Зүрхээрээ ертөнцийг тольдох Путри Ариани

ХҮМҮҮС

Зүрхээрээ ертөнцийг тольдох Путри Ариани

Зүрхээрээ ертөнцийг тольдох Путри Ариани

“Авъяаслаг америкчууд-2023” шоуны алтан баззерын эзэн, “Авъяаслаг индонезичууд-2014” шоуны ялагч Путри Арианиг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Индонезийн Йогьякарта хотод өссөн Ариани Нисма Путри дөнгөж гурван настайгаасаа эхлэн дуу хөгжимд дурлажээ. Тэрбээр 2005 оны оны арванхоёрдугаар сарын 31-нд Бангкинанг хотод төрсөн бөгөөд гурван хүүхдийн ууган нь. Ээж нь түүнийг жирэмсний зургаан сартайдаа дутуу төрүүлсэн аж. Путри эхээс төрөөд гурван сарын турш инкубаторт байжээ. Гэвч инкубатороос гарсны дараа тэр катаракт гэх нүдний өвчтэй нь тогтоогдсон байна. Эцэг эх нь охиныг эмчлүүлэхээр Сингапур руу авч явж, баруун нүдэнд нь мэс засал хийлгэсэн ч амжилт олоогүй. Улмаар охиныг гурван настайд нь бүрэн хараагүй гэдгийг нь баталгаажуулсан юм.

Харааны бэрхшээлтэй соло поп дуучин, ая зохиогч Путри Ариани “Авъяаслаг индонезичууд-2014” шоунд орсноосоо хойш дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Путри хэлд орсон цагаасаа л сонссон дуу авиагаа байнга дуурайдаг байсан. Эндээс улбаатайгаар түүний дуулах авъяас гурван настайд нь тодорсон. Тэр ямар нэгэн дууны хичээлд хамрагдаж, багшаар заалгасан зүйл үгүй. Зөвхөн сонирхлоороо дуулсаар долоон настайгаасаа тайзнаа гарсан байна.

2016 онд Путри үндэсний хэмжээний шилдэг хүүхдийн дуучнаар Байдуригийн нэрэмжит шагнал хүртжээ. Мөн ондоо “The Voice Kids Indonesia” тэмцээний төгсгөлийн шатанд шалгарсан байна.

Хожим нь том охин болсон хойноо буюу 2021 онд тэрбээр Йогьякартагийн хөгжмийн дунд сургуульд лимбэний чиглэлээр мэргэшжээ. Мөн сургуулийнхаа тоглолтуудад гоцлол дуучнаар оролцдог байв. Лимбэнээс гадна Путри төгөлдөр хуурыг чадварлаг тоглож, ая зохиодог. Тэр хувийн “YouTube” хаягаа идэвхтэй хөгжүүлдэг бөгөөд “Зүрхээрээ харахуй” нэртэй цомог хүртэл гаргасан.

Азийн пара наадмыг 2018 онд Индонези улс зохион байгуулсан. Энэ үед тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад урам зориг өгөх үүднээс нээлтийн ёслол дээр “Ялалтын дуу”-г дуулжээ.

“Авъяаслаг индонезичууд-2014” шоуны төгсгөлийн шатанд тэр Селин Дионы "My Heart Will Go On" дууг дуулсан. Тэрбээр үзэгчдээс хамгийн олон санал авч ялагч болсон бөгөөд бэлнээр 500 сая рупи шагнуулжээ.

Харин “Авъяаслаг америкчууд-2023”-д тэрбээр өөрийн анхны ““Loneliess” дуугаа дуулж байв. Ингээд дараагийн шатандаа Элтон Жоны "Sorry Seems to Be the Hardest Word" дууг дуулснаар шүүгч Саймон Коуэллээс алтан баззер авсан юм.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

“Авъяаслаг индонезичууд-2014” шоунд орсныхоо дараа тэр Индонезийн олон алдартай хүмүүстэй уулзсан. Тэдний нэг нь талийгаач Гленн Фредли байв.

“Авъяаслаг америкчууд” тэмцээнд орох нь түүний мөрөөдөл байсан. 17-хон настай охин мөрөөдлөө биелүүлж, АНУ руу ниссэн юм.

Путри “YouTube” хаягаараа бусад дуучны дууг коверлож дуулахын зэрэгцээ өөрийнхөө уран бүтээлүүдийг ч хүргэдэг. Түүний нэг дуу нь “YouTube”-д зургаан сая үзэлттэй байна.

“Boyz II Men” хамтлаг Жогжа хотод тоглолт хийх үед нь Путрид хамтарч дуулах боломж олдсон. Дэлхийн хэмжээний дуучидтай хамтран ажиллах боломжтой болсондоо тэр баярлаж явда аж.

Путри хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө дорд үздэггүй. Харин ч бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгч амьдардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-25 213.87.150.160

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж