Хөндөх сэдэв: Толь шиг зам дээр хичээж явсан ч бэртэж гэмтэж байна

Хөндөх сэдэв: Толь шиг зам дээр хичээж явсан ч бэртэж гэмтэж байна

Хөндөх сэдэв: Толь шиг зам дээр хичээж явсан ч бэртэж гэмтэж байна

Нийслэлд өвөлжих тун амаргүй. Автомашинтай байтугай явган алхахад ч эрсдэлтэй. Гудамж талбай, зам нь толь шиг мөстөж, хичээж явсан ч бэртэж гэмтэх гээд байгааг иргэд хэлж байгаа юм. Өвлийн улиралд автомашинууд хооронд шүргэлцэх, мөргөлдөх осол цөөнгүй гардаг. Иргэдийн хувьд ч явганаас унаж бэртэх тоо огт буурдаггүй.

Албаныхны мэдээлж байгаагаар өдөрт заавал хэдэн тонн давс, бодис цацна гэж хатуу төлөвлөхгүй ч замын халтиргаа гулгаа, ачаалал хэр байгаагаас шалтгаалан давс, бодисоо цацдаг гэдгийг мэдээлж байсан. Жишээлбэл, цас орж, халтиргаа гулгаа ихтэй байвал 40-60 тонн давс, бодис цацдаг бол цаг агаар тогтвортой үед 10-20 тонныг цацдаг гэсэн. Харин БНХАУ-аас худалдан авсан -45 хэмд хайлдаг бодисын хувьд  халтиргаа гулгаа ихтэй уулзваруудад цацаж байгаа гэсэн юм.

Мөн гэр хороолол, хотын төв хэсгээр ялгавартай байдлаар зам дээр давс цацна гэж байхгүй. Гэр хороолол, зуслангийн зам дээр яагаад халтиргаа гулгаа их байна вэ гэхээр, тэнд автомашины хөдөлгөөн харьцангуй бага учраас давс, бодисны хайлалт муу байдаг. Хөдөлгөөн их байх тусам давс, бодис хурдан хугацаанд хайлдаг гэж тайлбарлаж  байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхнасан 2024-01-25 103.57.93.218

Патролын пр-аа зогсоогоорой.ийм мөсөн дээр хальтардаг патрол гэж байдаггүй байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-01-25 202.179.26.42

Дарга нар удирдлагууд давс цацаж, мөс хагалж, цас цэвэрлэхийг хүлээгээд энгийн бид татвараа төлсөн та нар хий гээд загнаад суух сайхан байнаа. Энгийн ард иргэдэд үүрэг хариуцлага, ухамсар, сэтгэл байхгүй. Дарга нарт зөв шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих ухаан байхгүй. Урагшгүй ноёнд ухаангүй албат. Нийтээрээ бид амаа билүүдэх хэлээ сайн хөгжүүлжээ.

Avatar

z 2024-01-25 45.117.35.16

Хотоор нэг гялгар толь шиг хавтан. тэр хараагүй хүнд зориулсан яг замын голоор хорлонтой хийсэн заваан шар хавтан байна. нүдтэй байтугай хүн ч савж унахаар. Бүгдийг нь хуулж хаяад аюулгүй хавтангаар сольвол таарна. Соц үеийн саарал хавтангууд царай муутай ч зуурамтгай хамаагүй сайн байж.

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-01-25 66.181.160.77

МАНингууд явган зам байхгүй болтол нь газрыг нь зарчихсан, байсан жаахан явган замыг нь хуулаад гөлгөр х***а хавтан тавьчихсан тэндээс мөнгө л идэж байгаа өөр зорилго байхгүй, авто зам нь давс бодит цас цэвэрлэх юмгүйгээс битүү мөсөн бүрхүүл. псдаа МАН хулгайчуудын гай үнэхээр барагдахгүй юм

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.191.209

Timberland авч өмс.

Avatar

Зочин 2024-01-25 103.212.117.214

10 мянган хун бэртсэн байна Арав хорин жилийнидараа бэртэл авч байсан хумуус ясны элдвийн овчин тэр байтугай ясны хавдартай болох магадлал их ондор Давс цацах зам цэвэрлэх эноийн пжлууд ийм гунзгий утга агуулга ач холбогдолтой

Avatar

Нэргүй 2024-01-25 43.228.128.226

Коммент дээр зураг оруулж болдог байвал сайн байна – байнга унаагаар явдаг дарга нар зам харгуй ямар байгааг мэдэхгүй амьдралаас тасархай байнав Байдал ямар байгааг биеээрээ мэдрэхгүй юмаа гэхэд ядаж бодит байдлыг зургаар өнгөтөөр харуулахаар авсан зургаа оруулж болохгүй байгаа тул энд ЗУРАГ ОРУУЛДАГ БОЛГООРОЙ!!!

Avatar

иргэн 2024-01-25 66.181.191.176

Нийслэлийн Засаг дарга Нямбаатар иргэдийнхээ Эсрэг үйл ажиллагаа явуулаад байхаас биш Зам, Цас мөс арилгах, Утаа багасгах гээд Нийслэлчүүдын төлөө юу ч хийсэнгүй, Нийслэлд маш ноцтой , Хүний амь эрсдсэн, олон Айл өрхүүд орох оронгүй болчоод байхад Хотын дарга Иргэд дээ хандаж Харамслаа илэрхийлсэн ч үгүй, Нийслэлчүүд бидэнд ийм Харгис дарангуйлагч хэрэггүй, Нямбаатар Огцор,

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.182.83

Дүүргийн ЗД нарын хийх ажил л даа.

Avatar

Zochin 2024-01-25 126.47.107.114

Уулзвар дээр машин гэрлээр зогсох зураас явган хүний гарцнаас 10 м хол байдаг юм байна гадаадад. Манайд бараг гарцнаас 1-2 м байдаг. Энэ зайг 10 -12 м болговол ядаж явган хүн гарцаар гарахад
Аюул багасна.

Avatar

Нямбаатар 2024-01-25 103.57.93.218

чи машииш унаха болчих л доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж