Хойд Солонгос шинэ далавчит пуужин туршлаа

Хойд Солонгос шинэ далавчит пуужин туршлаа

Хойд Солонгос шинэ далавчит пуужин туршлаа
This combination of photos provided by the North Korean government on Monday, Sept. 13, 2021, shows long-range cruise missiles tests held on Sept. 11 -12, 2021 in an undisclosed location of North Korea. North Korea says it successfully test fired what it described as newly developed long-range cruise missiles over the weekend, its first known testing activity in months that underscored how it continues to expand its military capabilities amid a stalemate in nuclear negotiations with the United States. Independent journalists were not given access to cover the event depicted in this image distributed by the North Korean government. The content of this image is as provided and cannot be independently verified. Korean language watermark on image as provided by source reads: "KCNA" which is the abbreviation for Korean Central News Agency. (Korean Central News Agency/Korea News Service via AP)

АНУ болон хөрш орнуудтай зөрчил хурцадсан энэ үед Хойд Солонгос цэргийн хүчин чадлаа өргөтгөж, шинэ далавчит пуужингийн анхны туршилтыг хийснээ өнөөдөр мэдээллээ. БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн төв агентлаг "Пулхвасал-3-31" пуужинг боловсруулах шатандаа байгаа бөгөөд туршилт нь хөрш орнуудад аюул занал учруулаагүй гэж мэдэгдэв. Пуужинг "стратегийн" гэж тодорхойлсон нь тэднийг цөмийн зэвсгээр цэнэглэх зорилготой гэсэн үг юм.

Хойд Солонгосын баруун эргээс тэнгис рүү хэд хэдэн удаа далавчит пуужин харваж байгааг илрүүлсэн гэж өмнөх өдөр нь Өмнөд Солонгосын арми мэдэгдсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар харвасан пуужингийн тоо, нислэгийн шинж чанар зэрэг илүү тодорхой мэдээлэл өгөөгүй.

Хойд Солонгосын далавчит пуужингууд нь Өмнөд Солонгос, Япон дахь пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эсрэг хөгжүүлж буй зэвсэглэлийн нэг юм. Пёньян нь АНУ-ын эх газарт хүрэх зориулалттай тив хоорондын баллистик пуужингуудыг багтаасан зэвсгийн арвин нөөцтэй.

НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгосын далавчит пуужингийн үйл ажиллагааг шууд хориглоогүй ч эдгээр зэвсэг нь Өмнөд Солонгос, Японд ноцтой аюул учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Тэдгээрийг радараар илрүүлэхэд илүү хэцүү байхаар бүтээгдсэн бөгөөд Хойд Солонгос тэднийг цөмийн хүчин чадалтай, 2000 км  хүртэлх зайд /Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад/ хүрэх зайд тусахаар бүтээж байгаа аж.

2021 оноос хойш Хойд Солонгос хуурай газар болон далайгаас харвасан алсын тусгалтай далавчит пуужингийн туршилтыг дор хаяж 10 удаа хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.177.215

Mach5 iin хуртай дуужин бүтээвэл Оросын S500гааас өөр хамгаалах систем үгүй бллоо

Avatar

Нэргүй 2024-01-25 47.227.179.89

Пүүтингийн Мосфильмд хийлгэсэн хүүхэлдэйн кинонд итгээд л байна уу? Оросын стратегийн чухал обектууд бүгд шатаж байна дуракаа.С 400, с500 гэж байхгүй бүгд будаг түрхсэн Ссср үед хийсэн муу С200

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-25 103.212.117.186

Путлерийн даалгавараар далдганаад яахав дээ цэнцрэн минь

Avatar

Харьцуулагч 2024-01-25 49.0.139.188

Хоёр ихэр зодолдоод хүний идэш болно биз.

Avatar

зочин 2024-01-25 202.126.90.25

Уйлах хүүхдийн б**с яан гэдэг билээ хойдууд солиорч байж харгис дэглэмээ,олон улсын цэргийн хүчэнд нураалгах нь дээ.

Avatar

зочин 2024-01-25 66.181.160.92

Аль 53 онд л генерал Макартур " Хятад , Оростой нь цуг атмын бөмбөгөөр арчаад хаячихьяа " гээд л зүтгээд байсан юм гэсэн ..Зөвч байсан юм уу ?.. Сталин , Мао, Ким Ир Сен .. альнч байхгүй болох байсан байна шд ..

Avatar

Нэргүй 2024-01-25 199.249.230.73

МакАртур тэгэж тэнэгтсэн нь үнэн. 500 В-29 бөмбөдөгчөөр атомын бөмбөг хаяж устгана гэж байсан. Гэтэл гай болж тэр үед ЗХУ нууцад байсан МиГ-15 тийрэлтэт сөнөөгчийг дайнд оруулж АНУ онгоцнуудыг агаарт нь зомгол зомби болгож эхэлсэнээр Америк ЗХУ руу дөйрахаас айж татгалзсан, тэнэг МакАртурыг ч шууд зайлуулсан.

Avatar

Бадарч тахар 2024-01-25 66.181.184.222

Вашингтон хүрчих пуужин хойдуудад байгаа тэрийгээ их нуудаг юм ! яах гэж тэгдэг юм бол до !

Avatar

Нэргүй 2024-01-25 43.242.243.13

чи яаж ийм нууц юм мэдэж байна чамайг Ким д юм уу путинд хэлчихвэл чи чад

Avatar

Цус сорогч 2024-01-25 103.57.93.218

солонгос япон байхгүй болвол АНУ ч гэж байхгүй болно.

Avatar

Б 2024-01-25 202.55.191.130

ООЁ БАДАРЧ ТАХАР ГЭДЭГ БСДА ДЭЛХИЙН ИХ ГҮРНҮҮДИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛГУУД МЭДЭЖ ЧАДААГҮЙ ЗҮЙЛИЙГ МЭДДЭГ ША ААССС ПОХАХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж