Владивосток дахь 2 дэд станцад дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2024.01.24-нд нийтлэгдсэн

Владивосток дахь 2 дэд станцад дэлбэрэлт болжээ

Владивосток дахь 2 дэд станцад дэлбэрэлт болжээ

Оросын Номхон далайн томоохон боомт хот Владивосток дахь "Новожилов" болон "Тыхая булан"-ийн дэд станцуудад Мягмар гаригт нэгэн зэрэг дэлбэрэлт болжээ. Алс дорнодын түгээлтийн сүлжээ компаниас мэдэгдсэнээр Борисенко дүүргийн Замиска дэд станцын хоёр трансформатор орон нутгийн цагаар 19:00 цагийн үед ажиллахаа больсон байна.

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенкогийн жиргэснээр дэлбэрэлтийн улмаас 475 айлын орон сууц, 125 амины орон сууцны оршин суугчид тог цахилгаангүй болжээ. Мөн дэлбэрэлтийн улмаас халуун усны хоолой хагарсан байна.

Дашрамд дурдахад, Владивосток дахь агаарын температур одоогоор -14 хэм байна.

ОХУ-ын чухал дэд бүтцүүд сүүлийн хэдэн өдөр асуудлаас салсангүй. Тухайлбал, нэгдүгээр сарын 21-нд Санкт Петербургийн ойролцоох Усть-Луга газрын тосны терминал нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртжээ. Үүний улмаас терминалын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохоос өөр аргагүй болсон. Оросын армийг түлшээр хангаж буй хамгийн гол терминалд чиглэсэн уг халдлагыг Украин үйлдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Усть-Луга терминалын дараа өдөр буюу нэгдүгээр сарын 22-нд Брянск муж дахь газрын тосны терминал мөн нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртсөн. Телеграмд мэдээлснээр Стародуб дүүргийн Жеча хотын "Русснефть-Брянск нефть" компанийн байрнаас нисгэгчгүй нисэх онгоцны хэлтэрхий олдсон байна. Гэхдээ хүний амь эрсдээгүй, гал түймэр гараагүй аж.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж