ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаан удахгүй болно. Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог сар шинийн барилдаанд бөхчүүд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилалтаа чамбайруулдаг. Ерөнхийдөө ирэх наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь эндээс харагддаг. Тэгвэл модон луу жилийн барилдаанд манлайлах тэр бөхийн нэр хэний хэн бэ?

Энэ жилийн сар шинийн барилдаан өнгөрсөн жилийнх шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй болоосой гэж бөх сонирхогчид хүсч байна. Ч.Санжаадамба аварга, С.Мөнхбат аварга, Ц.Содномдорж арслан тэргүүтэй 1980-аад оны шилдгүүдийг зодоглох болов уу гэж олон хүн харж байна. Мөн бэртлийн улмаас барилдахгүй байгаа Б.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага, Э.Батмагнай начин, шийтгэлийн улмаас барилдах эрхээ хасуулаад буй Б.Серик заан тэргүүтэй бөхчүүдийг дэвжээнээ эргэн ирнэ гэж найдаж байгаа.

Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн чансааг өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Бат-Өлзий заан тэргүүлж байна. Хоёр ч удаа түрүүлээд буй түүний хувьд гурав дахь удаагаа түрүүлэхийг хүсч байгаа нь мэдээж. Өргөөний барилдаанд хазайх нь ховор гэдгийг нь бөх сонирхогчид олон жил хангалттай харсан. Тэр ч утгаараа түүнийг дор хаяж их шөвөгт зогсч байх болно гэж олон хүн харж буй.

Түүний араас саяхан өргөөний 29 дэх түрүүгээ хүртсэн О.Хангай аварга түрүү бөхөөр нэрлэгдэнэ. Отгон аварга он гарснаас хойш болсон хоёр барилдааны нэгд нь түрүүлж, нөгөөд нь үзүүрлэсэн. Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд үзүүрлэхдээ Б.Бат-Өлзий заанд л өвдөг шороодсон гэх. Бэлтгэл сургуулилалт, барилдаан нь хэдийнэ жигдэрчихсэн аваргыг 30 дахь түрүүгээ ирэх цагаан сараар авна гэж гадуур ярьж байна.

Түрүү бөхийн ярианд даян аварга Н.Батсуурийг ярихгүй өнгөрөөж үл болно. Бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй аваргыг ирэх баярын барилдаанаар эргэн ирнэ гэх шуум явна. Түүний барилдаан, арга туршлагатай маргах хүн үгүй. Өнгөрсөн жил тэрбээр анх удаагаа цагаан сарын барилдааны үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий заанд тахим буулгасан. Ер нь түрүүлж үзээгүй цөөн барилдаануудынх нь нэг. Энэ жил дутуугаа дүүргэж, хүлээсэн түрүүгээ хүртэхийг үгүйсгэхгүй.

Мөн доор даваанд бүдэрчихгүй л бол П.Бүрэнтөгс аварга түрүүлэх боломж бололцоо, ур чадвар, бяр чадал бий.

Ховдын их гурвын том нь болох Б.Пүрэвсайхан зааныг ямар ч үед, аль ч барилдааны таамгаас хасч болохгүй. Манлай заан чансаа өндөр, том барилдаанд ногт ганзагалаж ирдэг. Түүний нутгийн дүү Г.Ганхуяг харцага ч иртэй байгаа гэдгээ Ерөнхийлөгчийн цомоор харуулж, хурсан олныг шуугиулсан барилдааныг үзүүлж байсан.

Олимп дөхөж байгаа учир М.Лхагвагэрэл заан үндэсний бөх бус чөлөөт бөхдөө илүүтэйгээр анхаарч, бэлтгэл сургуулилалтаа жигдрүүлж байгаа нь лавтай. Гэхдээ л түмэн олон хүндэтгэн цагаан сараар зодоглох биз. Түүнийг дор хаяж бага шөвөгт харна зогсоно гэж хүлээж буй.

Өнгөрсөн жил тун өндөр формтой, барилдаан бүрт зодоглож байсан улсын харцага Б.Зоригтбаатар бэртлийн улмаас барилдаагүй удаж байна. Ирэх барилдаанаар зодоглох магадлалтай. Тамирчин хүний хамгийн том аюул бол бэртэл гэмтэл. Б.Орхонбаяр арслан, Э.Батмагнай начин нар бүгд л бэртлийн улмаас зодоглох нь багассан. Түргэн шаламгай, дайчин барилдаантай тэднийг бөхийн өргөө, бөх сонирхогчид үгүйлж байна.

Цагаан сарын барилдааныг Архангай, Булганы бөхчүүд өнгөлнө. "Өндөр" харцагаас эхлээд С.Сүхбат харцага, 2022 оны түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал сүүлийн үед тодроод буй цэргийн заан Ө.Батсуурь гээд битүү морьд бий. Булганы бузгай сайхан начин цолтнууд цолондоо багтаж ядан барилдаж байгаа. Д.Амарсайхан начин ч хичээвэл түрүүлж болохыг Ерөнхийлөгчийн цомоор дүү нартаа хангалттай харуулсан. Эндээс харахад л хүч бяр нь тэгширч, уран мэх, авхаалж самбаагаараа Ерөнхийлөгчөөс сар шинийн боов "хүртэх" магадлалтай чадалтай, чансаатай олон бөх бий.

Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэр бөхийн заяа мэдэг ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.123

Сумын Начин Асар Хүчит Арслан лугаа , Үнэг мэт зальтай , хуурнин шуугигч харцага шлнхор мэт Асар Хасар Төмөр хэмээх хүү түрүүлнэ. Түүнээс биш том гүзээтэй, бандааш дүүрэн допингтой, баасны хүүдий түрүүлэхгүй… ххх

Avatar

Нэргүй 2024-01-25 106.102.129.211

Передизен Суурь яах бол. Ахиухан допинг шаахгүйй бол хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.9.40.43

да н.батсуурь

Avatar

Жак 2024-01-25 103.57.95.179

бат өлзий

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.94.82

бөх мэддэггүй сэтгүүлч бн. Бямба-Отгон, Хүдэрбулга гэж аюулууд бхад юун Батсуурь, Зоригтбаатар вэ

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.160.10

Ёстой до.

Avatar

Нэргүй 2024-01-25 106.102.129.211

Батсуурь явахгүй. Допинг л гусдаггүй юм бол

Avatar

Нэргүй 2024-01-25 203.91.115.56

taaj meddeg tawan haan tamshaalj meddeg tarlan bvh bish bi yaj medhew hen 1 ni tvrvvleh l bhutan.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.55.188.94

Бат Өлзий

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.6

Амарсайхан начин түрүүлнэ дэ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.90.22

Бат өлзий түрүүлж хангай үзүүрлэнэ.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.9.46.206

Зоригтбаатар ах түрүүлнээ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.9.46.206

Зоригтбаатар ах

Avatar

Harhvv 2024-01-25 202.126.90.76

Awraga Hangai

Avatar

Б.Тогтохбая 2024-01-25 66.181.161.187

Бямба отгон Гарьд дархан 4-т үлдэнэ. Батсуурь аварга барилдвал түрүүлчихээд мэдэх л бх. Одоо хэцүү болжээ. Сайн аймгийн арслангууд бна. Булганы начингууд Амарсайхан Түмэндэмбэрэл Сумъяабат нараас 4- т үлдэх л юм.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.187

Батсуурь ч түрүүлчихэж мэдэх л юм. Одоо хэцүү болжээ. Бямбаотгон дээшээ гарч барилдаанаа.

Avatar

Дэлээ 2024-01-25 139.5.216.133

Сайхан л таавар дэвшүүлсэн бна. Хүн санаа бодлоо бичсэн бна. Зарим хүн их ууртай бх юм. Юм болгоныг шүүмжилж харааж суудгаа больмоор юм. Хүн цаг заваа гаргаад таамаг бичээ л биз уурлах хараах хэрэг юу бна.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.89.29

Monol ulsiin 25.h avraga O.Hangai turuulne

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.93.83

ХАНГАЙ АВАРГА ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ БУЛХАЙ ХИЙЖ БАЙСАН ЯВУУРГҮЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ДЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-01-25 142.114.4.253

Энэ чинь 1980-д он биш биз дээ, наадмаар барилдаx бөx олддоггүй нэг бөx 12 дараалж түрүүлдэг байсан.
Одоо ийм балай таавраа боль, өнөөдөр бол сайн бэлтгэлтэй л бол сумын начин ч түрүүлнэ

Avatar

Нэргүй 2024-01-25 106.247.85.8

Бөх мэддэггүй хүн бичжээ. Өвөрхангайн гарди Бямба-Отгоныг огт дурдаагүй бай итр.

Avatar

ганаа 2024-01-25 103.212.117.250

Сүхбаатрын Өсөхбаяр хурц арсалан түрүүлнээ.

Avatar

Өвгөн 2024-01-25 202.55.188.38

бөхийн бэлтгэл од хийморь гэж юм бий хэнч түрүүлж мэднэ таадаг хүн ховор шү

Avatar

Zochin 2024-01-25 103.212.117.94

horchin, yavdag jorlonguud hen ch turuulsen ner zuusan yahav. ugaas dopingoor halruulaad Uvsuud hojdogoos hosih. Uvsaas oor aimgiin boh barildah yosgui gemeer yum. Dopingtoi bol hlahuud 4 jil erhee hasuulna Uvs bol tsol nemne.

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-25 66.181.176.27

Хэн нь ч түрүүлсэн яах вэ дээ, ямар ч ач холбогдолгүй ш дээ, угаасаа одоо цагт томхон барилдаанд допинггүйгээр түрүүлэх боломжгүй ш дээ, түрүүлнэ гэдэг би допинг хэрэглэсэн гэж зарлаж буйтай ялгаагүй л дээ

Avatar

Гүн бишрэлт гүн 2024-01-25 202.9.40.92

Шинэ залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байгаа. Энэ жилийн цагаан сарын битүүний барилдаанд улсын начин болон аймгийн арслан цолтой хоёр хүн үзүүр түрүүнд үлдэнэ. Тэгээд начин нь түрүүлнэ гэж миний шоонд бууж байна.начин цолтой бөх нь Увс аймгийн бөх гэж гарч байна.Начингийн нэрний эхний үсэг нь Н юм байна.

Avatar

Нэргүй 2024-01-25 203.91.115.40

Хангай бол үндэсний бөхийн гутамшиг.Аварга цол түүнд дэндүү ахдана.Удахгүй Оюунболдоос эхлээд нутгийн ах Пүрэвсайхныгаа хүртэл яаж хорлож явсныг нь баримттайгаар дэлгэх болно.Аархал гээд хуудасруу ороод ирцгээгээрэй.

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.133

Одоо наад балай зангаа болио

Avatar

Хулгар Нацаг 2024-01-25 202.126.91.71

Намайгаа мартчихсан уу..

Avatar

зочин 2024-01-25 59.153.114.91

ард түмнээ баясгаж цэнгүүлж байгуул хэн нь ч түрүүлсэн хамаа байж уу, жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2024-01-25 43.242.242.247

Batulzii turuuij Burentugs uzuulene

Avatar

Зочин 2024-01-25 202.126.91.117

Өвөрхангайн хүчтэнүүд түрүүлнээ

Avatar

Бадарч тахар 2024-01-25 66.181.184.222

Ховдын хоёрын нэг нь түрүүлнэ ! Санжаадамба барилдана гэвэл нар маргааш өглөө баруунаас гарна ! Бүрэнтөгс шөвгийн наймд үлдэнэ гэвэл нар бас маргааш өглөө баруунаас гарна !

Avatar

Нэргүй 2024-01-25 103.212.119.112

Нямбаатар Махан толгой

Avatar

Заза 2024-01-25 59.153.113.217

Оюунболд түрүүлнээ

Avatar

Зочин 2024-01-25 202.21.107.114

өвөрмонголд Оюунболд барилдана гсэн мэдээ тв-р гарч байсан шүү!

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.89.3

хэн түрүүлэх хэнд ч сонин биш.

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.133

Сонин шүү

Avatar

Нэргүй 2024-01-25 122.201.23.83

би биш

Avatar

Зочин 2024-01-25 66.181.190.95

Батөлзий заан түрүүлнэ

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.88.108

Битүү бөх дороос гарч, шуугиан тарина гэж шагайнд буух юм.

Avatar

Ш.Эрдэнэбаяр 2024-01-25 66.181.185.233

Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр сайн барилдана Нутгийн дүүдээ амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-01-25 103.9.90.100

тэр бол допинг шахсан бөх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж