Ардчилсан намаас өчигдөр /2024.01.24/ Улаанбаатарт үүссэн нөхцөл байдалд хотын удирдлагууд хяналт тавьж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгч хотын даргын туслах шиг ажиллаж байгаа нь буруу болохыг шүүмжиллээ.
АН-ынхны хэлж байгаагаар, НИТХ хотын Засаг дарга Х.Нямбаатар болон НОК-д хяналт тавьж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг мэдэгдэж, шахаж шаардах ёстой. Монголын төрд засаглалын хямрал нүүрлээд байна. Бид энэ асуудалд санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлсэн.
Эрүүл аюулгүй хотын эксперт Н.ОДОНГОО:
-Дэлхий дээр байгаа 400 гаруй хот ДЭМБ-аас 30-аад жилийн өмнө концефцыг нь баталсан эрүүл аюулгүй хотын стандартын дагуу хөгжиж байна. Үүний хамгийн чухал нь хүний аюулгүй орчинд амьдрах асуудал. Хүн өөрөө цогцлоон бүтээх стандартыг барилга байгууламж барихаас эхлээд ногоон байгууламжийг бий болгох, зам тээврийн тооцоо судалгаанд үндэслэж гаргадаг. Тодорхой хугацаанд АН нийслэлийг удирдаж байхдаа хотын стандарт, индексийн дагуу үйл ажиллагааг төлөвлөж байсан. Харин одоо алдагдаад байна.
Хамгийн тод жишээ бол хэрэглээний газын дэлбэрэлтийн үед шуурхай бэлэн байдал алдагдлаа.
Энэ нөхцөлд агаар орчны шинжилгээг яаралтай хийх хэрэгтэй. Иргэдийн хэвийн амьдралыг хангах, үйл ажиллагаа эрхэлж байгаа ойр орчмын бүсийг аюулгүй болгох шаардлагатай. Гэтэл өнөөдөр алийг нь ч төлөвлөж, тооцоолж хийхгүй байна. Агаарын чанарын индексийг авч үзвэл тэр хавьд хэмжилт хийдэг багаж байхгүй. Мэргэжлийн хувьд авч үзвэл тухайн дэлбэрэлт гарсан бүсэд аюултай байдалтай байгаа.
АН-ын гишүүн О.ЧУЛУУНБИЛЭГ:
-Иргэдийнхээ өмнөөс асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн аврагчаа алдлаа. Мэргэжлийн удирдлагууд нь хаана байна вэ? Ослыг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж тайлбарлаж байсан. Ийм гамшигт бэлэн байх ёстой хүн нь Г.Ариунбуян генерал биш юм уу. Баянзүрх дүүргийн онцгой байдлын анги нь 2023 оны шилдэг анги болсон. Яагаад шилдаг анги болчихоод гурван хүнээ алдав. Энэхүү 63 дугаар ангийн хашаан дотор баригдаж байгаа "Онцгой" хэмээх хотхон нь ашиглалтад орохгүй удаж, иргэд ар гэрийнхэн гомдоллож байна.
Хийтэй холбоотой гал унтраах журам гэж байдаггүй гэсэн. Гал унтраах дүрэм журмаа унших хэрэгтэй.
Түүнд газаас үүдэлтэй галыг хэрхэн унтраах талаарх дүрэм журам бий. Нэг аврагч дунджаар нэг сая төгрөгийн цалинтай. Гэтэл тэд осолд өртөөд эндээд байна. Онцгой байдлын албанд Төрийн тусгайгийн ТТ-1 ангиллаар буюу хамгийн өндөр цалинг авдаг ганцхан хүн бол дарга нь. Удирдлагуудыг өөрчилж болох ч тэдэнтэй адил дараагийн адилхан л хүн ирнэ. Тиймээс тогтолцоог өөрчлөх томоохон бодлого хэрэгтэй
Нэргүй 2024-01-25 43.242.243.28
ene nuhur nvvrsnii hulfaich shorond bgaa nuhurtei yasan adilhan yum neg etsgiin uvvhdvvd yum baihdaa
Нэргүй 2024-01-25 213.87.150.160
Харуулах боломжгүй.
mgl 2024-01-25 103.9.90.130
ene nuhur buur batuuliin orlogch baisnaa ter ueiin NIISLELIIN IRGEDIIN HURLIIN TULUULUGCH Nar bas l batuuliin tuslah shig bsanaa martaad bgam bhdaa kkk