ОБЕГ: Алба хаагчдад цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авдаг

ОБЕГ: Алба хаагчдад цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авдаг

ОБЕГ: Алба хаагчдад цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авдаг

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2024.01.25/ алба хаагчдын хувцас хэрэгсэл, стандартын талаар мэдээлэл хийлээ.


Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж гурав ангилж үздэг. Сүүлийн жилүүдэд техникийн хангалт харьцангуй өндөр чанартай Польш, Беларусь, Франц улсын техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвөөр "Тоёота" маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийсэн. Хүн нэг бүрийн тусгай зориулалтын багаж хэрэгслийн хувьд улсаас олгосон төсвийнхөө хэмжээнд худалдан авалтаа хийдэг.

Алба хаагчдын өдөр тутмын хувцсыг бас төсөвт тусгасан хэмжээгээр нь худалдан авч өгдөг. Чанар стандартын дагуу худалдан авалтыг хийж, мөрддөг тусгай стандарттай.

Галын хувцас хэдэн градусын халуунд тэсвэртэй гэх мэт шаардлагатай. Бид нэг зүйлтэй тулгардаг. Хувцас хэрэгсэл өндөр үнэтэй, чанартай байх хэрээр тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас бид улсынхаа цаг агаарт тохирсон боломжийн үнэтэй хувцас хэрэгсэл авахыг зорьдог гэдгийг албаныхан мэдээллээ.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр:

-Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Цэргийн албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж,  хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан өчигдөр мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн. Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан гэсэн юм.

Объектын гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцасны стандарт гэж бий. Ахуйн гал түймэр, ой хээрийн гал түймэрт өмсч ажиллах тусгай зориулалтын хувцас хэрэгсэл болон хамгаалах тусгай хувцасны стандарт гээд гурван өөр төрөл бий.

Үүнийг хэрэглэх журам нь батлагдаж, хувцсаа иж бүрэн өмсч, хэрэгсэл тушаалтай. БНХАУ болон ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын хувцас хэрэгсэл өмсдөг. Мөн Польш, Беларусь, Франц улсын техниктэй дагалдаж ирсэн тусгай зориулалтын хувцас хэрэгсэл гэж бий. Гал түймрийн тусгай хувцас нь +400 градуст тэсвэртэй буюу уян хатан, хөдөлгөөнд саад болдоггүй материалтай. Тодорхой хугацаанд галд тэсвэртэй гэсэн үг. Тэрнээс биш галд огт шатдаггүй хувцас гэж байхгүй. Мөн зориулалтын баг нь дунджаар 40 минут ажиллана. Амьсгалаа хэрхэн зөв авах вэ гэдэг сургалтуудыг тогтмол хийдэг. Шуурхай албаны машины жолооч нар өвлийн хээрийн хувцастай үүрэг гүйцэтгэж, гадна орчинд ажилладаг. Яг одоо үзүүлж байгаа тусгай хувцас хэрэгсэл нийт алба хаагчдын 80 хувийг хангадаг. Ачаалал ихтэй онцгой байдлын ангиудад энэ хувцсаар бүрэн хангасан гэдгийг албаныхан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Санаа зовогч 2024-01-25 78.187.120.177

Үнэнээ л хэлж. Онцгой, цэрэг, цагдаагийнхаа хувцасны чанарыг хэн ч анзаардаггүй. Туркийн газар хөдлөлтөд ирсэн манайхны хувцасны чанар бусдын дэргэд тааруухан л байсан. Африкт явж байгаа цэргийн хувцас мөн л адил. Гэхдээ тэд тэрнээс болоод үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж хэзээ ч хэлдэггүй л юм. Уг нь хувцас нь хөдөлмөр хамгааллын зориулалттай л даа. 21-р зуунд тийм л байна даа. Үнэ нь өндөр гээд сайныг нь авч чаддагүй, харин хүний амь түүнээс хэр бол????

Avatar

Бузгай 2024-01-25 59.153.112.66

Автуусны хэрэгцээтэй босоо, хөндлөн 4 чиглэлийг ямарч байсан сэргээх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.219.221

Copy# Цэрэг цагдаа, тусгай албадын эгнээнд байдаг бөх дуучин тамирчидаа цалинжуулахаа болиод тусгай хэрэгсэлийн төсөвт нь нэмэрлээч

Avatar

Нэргүй 2024-01-25 202.131.225.197

Харах царайны завшигч, авилгач, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур байна даа

Avatar

Zochin 2024-01-25 24.15.5.204

Amisgalaa.herhen.zov.avdag.talaar.bainga.
surgalt.hiideg.tegsen.chin.ene.zolig.buruu.
amisgaa.avaad.geh.geed.bainaadaa.bitgii.
h***.solior.novshoo.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.92.98

сургууль, соёлгүй, ажилгүй, хэдэн хэрүүлч авгай, харчуулд хамаг байдгаа битгий тооч, ойлгохгүй, хуцаж л байг

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-01-25 66.181.160.77

жил болгон хувцас хэрэглэлийн шинэчлэл гээд баахан мөнгө төсөвлөдөг, гэхдээ нөгөө л берзэнтээ нөмрөөд галруу багчгүй орж амиа алдсан хэвээр. МАНай крандуулж орж ирсэн дарга нар төсөвлөсөн хэдийг нь иддэг болдоо псдаа. хувцас хэрэглэлийг чинь тоолуулж хадгалах гэж биш хэрэглэх гэж авдаг юм шүүдээ. новшнууд.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.167.221

Та нар мөнгийг нь цусалчихаад.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.55.188.126

энэ гантөмөр гэж авилгач хулгайч байна шалга наадахаа

Avatar

Нэргүй 2024-01-25 103.9.90.100

саяны мэдээллийг шууд үзэх гэтэд тэр нэг авгайгийн дуу огт гарсангүй. Та нар хэнд зориулж мэдээлэл хийдэг юм бэ. Ийм мэдрэмжгүй байж болохгүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.90.81

Улсын мөнгө хувьдаа завшсан Хурган дарга, суганы үснүүдийнхээ эд хөрөнгийг хураавал та бүхэн ийм ичмээр юм ярьж суухгүй жинхэнэ Баатрын ёсоор пээдэлзэж чадна.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.182.214

ковид Ууганбая гуай яагаад харагдахгүй байна аа, дээшээ бол юу ч долоож, доошоо бол хэнийг ч яаж ч мэдэх бузгай жээнерал юмсан.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.55.188.126

аймаар долдой нөхөр

Avatar

Нэргүй 2024-01-25 45.42.101.251

Цэрэг цагдаа, тусгай албадын эгнээнд байдаг бөх дуучин тамирчидаа цалинжуулахаа болиод тусгай хэрэгсэлийн төсөвт нь нэмэрлээч

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.94.204

Чухам үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж