Осол гаргасан хоёр жолоочийг 2 хоног саатуулахаар шийдвэрлэжээ

Осол гаргасан хоёр жолоочийг 2 хоног саатуулахаар шийдвэрлэжээ

Осол гаргасан хоёр жолоочийг 2 хоног саатуулахаар шийдвэрлэжээ

Дүнжингаравын уулзварт өнгөрсөн шөнө гарсан ослын улмаас их хэмжээний хохирол учраад буй. Урьдчилсан дүгнэлтээр зам тээврийн осол гаргасан хоёр машинаас болж газ асгарч, дэлбэрэлт үүссэн нь тогтоогдсон. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллага хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Тодруулбал, өнөөдөр /2024.01.24/ шөнөөс эхэлж, хоёр жолоочийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан байна.

Осол гаргасан жолоочид болох “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон Nissan patrol-ын жолоочийг хоёр хоногийн хугацаатай цагдан хорих аж. Тэднийг сэжигтнээр байцааж, "оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлээр 48 цаг баривчлах саналыг Тээврийн прокуророос гаргаж, шүүхээс зөвшөөрөл өгөөд байсан юм.
ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний шөнө 01 :10 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилсан  гэлээ.
ОСЛЫН УЛМААС ХААСАН ЗАМЫГ БҮРЭН НЭЭЛЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төв орчмын замыг бүрэн нээсэн талаар мөн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2024-01-25 202.9.40.237

Arvinbuyan gj bas taviuluu.Chadvargui tomchuudiin taviuluud ymar ih hohirol uchruulj bn ve.UBTZiin Herlen gj nuher.mun taviul Batdel 7.5 tb.ter nuhriig tsaash n shalgaaguigeer.bur davaad yl n baga bolson.Ouykiin tabiul Punrsag gj nuher ymar hariutslaga huleev.Saihanbayr gj nuheriig .Tsergiin angiin bair bdl ymar blaa.Eneree esergeeree shorond orov.Ene nuhduud karakuli malgai.sheni.huvtsasar goeod l.tsereg.alban haagchid n ami uregdseer bn.Duugardag.ogtruuldag darga bhgui.Bugd eersdiih n taviul.

Avatar

Жолоочийн хартуцлагатай холбоотой 2024-01-25 202.55.188.99

Дүнжингаравын уулзвар эргэх хэсэгт бороо цас халтиргаа гулгаатай өдрүүдэд том жижиг тэрэгнүүд давхар эргэж л бдагш дээ.Энэ удаагийнх жолооч нарын анхаарал болгоомж хүлээцгүй хэнэггүй дүрмийн мэдлэг тааруу болхи үйлдэл гүйцэтгэсэнээс осол хэрэг үүсэв ээ

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.201

Standardguiges bolj ard irgedl helmegded duushi. 60tn gaztei yvj begai gedgig medseer bjyj, hynalt edr tavihgui, ymr ngn osol garj magadgui geed ayulgui baidalyg hangad, mashin edryg holdulad, gaz edr aldval terygn shuud untraah arga hemjeee avdyshde. Heden hvni ami vregdej baij ene teneguud oilgoh ym boloo. Chavaas.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.182.83

БХЯ-нд үүссэн удаа дараагийн асуудал дээр Сайханбаярт хариуцлага тооцохгүй өмгөөлсөнөөс энэ удаад ажилтан нь албаны машиныг хувьдаа унаж яваад уг асуудалд холбогдлоо доо.

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.92.98

том тэрэгний жолоочын буруу байс байгаа. Давхар эргэсэн, машинаа хүнгүй газар дөхүүлж, орхихгүй, шууд буугаад, зугтаасан.

Avatar

Нар 2024-01-25 66.181.176.153

Харин тиймээ. Дэлбэрэх ачаатай бж.Хүмүүст орилж хашгираад хэлсэн бол ,4залуу амьд ч байх бсан санагдсан.Юу ч хэлэхгүй хар амиа бодоод зугтаад хараад бсан.

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.201

Gve odo tgd ter uvuuguus yuc gargahgad vegan zvger ajilaa hiij yvad gent mashin ni delberciher cin hen bvrl shockond oryshde. Tgd c hugshin hvn. Ern ene cin Standard-guigeesl bolj veganmbdaaa.

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.87.59

том урт ачаатай машин нэг эгнээд эргэж багатахгүй байх,
гол нь Дашваанжилаас галын аюултай хий тээвэрлэж яваа машинаа хамгаалттайгаар хотоос гаргаагүйд буруу байна.

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.115.36

Хөгшин жолооч ямарч буруугүй шүү. Угаасаа сайн хүн байсан, сандраад, санаа нь зовоод харваас сэтгэлтэй. Нөгөө саагасан Патролын суганы үс том машин сигналдлаа гэж томрррд уулзвар дээр зогссон. Мөргүүлэнгүүтээ зугтаасан. Тэр муугаас болж өчнөөн хүний амь эрсдэж, гэмтэж, орон гэргүй боллоо. Хохирлыг тэр заваан тендерчин хурган даргаар төлүүлээрэй. Гэрийг нь нэгжвэл элбэг 10 тэрбум байж л байгаа.

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-01-25 66.181.160.77

МАН хулгайч ХҮРЭЛСҮГИЙН ТАВИУЛУУД ХҮРТЭЛ ИЙМ ГАЙТАЙ ПСДАА НАР БАЙДАГ. одоо тэр өвгөн дээр хамаг бурууг тохно. бичлэгүүдээс хархад тэр патрол унасан МАНин дарганцар том тэрэгийг сигналдлаа гэж томрох гээд зогссон нь ойлгомжтой, том тэрэгний жолооч хэн ч байсан уулзвар дээр зогсоно гэж бодохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ шүргэсэн, тэгээд газ алдаад эхлэнгүүт нөгөө хурган дарганцар зугтаад явчхаж байгам псдаа. хэн ч харсан МАН хулгайчын санаатай үйлдсэн хэрэг.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.181

Онцгой байдалынхан хамгийн буруутай газ усаар унтраадаггүй дэлбэрэлт уснаас болсон даралттай усаар шүршээд газтай урвалд орж дэлбэрсэн

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.87.59

тийм үү. Ажилаа мэддэггүй ямар сонин юм бэ.

Avatar

шаабар 2024-01-25 103.57.95.142

БХЯ НЫ ТЭР НӨХӨР ШӨНИЙН 01 ЦАГТ АЛБАНЫ МАШИНТАЙ ЮУ ХИЙЖ ЯВСНЫГ ТОДРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ. Жолооч өгөнийг саатуулах ямар хэрэгтэй юм. Гадуур асууж шалгана л биз.

Avatar

Нар 2024-01-25 66.181.176.153

Тэр албан машин унаад зугтсан хүнд ,архи хар тамхины шинжилгээ авах хэрэгтэй.

Avatar

БХЯ-ы тэр нөхрийг 100 дахин цааз 2024-01-25 59.153.114.165

БХЯ-ы тэр нөхрийг 100 дахин цааз

Avatar

Нэргүй 2024-01-25 202.126.91.12

Засс энэ 2 жолооч яадгийм хоригдоо л биз. Хичнээн хүний амь эрүүл мэнд эд хөрөнгө сүйдэв. Хоосон зам дээр 20-30 секунд л хүлээгээд л цуваад эргэж болох л байсан..

Avatar

зочин 2024-01-25 139.5.219.87

Хүлээж байдаг тэвчээртэй хүн гэж байдаггүй шүү дээ Чихэлдэж л байхаас аргагүй. Хамаг цаг зам дээр үрэгдэж байдаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.87.59

Айл өрх, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон байхад жолооч ын тухай яриад байх юм. Хойшид ийм зүйл гарахгүй гэх баталгаа алга, энэ олон шатахуун түгээгүүрийн газруудыг цэгцэлье ээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 103.212.116.117

хорих уу эмчилгээнд анхаарах уу

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.217.152

энэ уулвар дээр бхруун эргэх маш хэцүү.буруу талаар давхаралдаад үөв тал шон мөхгөчих гээд халтиргаатай бол хөндлөн түрээд энд тэндээс хурц гэрэлнүүд гялбаад маш давчуу

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.187.104

Батлан хамгаалахын зардлаар бензин үнэгүй хэрэглээд шөнөжин шоуддаг гараас болж энэ асар их хохирол гарсан , замын голд зогсоод л аваар гарсан байна лээ

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.115.36

Хөгшин жолооч ямарч буруугүй шүү. Угаасаа сайн хүн байсан, сандраад, санаа нь зовоод харваас сэтгэлтэй. Нөгөө саагасан Патролын суганы үс том машин сигналдлаа гэж томрррд уулзвар дээр зогссон. Мөргүүлэнгүүтээ зугтаасан. Тэр муугаас болж өчнөөн хүний амь эрсдэж, гэмтэж, орон гэргүй боллоо. Хохирлыг тэр заваан тендерчин хурган даргаар төлүүлээрэй. Гэрийг нь нэгжвэл элбэг 10 тэрбум байж л байгаа.

Avatar

зочин 2024-01-25 66.181.160.92

Машинаа унтраалгүй орхисон байлолтой

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.92.210

Амиа хорлохоос сэргийлж түр хорьдог юм билээ

Avatar

Nn 2024-01-25 202.55.188.86

patrol zogsood hudulguund saad uchruulsan bsn

Avatar

иргэн 2024-01-25 59.153.112.130

жижиг машины буруул байна ш дээ бичлэг нь дээр мааш тодорхой харагдаж байна лээ бараг санаатайгаар үйлдсэн хэрэг шүү тэр эргэлтэн дээр удаашраад зогсож байсан угаасаа том тэрэг ирсээр байгааг харсаар байж зогсох үйлдэл хийж байсан шүү дээ зүгээр урагшаа яваад өгсөн бол ийм юм болохгүй л байсан.

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.189.166

ёрнь цаашдаа манайхан газтай харьцах талаар хүн бүр ёодох л хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.189.166

дашваанжил баян газар хохиролыг барагдуулахад анхарах хэрнгтэй дээ буян бол х о

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.189.166

тэнэг жолооч юу ачиж чвснаа мэдсэн байж холдоорой гэж хэлчихгүй дээ

Avatar

Иргэн 2024-01-25 59.153.112.130

эргүү пссда чи өөрийгөө оронд нь тавиад үзээрэй ийм үед чи бол гөлөг болно ойлгож байна уу

Avatar

Нэргүй 2024-01-25 5.64.145.39

хохирол дуулиан их том осол учир холбогдогчид сэтгэл санааны цочирол хямралаас болж аливаа үйлдэл хийхээс урьдчилан хамгаалсан зохистой арга хэмжээ шүү дээ. заавал оргоно зугатаана гэж мушгаад яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж