Амиа алдсан албан хаагчдын ар гэрт 3 өрөө орон сууц олгоно

Амиа алдсан албан хаагчдын ар гэрт 3 өрөө орон сууц олгоно

Амиа алдсан албан хаагчдын ар гэрт 3 өрөө орон сууц олгоно

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2024.01.25/ албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзвар орчимд нэгдүгээр сарын 24-нд “Дашваанжил” компанийн 60 тоннын даацтай автомашин газ ачиж явах үеэрээ дэлбэрснээс том осол болж, энэ үеэр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм.

Засгийн газрын хуралдаанаар хохирлыг барагдуулах төсвийн талаар хэлэлцэнэ

Өнөөдөр /2024.01.25/-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан энэ удаа пүрэв гаригт болж байгаа нь Засгийн газрын зарим сайдууд гадаад болон дотоод томилолттой байсантай холбоотой. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм. Дахин сануулахад, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон бол ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авахыг Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэгт даалгаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 126.205.200.197

8jil harsan uudulsun ym bainuu baahan turiin alban haagch 5 huniih n 4 yu ch hiideggv odoo naa hedee tsomhotgoochee

Avatar

Нэргүй 2024-01-25 126.205.200.197

udahgvi naran deer amidruulhiin bgan

Avatar

Нэргүй 2024-01-25 126.205.200.197

za bj bolog geed bodii ta hed zgr amlahaas uuriig chaddgv bolhoor itgeh arga alga daa yaagaad tende udaan ajilsan hund ugj bolku gej

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-25 202.9.40.92

Дашваанжил хохирлыг хамт төлөлцөх ёстой. зүгээр өнгөрч таарахгүй. Бусдын зовлонгоор улс төр хийхээ боль зарим ёс суртахуунгүй улс төрийн нам дагасан алиа салбадай нар минь. Тэнэгтэхгүй байхыг зөвлөе

Avatar

Нэргүй 2024-01-25 103.145.234.106

Үхсэнийх нь араас байр олгодог балай юм аа болиочээ.Бүх албан хаагчиддаа өндөр цалин,багаж техник, байр орон сууцыг нь амьд ахуй дээр нь хангаж ажиллуулах ёстой юм байгаан

Avatar

ZOCHIN 2024-01-25 66.181.160.85

EOOE OGTSROOCHEE….HARIUTSLAGA HULEEH HUN BNUU

Avatar

Зочин 2024-01-25 124.158.69.35

Монгол улс газ ашиглаад удаагүй, газын аюулгүй ажиллагаанд туршлага багатай байна. ОБЕГ-ын холбогдох дарга албан тушаалтнууд болон гал сөнөөгч, авран хамгаалагчдыг угаарын хий болон газын аюулгүй ажиллагаа, авран хамгаалах чиглэлээр туршлагатай гадаад улсад сургалтанд хамруулмаар байна. Эсвэл туршлагатай орны сургагч багшийг ирүүлж энэ чиглэлээр сургалт зохион байгуулмаар байна!!!

Avatar

HURELSUH d itgej bsan odoo bol eronhiilogch boloh l huseltei baisaniig n oilgosoon 2024-01-25 66.181.189.99

TOM TEREGNUUDIIG ORON SUUZNII HOROOLOLOOS HOLUUR ZAMAAR YAVUULAACH 3 OROO BAIR YUO YUM BE…. HURELSUH MINI ARD TUMNEE BODOOD ENE ZASGIIN GAZARIIG OGZORUULJ OORCHLOOCH EE

Avatar

Нэргүй 2024-01-25 203.91.118.53

ТЭР УУЛЗВАРЫГ ТОМОСГООРОЙ НИХТ НАР, ТЭР ХААН БАНК-ТАЙ ХАШААГ БУУЛГА, ГАЗРЫГ НЬ БАГАСГААД СТАНДАРТ ОЛИГТОЙХОН УУЛЗВАР БОЛГООРОЙ, ТОМ МАШИНУУД БАЙНГА ЯВДАГ ХЭЦҮҮ УУЛЗВАР ШҮҮ, ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭГЧЭЭР ИЙМ ЮМ БОЛЛОО ДОО

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.177.26

УБ-ын өнөөгийн энэ их замбараагүй байдал Н.Энхбаярыг "Хаан" байх үеэс, М.Энхболдыг газар зарж байх үеэс эхтэй, тэд энэ бүхний эхийг тавьсан авторууд, тэд хариуцлага хүлээх ёстой!!!!!

Avatar

Сорооноо 2024-01-25 66.181.190.132

Патролын жолооч хариуцлагаас үүрэлцэх хэрэгтэй. ёстой.Дүнжингаравын гадаах талбайгаас хасалт хийж автозам бий болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.177.26

Дэлбэрэлтээс учирсан тэр их хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөөд өнгөрөх санаатай байх шиг байна?? Тэр цистерний эзэн "Дашваанжил"-аар хохирлыг төлүүлэх ёстой шүү?!!

Avatar

Зочин 2024-01-25 202.170.65.202

Ontsgoigiin ajiltnuudaa bugdiig olon ulsiin tuvshnii ami daatgald hamruulmaar bainaa. Yu gesen ug ve. Ajil hiisniihee tuluu amia urguud baina gedeg. Ar ger ni yahiin yadaj huuhdee usguh mungutei uldeeh heregteishdee

Avatar

тэр МАНин хурган дарганцараар төлүүлэхгүй юу, жигтэйхэн баян хулгайч юм бишүү 2024-01-25 66.181.160.77

МАН хулгайч ХҮРЭЛСҮГИЙН ТАВИУЛУУД ХҮРТЭЛ ИЙМ ГАЙТАЙ ПСДАА НАР БАЙДАГ. одоо тэр өвгөн дээр хамаг бурууг тохно. бичлэгүүдээс хархад тэр патрол унасан МАНин дарганцар том тэрэгийг сигналдлаа гэж томрох гээд зогссон нь ойлгомжтой, том тэрэгний жолооч хэн ч байсан уулзвар дээр зогсоно гэж бодохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ шүргэсэн, тэгээд газ алдаад эхлэнгүүт нөгөө хурган дарганцар зугтаад явчхаж байгам псдаа. хэн ч харсан МАН хулгайчын санаатай үйлдсэн хэрэг.

Avatar

Зочин 2024-01-25 66.181.161.120

Дашваанжил газ бүх хохирлыг барагдуулах юм бишүү?

Avatar

Монгол хүү 2024-01-25 64.119.29.63

АРД ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЭЛДЭВ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ ЦАЙРУУЛДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ДААТГАЛ ЭСВЭЛ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. УЛСААС ГАРСАН БҮХ ЗАРДЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС АЛДАГДАНА. ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ХАЙР НАЙРГҮЙ, БОДЛОГОГҮЙ ХИЙЖ ЭХЭЛНЭ. ИЙМД АРД ИРГЭДЭЭС ТАТВАРААР БОССОН ХӨРӨНГИЙГ ХАЙРЛАЖ НАРИЙН ТООЦООТОЙ, АРИГ ГАМТАЙ ЗӨВ ЗҮЙЛД ХЭРЭГЛЭМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2024-01-25 202.126.94.99

Дандаа л Борооны дараа цув немердег засагтай, тархи нь тер удирдахад хурэхгуй байнаа!

Avatar

Нэргүй 2024-01-25 202.21.107.30

Ene barilguud ni galiin daatgal hiilgesen uu. uul ni daatgaltai l bgaadaa. ter shatsan mashinuudaas bas mashinii daatgaltai mashin baisan bol hohiroloo hurdan baragduulj boloh bh.

Avatar

Нэргүй 2024-01-25 124.158.107.35

ийм үед дашваанжил хамаг юм төлөөд дампуурах ёстой доо

Avatar

Нэргүй 2024-01-25 69.243.11.95

Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be
Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be
Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be
Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be
Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be
Dashvaanjil chin yamar hariutslaga huleeh yum be

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.184.192

Данх Канвоны наадам үзчихээд ирж байгаа юм уу . Татварын мөнгийг хутгах шиг болох юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж