Цахим хуудаст өнөөдөр /2024.01.24/ 18:00 цагийн үед нэгэн иргэн төв талбайд машинтайгаа давхисан гэх мэдээлэл гарсан.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, талбай дээр машинтайгаа явсан жолооч 4.91 хувийн согтолттой гарсан. Жолоочийг саатуулсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Сүхбаатарын талбайд 18:06 цагт приус маркийн машины жолооч цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийсэн. Бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон учир тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна гэлээ.
Согтуу жолооч машинтайгаа төв талбай руу орж зогсоод, цагдаа нарыг очиход зугтаасан байна.