“Венецийн кино наадам” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

“Венецийн кино наадам” эхэллээ

Дэлхийн кино урлагийн томоохон наадмуудын нэг “Венецийн
кино наадам” өнөөдөр эхэлж байна. Холливуудын болон дэлхийн хэмжээний одод
нэгэн дор хуран цугларч, шилдгүүдээ шалгаруулах энэхүү наадам энэ сарын 1-11
хооронд зохион байгуулагдана.

67 дахь удаагаа зохиогдож буй энэхүү наадмыг 2008 оны “Алтан арслан”-гийн эзэн Darren
Aronofsky
-гийн сэтгэлзүйн триллер “Black
Swan” киног
оор эхэллээ. Уг киноны гол дүрд Холливуудын нэрт жүжигчин
Natalie Portman тоглосон юм.

Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэрт найруулагч Quentin Tarantino тэргүүлж байна. Тэрбээр
“Энэ жилийн наадамд олон гайхалтай бүтээлүүд ирсэн байна. Эдгээр бүтээлүүдийг
нэг дор үзнэ гэдэг үнэхээр гайхалтай. Гэхдээ бид амрах гэж энд ирээгүй, бид
ажлаа хийж шүүхээр ирсэн” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Нээлтийн арга хэмжээнд “Black Swan” киноны дараа төдийлөн нэрд гараагүй
Хонконгийн найруулагч
Andrew
Lau
-гийн “Legend of the Fist: The Return of Chen Zhen” нэртэй кино гарлаа. Энэхүү
киноны гол дүрд тулааны нэрт мастер
Donnie Yen тоглосон
аж. Харин дараа нь Robert Rodriguez-ын “Machete” кино үзэгчдийг алмайрууллаа. Энэхүү
киноны гол дүрд Холливуудын үзэсгэлэнт оддын нэг Jessica Alba тоглосон.

Киноны багийнхан дахин “Machete”
шиг кино гарахгүй хэмээн ам бардам хэлж байсан ба зохиол, үйл явдал,
найруулагчийн шийдэл нь дахин давтагдашгүй хэмээн онцолж байлаа.

10
хоногийн турш үргэлжлэх наадмын
дээд шагнал болох “Алтан
арслан”-гийн төлөө Япон, Франц, Итали, Америк, Герман, Хятадын уран бүтээлч
өрсөлдө
ж байна. Энэ сарын 11-нд шилдгүүдээ тодруулж, найруулагч Julie Taymor-ын
бүтээл “The Tempest” киногоор хаалтын ажиллагаагаа хийх аж.

Дашрамд сонирхуулахад,
уг наадмын дээд шагнал болох “Алтан
арслан”
г 1949 оноос олгож
эхэлсэн бөгөөд Францын уран бүтээлчид хамгийн олон буюу 14 удаа хүрт
эж байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж