаширдаа….дотоодын цагаачлал ыг хяна ,зогсоо , хэрээс хэтэрлээ . энэ миний төрсөн нутаг уб хот минь ..нутаг нугатай нь зайлаад өгөөч ……….

Avatar

Болд 2024-01-25 202.9.40.104

Тэр ШТС -ыг барих үед 14 ийн захирал байсан хүн хэн билээ.

Avatar

Zochin 2024-01-25 202.21.111.170

Иргэд ээ, Шатахуун станц байрших газрыг хэдэн өгсөн, түүний хажуу дэргэд орон сууцны барилга барих газрын зөвшөөрөл хэдэн онд өгсөн гэсэн газрын зөвшөөрөлтэй холбож асуудлаа дэвшүүлье.
Аль нь эхэлж газрын зөьшөөрлөө аьч барилга, байгуулжаа барьсан нь үлдэнэ. нөгөө нь нүүнэ.
Ард иргэд нь Шударга байцгаая.

Avatar

Зочин 2024-01-25 95.183.196.30

Эхлээд 14-р сургууль байсан. 14-р сургууль 75 жилийн ой энэ жил болно. Шатахуун түгээх станц 10-аад жил болж байна. 6300 сурагч, багш, ажилчдаас гадна сургуулийн хажууд хүн хөл ихтэй атобусны буудал байдаг. Гадаадад хаа сайгүй колонк байдаг л гэх юм. Сургуулийн хажууд колонк байна уу тэгээд.

Avatar

Нэргүй 2024-01-25 174.194.200.43

Байнөө байна

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.89.61

Ганц Гунхлай руу дайрч болохгүй .. Нүүлгэвэл бүгдийг нь нүүлгэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж