Өнгөрсөн шөнө газ тээвэрлэж явсан авто машины осолтой холбоотойгоор ЦУОШГ-ын харьяа Улаанбаатар хотын хэмжээнд байрлаж байгаа агаарын чанарын хяналт шинжилгээний 19 харуулын түгээмэл бохирдуулагч болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг 01-07 цагийн хоорондох хэмжилтийн дүн мэдээг хүргэж байна.
Хэмжилтийн дүнгээр:
-Хүхэрлэг хийн (SO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 1-р хороолол орчимд 906 мкг/м3 ,
-Азотын давхар исэл (NO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 100-н айл орчимд 211 мкг/м3 ,
-РМ10 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 02 цагт Хайлааст орчимд 725 мкг/м3 ,
-РМ2.5 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 03 цагт Хайлааст орчимд 622 мкг/м3 тус тус хүрсэн байна.
Нэргүй 2024-01-24 213.87.150.160
Харуулах боломжгүй.
ЗОЧИН 2024-01-24 112.72.8.102
ХАЙЛААСТ БАЯНХОШУУНЫ ХҮҮХЭД ХӨГШИД ХҮМҮҮС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ МАШ ИР ХОХИРЧ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШААРДЛАГ ТАВЬЯ. ЖАГСАЯ. АРАЙ ДЭНДЛЭЭ. ХИЧНЭЭН ЖИЛ БОЛОВ ОО БУУЗАА ХӨЛДӨХӨӨР БӨӨН ХАР УГААР БОЛЖ БАЙНА. ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИД НЭГДЬЕ
МАНин хулгайчуудын гай 2024-01-24 66.181.160.18
хүүрэнсүгийн хорт түлшинд жилд 200 шахам угаартан үхэж, жил бүр 2000 гаруй хүн хордож эд эрхтэн нь хордож, тархи мэдрэлд ноцтой гэмтэл авч байгаа. хүүрэнсүгийн хорт түлшинд бараг 4 их наядыг МАНин хулгайчууд хулгайлсан, энэ мөнгө бол бүх гэр хорооллыг дэд бүтцэд холбож агаар хөрсний бохирдолоос нэг мөр салаж болох мөнгө байсан, хэрвээ дэд бүтцэд холбогдсон газартай бол газар үнэд хүрч эдийн засгийн эргэлтэнд орж ядуурал ч тодорхой хэмжээгээр буурна