Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн байна.
Монгол 2024-01-24 202.55.191.194
Ял авна гэдэг Хулан найрагч эх орноосоо урвасан нь үнэн гэсэн үг… Цоодол гуай Цогт тайж шиг ийм охинтой байснаас байгаагүй нь дээр гээд шазуур зууж байгаа даа…
Нэргүй 2024-01-24 92.174.59.104
Яруу сайхан ярьчихаад мөнгөөр улс орноо худалдсан нь үнэн болж таарах нь ээ? Ганц Х Богдос болоогүй, цаана нь эвгүй асуудал байгаа юм байна, тийм үү?
Zochin 2024-01-24 139.5.217.142
Zohiomol hereg bhkuyuu medeh yosgui yumaa medtsen geed huuchin nuhurtuu aluultsan bizdee odoo boliochh !!
Нэргүй 2024-01-24 66.181.160.74
hulan,unuruu nar buruu huneeree oroldson humuus,Garamjavch gar urttaidaa
Нэргүй 2024-01-24 139.5.217.142
Hulgaich gejuu kk
Нэргүй 2024-01-24 180.183.136.163
Эх орноосоо урвагчид жангаа ид
Нэргүй 2024-01-24 139.5.217.142
Yanaaaa chi boliooo Ur huuhduud chin yaj hool und ideed amidardag yum boloo urs chin uheegui l bnuu?