Худалдааны санхүүжилтийн форумыг “Restore & Unlock” сэдвээр зохион байгуулна  

Худалдааны санхүүжилтийн форумыг “Restore & Unlock” сэдвээр зохион байгуулна  

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн банкныхаа хувьд 1991 онд банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулан, экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээ буюу худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн  хугацаанд ХХБ худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан 13 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг корреспондент харилцаатай  300 гаруй гадаадын банкаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.  

ХХБ нь Монгол Улсад анхлан “Trade Finance Forum” буюу худалдааны санхүүжилтийн форумыг зохион байгуулж эхэлсэн. Форумын зорилго нь олон улсын худалдаа, түүний санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийг хэлэлцэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх байдаг.  

Уламжлал болсон тус форум энэ жил “Restore & Unlock” сэдэвтэйгээр 2024 нэгдүгээр сарын 30-нд Shangri-La Ball Room-д зохион байгуулагдах гэж байна. Учир нь Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд дэлхийн ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Харин  энэ нөхцөл байдлыг ХХБ эргэн өөрчилж АНУ-н ТОП Bank of New York Mellon банктай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ. BNYM нь 240 жилийн туршлагатай, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20 хувийг бүрдүүлдэг, 45.7 их наяд ам.долларын активтай дэлхийн санхүүгийн системд нөлөө бүхий банк юм. Монгол Улс дэлхийн ам.долларын системд эргэн нэгдсэн энэхүү үйл явдал нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын комплайнсын стандартад нийцэж ажиллах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийд харуулах чухал алхам юм. Ингэснээр дэлхийн 100 гаруй улс рүү болон улсаас ам.долларын шилжүүлэг илүү ХЯМД, ХУРДАН хийгдэж эхэлсэн. Энэ нь гадаад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллага болон иргэдэд олон шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.  

Цаашлаад Монгол Улс дэлхийн бусад томоохон банк санхүүгийн байгууллага болон Европын улсын банктай хамтран ажиллах суурь амжилттай тавигдаад байна.  

Та өмнөх жилийн форумын мэдээлэлтэй танилцах бол Энд дарна уу..  

https://news.mn/r/2639695/  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж