“Түлэгдсэн 3 хүний бие маш хүнд хэвээр байна”

“Түлэгдсэн 3 хүний бие маш хүнд хэвээр байна”

“Түлэгдсэн 3 хүний бие маш хүнд хэвээр байна”

Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч нас барж, 10 гаруй хүн түлэгдсэн. Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг дахин тодрууллаа.

ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН:

-Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй.

Харин маш хүнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, хүнд байна. Сошиалд гарч байгаа эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа түлэгдсэн иргэн нас барсан гэдэг ташаа мэдээлэл.

Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийж байна.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хангалттай байгаа. Галын дуудлага ирсэн мэдээллийн дагуу шөнө эмч нар дуудагдаж ирж яаралтай тусламж үзүүлж байна. Түлэгдэлтийн зэрэг, биеийн байдлаас хамаарч хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх нь тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШАДАР САЙД 2024-01-25 46.135.5.108

гэмтлийн эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-25 202.179.26.150

Солонгост аваачиж эмчлүүлээч

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж