"Угаартсан алба хаагч амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан"

"Угаартсан алба хаагч амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан"

"Угаартсан алба хаагч амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан"
Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар баг хуучнаар Намын хорооны зүүн талд байрлах нийтийн байранд өчигдөр /2024.01.24/ гал гарч, онцгой байдлын нэг алба хаагч угаартжээ. Ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсаныг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжсон байна.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл өгөхдөө "Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн үеэр Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсан. Энэ үнэн. Гал унтраахаар үйл ажиллагаа маань эхлээд нөхцөл байдлын дүгнэлт хийдэг. Салааны алба хаагч галын голомт руу орохдоо амьсгалын бие даасан төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан байсан. Тэрнээс биш ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж асуудал байхгүй. Одоо алба хаагчийн биеийн байдал сайн, ажлаа хэвийн хийж байгаа" гэсэн юм.
Нийтийн байранд хоёр айл амьдарч байсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хүний амь нас эрсдээгүй гэдгийг орон нутгаас мэдээлжээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тус өрхүүдийн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг газар дээр нь үнэлж, цаашид хамтарсан баг ажилласан бол аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-25 192.82.66.30

дандаа л мэргэжлийн бус мэргэшсэн бус байдал гаргаж байхын заавраа дагадаггүй юм уу??? удам дагасан ажилтан гээд л гашуудлын үгэнд бичихийн байгууллага нь аав нь ичмээр л юм мэргэжлийн бус байдлаар угаарт амиа алдсан л байхын. Гал гарлаа одоо дэлбэрэлт болж магад гэсэн бодолгүй зогсоод аюулгүй байдлаа хамгаалж чадахгүй л байхын мэргэжлийн хүмүүс нь ийм байхаар энгийн иргэд ч үхэх нь мэдээж л байна. Байгууллага удирадж байгаа мангарууд нь ичдэггүй хувцасгүй хэрэгсэлгүй гэж мэдэгдэл хийхийн

Avatar

зочин 2024-01-25 202.126.91.118

утаатай орчинд орохоосоо өмнө багаа өмсдөг юм .Зааж өгөөгүй юм уу

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.160.77

төрийн толгойп хулгайч элдэв муу сэтгэлтэн гарвал байгалийн хийгээд хүн зонд аюул гамшиг тулгардаг гэдэг энэтхэг үг байдаг. тэр л монголд болоод байгаа юм шиг.

Avatar

ZOCHIN 2024-01-25 92.88.170.0

End tendgui gal tuimer garaad erdenet xunii ami ersdeed Mongol ulsad mini yu bolood baina daa 2024 on aixtar shiruun exelj baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж