УОК: Галын осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

УОК: Галын осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

УОК: Галын осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр /2024.01.24/ танилцууллаа.


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдад дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Хохирол барагдуулах асуудал нэн тэргүүнд гарч байна. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.

Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авах. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана.

Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна.

Гэхдээ зөвхөн алба хаагчид биш улс даяараа анхаарах хэрэгтэй.

Даатгалын тогтолцооны тухайд хүндрэлтэй. Бид энэ чиглэлд цаашид мөн зайлшгүй анхаарах шаардлага үүслээ. Олон иргэдийг орох орон гэргүй байлгаж болохгүй учир шаардлагатай төсөв санхүүг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Галд өртсөн байр болон хажуугийн байруудад эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Урьдчилсан дүгнэлт гарсан.

Онцгой байдлын салбарт төсөв санхүүг шаардлагатай хэмжээгээр баталж өгөхийг удаа дараа илэрхийлсэн.

Гал унтраах дөрвөн алба хаагч дундаа нэг галын эсрэг хувцастай байна. Энэ байгууллагад хувцас тоног төхөөрөмж техник хэрэгслийг заавал шинэчлэх нэмэх шаардлага байгаа.

ГАЛ УНТРААХАД ТАКТИКИЙН АЛДАА ГАРААГҮЙ, ЗОЛГҮЙ ОСОЛ БАЙСАН

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Өнгөрсөн шөнийн 01:15 цаг дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан. Гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй. 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ослын газар очиж алба хаагчид үнэлгээ хийх үеэр осолдсон.  Ёмкост хүчтэй дэлбэрч, алба хаагчид шидэгдэж харамсалтайгаар амиа алдсан.

Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн обьект бол 60 айлын орон сууц.

Нийт гурван цаг 15 минут 10 гаруй анги ажиллаж галыг бүрэн унтраасан. Утаажилтын бүсээс иргэдийг гаргах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Хамгийн сүүлд хоёр өрхийн гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байж байгаад холбоо тогтоосон. Орон сууцны оршин суугчид бүгд эсэн мэнд байгаа.

ОБГ-ын алба хаагчдад даатгал байдаг. 50 сая төгрөгийг нөхөн олгодог.

Ионкс 40 метр газарт шидэгдэж, осолдсон золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй.

ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙНА

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн Хурандаа Н.ЛХАГВАСАЙХАН:

-Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэгч 2167 УНЕ дугаартай машин “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна. Осол гарах үед тус замд цагдаагийн зохицуулалт байгаагүй, замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж байсан.

Осол гаргасан хоёр машины жолооч согтуурлын зэрэггүй байсан.

Цаашид шалгалтаар цусны дээж авч шинжилнэ.

ТҮЛЭГДСЭН ГУРВАН ХҮН МАШ ХҮНД БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна.

Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн.

Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна.

Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.

Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-24 202.131.225.197

цаана нь осол болж, хүн үрэгдэж байхад сурвалжлагч хүүхэн рүү хараад маасайгаад айлгүйтээд байж байсан гээд бод доо. юун нийгэм олны амь нас, аюулгүй байдлыг хариуцах хүн мөн үү?

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.181.236

Сайхан гэмгүй сайд шүү гэж

Avatar

Зочин 2024-01-24 202.9.46.193

ундармаа г***й ионкс гэж юу вэ? бичиг vсгийн чадвар 0 мал юмаа..

Avatar

Иргэн 2024-01-24 103.212.116.224

Энэ ЗГ-ыг анх гарах үед л огцруулах хэрэгтэй гэж олон хүн хэлж байсан

Avatar

Хэлэх муу үг олдохгүй байна 2024-01-24 59.153.114.81

Хогийн хулгайч авлигачин Амарсайхан чи далд орж монголын төрөөс зайлаад ард түмнийг амгалан тайван байлгаад өгөөч. Чи муу хар н**ш ОБГ-ыг зөв удирдсан бол 3 сайхан залуу өнөөдөр амьд байх байсан. Залуучуудыг сургах, дадлагажуулах, аюулгүй байдлыг хангуулах талаар чи юу ч хийгээгүй, чи ганцхан мөнгө идэхийг л бодож явдаг адгийн шаар шүү дээ хулгайч аа

Avatar

Bold o 2024-01-24 103.57.92.122

бензин, шатахууныг зөвхөн хөөсөөр л унтраана ш дээ..онцгойнхонд багаж, техник юу ч алга.галын өөдөөс гар нүцгэн яваад амиа алдацгааж байна…тэгэхэд шадар сайдаасаа эхлээд онцгойн дарга нь бандгар жип,савхин дээлтэй арай л биш үү,,Самарсайхан ажилаа өгөөд огцор оо..

Avatar

Нэргүй 2024-01-24 72.143.199.212

said darga zasag darga nar tsereg tsagdaa geed hurandaa nariin hurgan malgai sabhin deel nehii deelnuudiig tailuulay dahij umsguhgui bolgoy ter tusub munguur ni gal ustai gemt heregtenuidtei hil deer bga ahlagch tserguudee hubtsaslay sn tonog tuhuurumj abj ugiy hurgan malgai mehii sabhin deeltei darga hurandaa nar hil manaj gal untraaj gmet heregteng barih uu

Avatar

Зочин 2024-01-24 66.181.186.24

Элбэгдорж Женко нар тэргүүтэй урвагчид яасан их баярлаж суугаа болоо.

Avatar

Нэргүй 2024-01-24 72.143.199.212

ум маани бад мэ хум хайран амь ар хань үр хүүхэд нь хэцүү дээ одоо ахлагч нарынхаа хувцас хоол унд амьдралд нь анхаарах хэрэгтэй дээ дээд дарга нарын өмсдөг хурган малгай нэхий савхин дээл хэрэгтэй юу мөн дарга нарын тансаг том ажлын өрөө хэрэгтэй юу яагаад дарга ахлагч нартайгаа ижил хувцастай цол нь л өөр байж болдог бас ажилтануудтайгаа хамт шилэн тасалгаатай өрөөнд сууж ажлаа хийж болохгүй гэж ингэвэл бүх зүйл энгийн хурандаа ахлагч нарын ажил амьдралын ялгаа арилна даа төсөв хэмнэгдэнэ дэ

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.116.232

Yaj zolgui osol bsan gej yarij boldgiin. Gaz bol shatahuuny turuld hamaardag. Yamar ch shatahuun ayultai, hortoi tesremtgii. Unuudur ene gaz delberch baij turiin bguullaga ayultaig medej bgaa gej uu. Hot dotor jijig shatahuun tugeeh mashin oron suutsny yag derged zogsood barilgyn company mashin tseneglej bgaa talaar helehed turiin bguulaga toodoggui.

Avatar

Zochin 2024-01-24 202.21.107.27

За болио, 60 тонн-ын газтай машин шатаж байхад унатраах ямарч боломжгүй аюултай бүсээс холдуулах байтал, бүр аюултай бүс рүү албан хаагчаа оруулчихаад том том юм ярихаа болио. Ядаж дуугүй бай, ядаж огцор. Хүний амь ярьж байхад буруугүй гээд сууж бна гэдэг ёс зүйгүй асуудал шүү

Avatar

Нэргүй 2024-01-24 67.69.76.83

Ямар ч төрлийн битүү савтай шатах бодис гал авалцсан үед дэлбэрнэ гэдгийг мэддэг л баймаар юм онцгойгийхон. Яагаад тэр залуусыг тийм ойр очуулсан юм. Хэн тэгэж тушаал өгсөн юм.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.52

Маш буруу удирдаж 3 сайхан залуу амиа алдлаа
Техник хэрэгсэл үүнд ямарч хамаагүй ээ

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.46.218

Онцгой байдлын газрыг шаардлагатай техник, тоног төхөөрөмж хувцас хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журмыг мэргэжлийн түвшинд хангуулах ажлыг Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй байна. Сүүлийн үед онцгойгийн залуус амь үрэгдэж байгаа мэдээлэл гарч байхад олигтой арга хэмжээ авахгүй юм. Дашваанжил компани зөвшөөрөлгүй машинаар тээвэрлэсэн зөрчлийг сайн шалгаж хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2024-01-24 66.181.191.35

Арьсаа хамгаалах гэсэн гөлийсөн новшнууд ажлаа өгөөд бушуухан далд орооч Өчнөөн хүмүүс үхэж үрэгдээд гамшиг зовлон болоод байхад.
Ерөнхий сайд огцор,
УОКомиссын дарга зайл
ОБЕГ-ын дарга буурал толгойтой нөхөр зайл.

Avatar

Зочин 2024-01-24 139.5.217.83

Бичиж байгаа сурвалжилагч бичиг үсэгтэй үю???????Ионкс гэж үгээ монголоор орчуулаад бичээч,наадах үг чинь харийн орос үг ёмкость гэж,сайхан мэддэг монгол хэлээ ашиглаа!!!!

Avatar

Зочин 2024-01-24 66.181.180.95

ЭМГЭНЭЛ ХАГАЦАЛТАЙ БАЙХАД УЛС ТӨР ХИЙХ ЮМ, ХҮН ТОЛГОЙТОЙ ШУЛМАС ГЭЖ ЯАХ АРГАГҮЙ ҮҮНИЙ ХЭЛЭХ БАЙХАА.. МУУ ХҮН ЧӨЛӨӨНӨӨР, ЧОНО БОРООНООР…..ҮНЭН ЮМ БАЙНА. БҮР ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЭД БАЙСАН, ОДОО ШАЛТАГ ГАРЧ МАГНАЙ НЬ ТЭНИЙН БАЯРЛАЖ, ҮЙМЭЭН ГАРГАЖ ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСАГ РУУ ДАЙРАХ ГЭНЭ. ЧУХАМ АЛЬ НЭГ НАМ ДАГАСАН БӨӨС ҮҮ, НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД НЬ УУ ДАХГҮЙ ТОДОРНО

Avatar

Нэргүй 2024-01-24 103.145.234.76

Энэ нэг ичих булчирхайгүй, өлөн стаег өөрийг нь огцоруул. Энэ хариуцсан байгууллага. Хаа явсан газраа хар мөртэй н**ш юмаа

Avatar

Баяр 2024-01-24 84.170.198.69

1.Шааррдлагатай техник хэрэгсэл байхгүй.
2. Ослын үед ялангуяа тэсэрч дэлбэрэх хий шатаж байгаа нөхцөлд хэрхэн ажиллах зааварчилгаа, ослын үеийн мэргэжлийн удирдлага дутмагаас 3 хүний амь эрсдэлээ.
Тэсрэх бодис шатаж байгаа газарт гал сөнөөгчид шууд өмнөөс яваад очсон байна.
Генералаас сэтгүүлчийн "Ийм заавар байдаг уу ..гэсэн асуултад тэрбээр "Байхгүй.Дараа нь үүссэн хор хөнөөлийг хэрхэн арилгах талаар л заавар бий" гэсэн маягтай хариулт өгч байна.
Цэвэр мэргэжлийн алдаө,хариуцлага

Avatar

J.Yalalt 2024-01-24 84.170.198.69

1.Шааррдлагатай техник хэрэгсэл байхгүй.
2. Ослын үед ялангуяа тэсэрч дэлбэрэх хий шатаж байгаа нөхцөлд хэрхэн ажиллах зааварчилгаа, ослын үеийн мэргэжлийн удирдлага дутмагаас 3 хүний амь эрсдэлээ.
Тэсрэх бодис шатаж байгаа газарт гал сөнөөгчид шууд өмнөөс яваад очсон байна.
Генералаас сэтгүүлчийн "Ийм заавар байдаг уу ..гэсэн асуултад тэрбээр "Байхгүй.Дараа нь үүссэн хор хөнөөлийг хэрхэн арилгах талаар л заавар бий" гэсэн маягтай хариулт өгч байна.
цэвэр мэргэжлийн алдаа!

Avatar

Зочин 2024-01-24 172.56.164.112

Тээвэр хийх зөвшөөрөлгүй компани…тээвэр хийсний цаана мэдээж авилгал… Монголыг сүйрүүлж б.а.
Ард түмнийг сонгуулийн өмнө талхны үнээр хуурч чадахгүй…бүгд огцор!

Avatar

Нэргүй 2024-01-24 45.129.32.52

Жирэмсэн хүүхэн таавчигтай гүйлгэлээ гээд огцорж байсан юм чинь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар гурав хөтлөлцөөд огцрох хэрэгтэй. Улсаа, хотоо "засч" чадаагүйн төлөө. Түгжрэл, замбараагүйтлыг засах боломж, эрх мэдэл нь бүрэн байна. УИХ нь дийлэнх олноороо МАН, Ерөнхийлөгч нь МАН, Дээд шүүх нь дийлэнхдээ МАН-ын нөлөөний хүмүүс. Юу дутсан гэхээрээ ажлаа хийж чаддаггүй юм. Угаасаа л огт чадахгүй хүмүүс.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.180.113

Хүрэлсүх бол тун залхуу хүн, ЕС-ын их ажилтай зууралдах аас залхуураад тавчигтай хүүхнээр шалтаглаж огцроод дараа нь Еөк болж, гэдсээ илээь сууж бгаа хүн !

Avatar

ТӨРД ШУРГАЛСАН МЭРГЭЖЛИЙН БУС МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧДЫГ ХЭЗЭЭ БОЛТО СОНГОХ ЮМ БЭ МААЖИЙЙСАН, ТОР БАРЬСАН УЛНЫХАААН!!!!!!!!!!!!!!!! 2024-01-24 144.217.90.127

ОНЦГОЙ АЛБАНЫ САЙХАН ЗАЛУУСЫГЯМАР Ч ЗААВАР, МЭДЛЭГ, ЗӨВЛӨГӨӨГҮЙГЭЭР НҮЦГЭН ГАРААР НЬ ГАЛТАЙ БАЙЛДУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ ҮРЭН ТАРАН ХИЙЖ БАЙГАА ЭНЭ МЭТ ТӨРД ШУРГАЛСАН МЭРГЭЖЛИЙН БУС МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧДААСАА ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БЭ. АРД ИРГЭД ЗОЛБИН НОХОЙНООС Ч ДОР ҮХЭЖ ҮРЭГДЭЖ БАЙНА ДӨӨ.

Avatar

Зочин 2024-01-24 66.181.185.168

Байрны даатгал гээд сар болгон баырны мөнгөн дээр 2 мянган төгрөг авдаг. Тэр мөнгөнөөс аваачээ. Тэр мөнгө авдаг даатгалын компаниудаас гаргуулаачээ

Avatar

Зайл 2024-01-24 66.181.180.118

Дарга биш даргад дуртай амьтаан

Avatar

Хотын уугуул иргэн 2024-01-24 59.153.113.72

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН гэх нөхөр байнга л "ГАЛ УНТРААХАД ТАКТИКИЙН АЛДАА ГАРААГҮЙ" гэж арьсаа хамгааалах мэдэгдэл хийдэг. Өмнө нь, нэг гал сөнөөгч гав ганцаараа гал руу орж амь насаа алдахад бас л нөгөө улиг болсон "ГАЛ УНТРААХАД ТАКТИКИЙН АЛДАА ГАРААГҮЙ"" гэж тэнэгтэж байсан Гал утраахаар очсон гал сөнгөөгч нар эрсдэлтэй орчинд очиж буйгаа мэдэж байгаа. Энэ талаар Аюулгуй ажиллагааны дүрэм журам байдаггүй юм уу. "ЗОЛГҮЙ ОСОЛ БАЙСАН" гэж юу яриад байгаа нөхөр вэ.

Avatar

Зочин 2024-01-24 144.217.90.127

Нэгэнт гал алдсан шингэрүүлсэн шатдаг хий бол зүгээр л цаг нь явсан бөмбөг, түүний галын машины усаар яагаад ч унтраахгүй, маш хүчтэй хөөсөөр л унтраана. Жолооч нь самбаачлан хүн багатай газар руу хаяах, аз таарвал өөрөө зугтах эсвэл тэгээд хамт үхэх 2-хон замтай. Гэтэл энэ мэт аюултай ачааны онцлогыг гал сөнөөгч залуус мэдэхгүй, ЭНЭ БУЗАРНҮГЭЛ МЭТИЙН ХООСОН ТОЛГОЙТООС БОЛЖ ХАЙРАН ЗАЛУУС ҮХЭЖ, ХОТЫН ИРГЭД АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРЧ БАЙНА ДАА.

Avatar

Нэргүй 2024-01-24 45.129.32.52

Газ эсвэл бензин шатаж байгааг тэртээ тэргүй мэдэж байсан хирнээ зориулалтын найрлагатай хөөс цацдаг машин байхгүй л байгаа байхгүй юу. Тэр нь байгаад эртхэн цацсан бол унтрааж амждаггүй юмаа гэхэд ядаж арай гайгүй дэлбэрч болох л байсан.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.189.12

Энэ хүнийг ажлаас нь чөлөөлмөөр юм. Ковидоор усан оргилуур хийнэ гэж 3 тэрбум төгрөг идсэн биз дээ? Яагаад хариуцсан салбар нь дампуурч байхад хээв нэг ярилцлага өгөөд зогсож байдаг юм?

Avatar

Нэргүй 2024-01-24 103.57.92.210

Ёмкость гэдэг юм.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.182.220

Негее таавчигтай хvvхнээс болж еренхий сайдаас огцорч еренхийлегч болсон Хvрэлсvг гэж п***а байна уу. Ийм vед дуугараач пиза. Vнийн еселт, нvvрсний хулгай, ногоон автобус гээд таг дуугай. Еренхийлегч болохдоо юу гээд хуцаад байлаа

Avatar

Erdene 2024-01-24 202.131.246.10

Их тэнгэрт гостуу хэвтэж бгаа биз хэхэ

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.182.83

Яг энэ л үед ард түмэн бид эх оронч байж, тараагдах гэж буй ногдол ашгаасаа татгалзан, гал унтраах дрон болон бусад шаардлагатай зүйлсд уг мөнгийг зарцуулцгаая.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.177.26

Тарааж өгнө гээд байгаа ногдол ашиг гэдэг нь цагаан сараар бууз, гарын бэлэг болоод л ул мөргүй алга болно!! Харин үүний оронд улс оронд, ард иргэд бидэнд цаашдаа хэрэгтэй бодитой хэрэгцээт бүтээн байгуулалтад зориулмаар байна!!? Улс төрчид бидэнд хайртайдаа биш, энэ зуны сонгуульд бидний саналыг өөртөө татах гэсэн ганц л зорилгоор мөнгө тараана гэж бархираад байгааг ойлгож татгалзая!!!!

Avatar

Зочин 2024-01-24 124.158.69.35

Яг тийм. Хэдэн төгрөг тараагаад ямар асуудал шийдэх вэ? Үүний оронд дулааны цахилгаан станц барих юм уу? Дэд бүтцийн тодорхой асуудал шийдвэл ард иргэд ажилтай болж тогтвортой орлоготой болно шүү дээ‼️ Улс төрчид тодорхой бодлогын шийдэл санал болгохын оронд өөрсдөөс нь нэг ч төгрөг гарахгүй, тодорхой асуудал шийдэхгүй, нэг удаагийн зөвхөн улс орноо дампууруулж дефолт зарлахдаа тулаад байсан эдийн засгийг бүрмөсөн сөхрүүлэх санал гаргахыг хуулиар хоригломоор байна‼️

Avatar

ЗОЧИН 2024-01-24 158.208.192.248

ХӨӨРХИЙ ГАЛ ХАМААГЧИДАДАА ОРЧИН ҮЕИЙН ГАЛД ТЭСВЭРТЭЙ, БҮРЭН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ АВААД ӨГЧИХӨЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА АРД ТҮМНЭЭС ХАНГАЛТТАЙ ИХ ТАТВАР ХУРААН АВЧ БАЙГААДАА УГ НЬ. МӨЭ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИДЫН ХАМГИЙН ЧУХАЛ НИЙГМИЙН АСУУДАЛ БОЛОХ ОРОН СУУЦЫГ ОДООГ ХҮРТЭЛ БАРИАГҮЙ ГЭЖ СОНССОН ЭНЭ НӨХӨР ХЭДЭН ХУЖААТАЙ ХАМТАРЧ ОРОН СУУЦ БАРИХ ГАЗРЫГ НЬ БУЛААЖ АВСАН ГЭЖ БАС СОНСОГДСОН.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.180.228

20 давхар хүртэл сунадаг юмтай болоочээ. аль 50 жилийн өмнө 9 давхарт хүрдэг тэр хэвээрээ байна. газ, бензин, цахилгаан төхөөрөмжүүд гээд бүгд өөр өөр гал унтраагуураар унтардаг шүү дээ. газ руу ус цацаж байсан хөөрхий онцгойгийхон байгаа юмаа л цацаад байгаа бололтой. улсаас энэ зунжингаа шоу цэнгээн гадныханд мөнгөө үрсэн мөнгө гардаг юм байна лээ
онцгой гэхээрээ жаахан мөнгө ноогдох юм. сайд нь ямар байна салбар нь тийм л бх юм

Avatar

Нэргүй 2024-01-24 124.158.107.35

энэ н**ш очсон газар болгооо самрахын

Avatar

ЗОЧИН 2024-01-24 202.70.44.46

Цаашид хөдөлгөөнд оролцож байгаа, жолооч, иргэдийнхээ боловсролд л анхаараач, тийм ачаатай машин явж байхад хажуугаар нь дайрч л байдаг, замынхаа цас, гулгааг арилгаач, тэгээд аюултай ачаа тээвэрлэх стандартаа барих шаардлага байна, Дашваанжил өөрөө хойно урд нь хамгаалаад явах ёстой ш дээ
ОБЕГ угсраа дэлбэрэлт болж байгаа гал руу аварагч нарыг оруулж болохгүй хол байлгах ёстой цагийн байдлыг дутуу үнэлснээс аварагчид осолд орлоо, техник, хувцас эд нар бол дараагийн асуудал,

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.160.77

Хятад руу өвчтөнөө явуулаач ээ

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.180.228

юу. чи гайгүй юу

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.124.29

ёмкость гэж бичдэг орос үг юм шүү
Оросуудыг алгасая

Avatar

Нэргүй 2024-01-24 124.158.67.165

Ямарч стандарт барьдаггүй нь горь нь гарч бна даа. Хэцүү юм бэ ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж