Орон сууцтай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!

Орон сууцтай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!

Орон сууцтай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!

“Улаанбаатар хотын 1.7 сая иргэн дарьтай торхон дээр амьдарч байна” гэдэг асуудлыг хэвлэлүүд хөндсөөр ирсэн ч орон сууц, гэр хороолол дунд баригдсан энэ олон Шатахуун түгээх станц/ШТС/-уудыг цэгцлэлгүй өнөөдрийг хүргээд буй.

Нефть импортлогчдынхоо эрхшээлд төр нь орсон уу, эсвэл барилгын компаниудынхаа аргад орсон уу Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 278 ШТС ажиллаж байна.

Улс орнуудад хот дотроо хаяа хаяагаа дэрлэх шахам тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцтай залган ШТС ажилладаггүй бол Монголд энэ бүхэн зөвшөөрөгддөг. Үүнд норм стандарт ч нөлөөлдөг байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм дүрэмд ШТС-ыг дараах зайд барихаар заажээ.

  • Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метр зайд,
  • Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метр зайд,
  • Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метр зайд,
  •  ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд,
  • Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барихаар заасан аж.

Гэхдээ албаныхан энэхүү норм стандартыг шинэчилж, зайг нь холтгох цаг болсныг сануулдаг. Үнэндээ ч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж байгаа, мөн өнгөрсөн Лхагва гаригт гарсан осол зэрэг нь энэхүү норм стандартыг өөрчлөх шаардлагатайг харуулаад байна.

Болсон явдлыг тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс Онцгой байдлын албаны гурван гал сөнөөгч амь насаа алдсаны зэрэгцээ арван хүн түлэгдэж, гурвынх нь бие маш хүнд байна.

Мөн 60 айлын орон сууц галд өртсөнөөр 200 гаруй иргэн орон гэргүй болоод буй. Хэрэв осол хүний хөл хөдөлгөөн ихтэй үеэр болсон бол маш олон хүний амь нас эрсдэлд орох байв.

Дээрх осолтой холбогдуулан өчигдөр /2024.01.24/ Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийх үеэрээ “Улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комисс байгуулагдан ажилдаа орлоо. Комисс сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн олноор суурьшдаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудыг шалгана. Хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна” гэдгээ мэдэгдэв.

Гэвч энэхүү шалгалт нефть түгээгчдийн толгойг илээд өнгөрөх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.

Учир нь, 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт “"Тэс Петролиум” компанийн шатахууны агуулах дэлбэрч гурван хүн амиа алдсан ноцтой осол болсон.

Энэ төрлийн осол болохоос сэргийлж, олон нийт “Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороолол, орон сууцны дунд байршиж буй ШТС, автогаз түгээх цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөн юм.

Үүнээс өмнө мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ тухай анхааруулга өгч байв. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуультай тулгаж барьсан бензин колонк байна. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. ШТС ямар нэг обьектоос дор хаяж 500 метр хол байх ёстой. Сургууль цэцэрлэгээс бүр 2 км хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хаана юу барихаа бодмоор байна" гэж анхааруулсан. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрөхөд нийслэлийн 14 дүгээр сургуультай зэрэгцэн орших “Шунхлай” группын ШТС нүүгээгүй, тус сургуулийн багш, ажилчид уг станцыг буулгахыг шаардан тэмцэл өрнүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 ШТС, автогаз түгээх цэг байрлажээ.

Дүүргээр нь авч үзвэл Баянголд 2, Баянзүрхэд 5, Сүхбаатарт 1, Багануурт 2, Хан-Уулд 3, Чингэлтэйд 2, Сонгинохайрханд 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 ШТС байрлаж буй аж.

Харин албаны хүний тайлбараар Улаанбаатар хотын хэмжээнд 80 орчим ШТС ажиллахад хангалттай ч энэ тоо хэд дахин нэмэгджээ.

2023 оны мэдээгээр нийслэлийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийн 278 ШТС, автогазын цэг үйл ажиллагаа явуулж байгаа бол агуулахуудаа оруулбал 440 гаруй болох ажээ.

Эдгээр нь хаана байршиж буйг нийслэлчүүд андахгүй. Орон сууцны хороолол, гэр хороололтойгоо хаяа залган байршсаны зэрэгцээ эмнэлэг, сургуулийн дэргэд ч бий.

Иймээс орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зах худалдааны төв зэрэг хүн олноор цуглардаг газруудтай ойр орших ШТС, автогазын цэгүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нүүлгэхийг нь нүүлгэж, буулгахыг нь буулгаж арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүд хэзээ ч дэлбэрч болзошгүй дарьтай торхон дээр л амьдарч байна.

Ядахад, онцгой байдлын албанд ашигладаг техник хэрэгсэл нь 30 метрийн өндөр буюу 9 хүртэлх давхарт гарсан галыг л унтраах хүчин чадалтай байгаа нь хэдэн аврагчдаа “торгуулийн суман” болгож, амь насыг нь эрсдэлд оруулсаар байгаадаа ч дүгнэлт хийн өөрчлөх цаг нь болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 103.212.118.170

Тэгэж яривал хот дундуур тэсэрч дэлбэрэх ачаа зөөгөөд 75 жил болж буй төмөр замыг яах вэ бодох л асуудал хот хэдхэн секунтанд үнс нурам болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-25 45.117.35.1

mash olon hun gemtej uhsen bailgui ter medeegee ih bolgooch

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.184.229

7 сарын 1 шиг зураг байна

Avatar

Zochin 2024-01-25 202.21.111.170

Шатахуун түгээх байгууламж барих, орон сууц барих газрын зөвшөөрөл олгосон хугацаагаар асуудалд хандая. Хэн эхэлж барьсан бэ. Хэн дараа нь аюулыг байршуулах шийдвэр өгсөн бас барьсан бэ.

Avatar

Нэргүй 2024-01-25 139.5.216.13

Бензин штс дэлбэрвэл газ шиг ингэж өргөн цар хүрээтэй дэлбэрдэггүй юм байна лээ шүү. Бас туйлширах юм аа. Зөвшөөрөлгүй газар олгож бётон босгосон авилгачидаа эхэлээд ярья. Бүх штс үүдээ хотоос гаргачихвал явж явж эвсан балга бензин нь гэртээ ирэхэд дууссан байх болно. Салхины аясаар хийсэгсэд ээ.

Avatar

Нэргүй 2024-01-25 188.162.254.54

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-25 188.162.254.54

харамсалтай явдал болжээ.уул нь засагын газарын ордоны дэргэд 76 худалчыг хулгайгаа яриж байхад болсон бол хувьдаа их баярлах л байлаа!!!!

Avatar

Зочин 2024-01-25 77.245.107.79

Яагаад хотын гудамжаар 60 тн (даац хэтэрсэн) галын аюултай шатахуун тээвэрлэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-01-25 59.153.87.59

СБД 11-р хороолол Зүүн айлын уулзварт 2 ШТС орон сууц, худалдаа үйлчилгээний газраас 20-50м зайнд зэрэгцэн байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Энд автомашин, хүний хөдөлгөөний нягтрал хамгийн их байдаг ба эргэн тойронд нь барилгын материалтай контейнер олон байна. Том хэмжээний осол гал түймэр гарвал маш их хэмжээний гарз хохирол гарч болзошгүй газар тул дээрх 2 ШТС-г яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хотын удирдлагад сануулая

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2024-01-25 59.153.85.132

Хариуцлагын өнцөгөөр хармаар байх юм, 60 тн тийм аймаар тэсрэх, аюултай бодис ачиж яваа гэдгийг хамгийн түрүүнд тэр жолооч хамгийн сайн мэдэж байгаа… тэр жолооч машинтай мөргөлдөөд газ задарч эхлэхэд яагаад цаана нь 800 метрийн цаана хүний төвлөрөлгүй хоосон газар байгааг мэдэж байгаа байлгүй дээ… тийшээ хүн амьтангүй газар очиж аюултай ачаагаа хоосон орон зайд аюул багатай болгох арга хэмжээ авахгүй тэнд нь хаяд буугаад зугтаж байдаг… хувь хүний мөн чанар, ур чадвар, сэтгэл зүй, хариуцлаг

Avatar

Нэргүй 2024-01-25 43.228.130.188

Бага тэнэгтээрэй. Хотоос гарч бензинээ авч байх юм уу? Стандарт, аюулгүй байдлаа мөрдвөл болоо биш үү? Тэр өндөр хөгжилтэй орнуудад чинь байрны доор хүртэл байж л байдаг ш дээ
Штс үүдийг хаа гэж байна хэд хоногийн өмнө ШӨХТГ яам иргэд шатахуунгүй үхлээ хатлаа хүчээр нээж ажиллуул гээд байгаагүй бил үү. сая гал гарсан бүс дээр ажиллаж байгаа Онцгойн хэдэн залуутай таарч үг солиход шатахуун бол тэндээ л шатдаг асуудал бага, харин ГАЗ бол дэлбэрдэг аюултай гэсэн. иймд зөвхөн ГАЗ-ын станцаа хянаач

Avatar

ган 2024-01-25 59.153.87.59

СБД-ийн 11-р хороолол Зүүн айлын 4 замын уулзарт орон сууц, үйлчилгээний байгууллагаас 20 м -ээс холгүй, хоорондоо 50-м-ээс холгүй 2 шатахуун түгээх станц зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. Энд хүн, автомашины хөдөлгөөний нягтрал маш их тул яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Аймшигтай том осол гал түймэр гарах магадлал ихтэй орчин бөгөөд эргэн тойронд нь барилгын материал хадгалсан контейнер олныг байрлуулсан байна. Тэрчлэн энэ хавь нь агаарын бохирдол хамгийн их байдаг газар мөн.

Avatar

зочин 2024-01-25 43.228.130.188

кккк Манай төрийн толгой эргэсэн байхаа…. Штс үүдийг хаа гэж байна Саяхан хэд хоногийн өмнө ШӨХТГ яам иргэд шатахуунгүй үхлээ хатлаа хүчээр нээж ажиллуул гээд байгаагүй бил үү… сая гал гарсан бүсийн тэнд ажиллаж байгаа Онцгойн хэдэн залуутай таарч үг солиход шатахуун бол тэндээ л шатдаг асуудал бага, харин ГАЗ бол дэлбэрдэг аюултай гэж байсан… иймд штс үүдийг хаахын оронд ГАЗ-ын станц ГАЗ-ын тээврээ сайн журамлах хянах хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-25 180.149.65.2

солиорол нь бүүр дэмийрэл болдог болжээ стандарт нормоо л барьж байгаа бол асуудалгүй харин жолооч машины шаардлага стандарт юу байна аюулгүй ажиллагааны норм дүрэм стандарт байна уу гэдгээ л хангах талаар бодох хэрэгтэй баймаар даа
п

Avatar

зочин 2024-01-25 66.181.160.92

Эхлээд эдмийрнээ,. Хүндэрхээрээ солиорноо ..

Avatar

мэргэжлийн хүн 2024-01-25 203.91.116.130

ШТС-ыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр галын аюулгүйн зай хэмжээг бариад барьсан байхад яг дэргэд нь газар олгоод завааруулчихдаг, тэгээд сүүлд муу нэртэй, луу данстайгаар нь ШТС руу дайрдаг. эмх замбараагүй газар олголтоо цэгцлээгүй байж, нүүлгэ гэж хошуурах нь буруу. тэгвэл төр нөхөн олговолр олгох ёстой.

Avatar

б 2024-01-25 103.57.93.168

Бага тэнэгтээрэй. Хотоос гарч бензинээ авч байх юм уу? Стандарт, аюулгүй байдлаа мөрдвөл болоо биш үү? Тэр өндөр хөгжилтэй орнуудад чинь байрны доор хүртэл байж л байдаг ш дээ

Avatar

мэргэжлийн хүн 2024-01-25 203.91.116.130

ШТС-ыг орон суу, олон нийтийн браилга байгууламжаас 30-50 м хол барьдаг. гадаад оронд бүр молл дэлгүүрийн дэогэрд, дор давхарт нь барьсан л байдаг. хамгийн гол нь аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдүүлж, гал гарах ослыг бүрэн хамгаалсан байдаг.

Avatar

Ссс 2024-01-25 66.181.187.24

Энхболд, Батүүл тэргүүтэй үе үеийн хотын дарга нарын хийсэн авилгалын үр дүн.Бүгд хууль хууль зөрчсөн нь үнэн. Хнрэг хуучрахгүй шалгах хэрэгтэй

Avatar

зочин 2024-01-25 66.181.160.92

Цуутай авьлагачтайгаа Батүүлийг хоршуулчихжээ ..Бас зальтай аан ..

Avatar

Нэргүй 2024-01-25 202.179.11.230

Авилга шүү дээ. Авилгажсан төртэй нь гай энэ. Төр захиргааны байгууллагын бүх дарга, түшмэдийг солих хэрэгтэй. Энэ 30 гаран жилд авилга авдаг, хулгай хийдэг асар том систем тогтлоо. Үүнээс болж хууль, дүрэм журам огт хэрэгжихгүй байна шүү дээ. Олон жил болоод догширсон, хүнд суртал үүсгэдэг тэгээд авилга авдаг асар олон түшмэдүүдтэй болжээ.

Avatar

хүннү 2024-01-25 202.55.188.36

Ерөөсөө ингэе: Орон сууц, сургууль, цэцэрлэг,эмнэлгийн хажууд ШТС байгуулсан бол ШТС-г нүүлгэе. Харин ШТС-н хажууд дээрх обьектуудыг барьсан бол тэдгээрийг нүүлгэе. Нямбаатарт “зүүдний сэдэв” өглөө шүү.

Avatar

Жолооч 2024-01-25 66.181.182.214

штс-уудыг нүүлгэхэд ихээхэн цаг хугацаа, бас хөрөнгө төсөв орох нь тодорхой, харин цаг хугацаа төсөв гарахгүй харин хотын төсөвт орлого оруулах уулзвар болон гарцан дээр эсхүл дүрмээр хориглосон зайд түр болон удаанаар зогсож буй машины жолооч нарт торгууль хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлмээр байна. цагдаа нар бүүр нүд дасаад зөрчил гэж тооцохоо больчихоод нүдээ аниад яваад байна шүү, зөрчил гаргадаг оркууд нь даварч гүйцээд, энэ ослын бас нэг шалтгаан боллоо биш үү.

Avatar

Зочин 2024-01-25 106.186.208.29

Орон сууцны барилгаас 25-80 метрт ШТС байх ёстой гэнэ үү. Дэлхийн аль ч улс оронд ийм стандарт байхгүй. Японд явж байхад орон сууцны барилгын 1-2 давхар нь шатахуун түгээгүүр, 3 давхараас нь айл байдаг барилгууд, оффисууд зөндөө байдаг. Галын тухай хууль болон барилгын норм стандарт маш хатуу байдаг тул газарт булаастай шатахууны нөөцийн саванд галын тархалт хэзээ ч хүрэхгүйгээр хийгдсэн байдаг юм байна лээ. Бид барьж байгуулах стандартаа л чангаруулах шаардлагатай.

Avatar

Зочин 2024-01-25 133.159.119.21

Цаг алдахгүй хурдан нүүлгэх хэрэгтэй. Японы тухайд бол газар нутаг багатай газар биз дээ.

Avatar

ЗОЧИН 2024-01-25 122.201.23.83

Сарын дараа мартна , хэрэгжилт байхгүй, цагаан сар хүүе хайе гээ л мартна ,,, Нэг бол Манай нам нүүлгэв, гээ л ,,Монгол энэ харанхуй бүдүүлэг хариуцлага хүлээдэггүй байдлаас хэзээ салж амрах юм доо.

Avatar

Нэргүй 2024-01-25 103.9.90.100

нарны замын Миний дэлгүүрийн урд 3, хажууд нь 1, нийт 4 колонк хаяа түшээд байж байна. дээр үед Өргөөгийн урд талын колонкын ёмкос дэлбэрч шидэгдээд 9 давхар байрны дээгүүр давж байлаа. Тэр үед орон сууц багатай, бензингүй байсан тулдаа хор уршиггүй өнгөрсөн шүү. Аль ч улс орон колонкууд нь дандаа хотоос гадна байдаг юм билээ. Манайд хаяа хаяагаа түшээд орон сууцны хажууд байгаад байгаа. Нүүлгэе

Avatar

Нэргүй 2024-01-25 66.181.161.183

ЯГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД СҮҮДРЭВЧИЙН ДЭЭВЭР ЦӨМ ЦОХИЖ УНАСАН АЗААР ХҮҮХЭД БАЙГААГҮЙ ДЭЭ.

ХОРООЛОЛЫН БАЙРУУДЫГ ГАДНААС ХӨӨСӨНЦӨРӨӨР ДУЛААЛСАН ЭНЭ АЮУЛТАЙ ЮМ БАЙНАА.
АЙЛУУД ДОТРООСОО ЧУЛУУН ХӨВӨНГӨӨР ДУЛААЛГА ХИЙМЭЭР ЮМ БАЙНА ДАА НЭЭГ ИХ ТАЛБАЙ ОРЛХГҮЙ ДЭЭ ГАДАГШ ХАРЬЦДАГ ХАНАНДАА Л ХИЙХ БОЛОХООР.
АЮУЛГҮЙ ОРЧИНОО ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОЁ

Avatar

зочин 2024-01-25 139.5.218.32

Дүнжингаравын уулзаварт болсон осол дэлбэрэлт бол анхны маш том дохио болж байна.
Тиймээс орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн г.м ойролцоо байршиж байгаа Колонкуудыг нүүлгэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-25 103.57.95.78

орон сууц сургууль цэцэрлэг эмнэлэг Ш,Т,С нүүлгэх зөв стандартаа мөрдөж чадахгүй улс д бөөн сүртэй ярьчихаад 3 хоноод мартана

Avatar

Нэргүй 2024-01-25 202.55.188.90

энэ доор шатахууны магнатууд өөрсдийгөө баахан коммент бичиж дээ янз нь.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.55.188.90

ман шатахууны олигархиудыг дийлэх болов уу.Өөрсдөө тэднээс санхүүждэг хамааралтай.

Avatar

Нэргүй 2024-01-25 43.228.129.131

Шатахуун түгээх станцуудыг нүүлгэхээс илүүтэйгээр шатахуун тээвэрлэх автомашинууд аюулгүй байдал, стандарт хангаж байна уу гэдэгт сайн анхаарал тавих хэрэгтэй гэж хэн ч ярьж бичихгүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-25 202.179.15.130

ШТС ажиллаж байхад хажууд нь байр байшин барих зөвшөөрлөө өгөхдөө эдгээр зайгаа баримтлах хэрэгтэй ш дээ. Бөөрөнд нь наалдуулж бариулчаад одоо болохоор танай колонк нүү гэж болохгүй ш дээ.

Avatar

Иргэн. 2024-01-25 43.228.129.139

Тэнэг здаа вэ. Албатай юм шиг хажууд гь ирж байраа барьчаад дараа нь хөөж туудаг жинхэнэ х***а арга байна даа. Газар олгосон, зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлага тооц.

Avatar

Иргэн 2024-01-25 139.5.219.53

Ингэж тэнэгтэхээ больмоор юм. Наадах чинь шатахуун түгээх станцуудын ойр байрлах орон сууцнуудыг нүүлгэе гэж байгаатай яг ижилхэн ТЭНЭГ хэрэг. Стандарт норм дүрмээ барьж ажиллавал ямар ч асуудал байхгүй. Аль ч улс оронд орон сууцны хорооллын ойр орчимд шатахуун түгээгүүр ажиллаж л байдаг. Үүнийг чинь л ТУЙЛШРАЛ, ХИЙРХЭЛ гэж нэрлэдэг юм

Avatar

Нэргүй 2024-01-25 103.9.90.100

хаашаа юм. Колонкоор хоолоо олж иддэг нөхөр үү

Avatar

Zochin 2024-01-25 73.221.136.15

Zaaval shatahuuny stantsi nuuh bish zuvshuurliin daguu ali turuulj baiguulagdsan ni davuu erh edelne.medeej tohiroltsoo baij bolno.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж