Улсын гуравдугаар төв эмнэлэг 2024 оноос хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэгтээ бие даан хийж эхэлжээ. Тус эмнэлэгт нэгдүгээр сарын 10-ны өдөр элэгний тавдугаар сегментэд байрласан анхдагч хавдартай 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрч авах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд дөрвөн эмчээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхижуулсан байна. Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрөлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.
Энэ хугацаанд өөрийн эмнэлгийн нийт дөрвөн эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхижуулжээ.
R.Batbold 2024-01-24 59.153.87.10
Маш олон чадварлаг эрүүл мэндийн салбарын хүмүүс энэ монгол улсад байна аа тэр тухайд бол баярлаж байна гэхдээ яагаад энэ төр эрүүл мэндийн салбарын хүмүүсийг хангалттай сайн дэмжээд өгч чадахгүй байгаа юм болоо??? Би бүүр гайхаад байх юм хамгийн чухал салбарын хүмүүс байгаашд эсвэл эрүүл мэндийн салбарын чаддаг хүмүүс нь төрд гаралдаа мэргэжлийн мэдлэгтэй чаддаг хүмүүс нь төрд гаралдаа
B.Narmandah 2024-01-24 23.106.56.51
Эрүүл мэндийн салбарын ард түмнээ гэж байгаа бүх эмч сувилагч ажилчдадаа баярлалаа таа бүхний ачаар бид тэгж их өвчлөлд баригдахгүй явж байгаа. Ийм мундаг хүмүүс одоо төрд гарах хэрэгтэй маш олон өвчний том ажил хэрэг болгон эдгээн гэж бодож байна.
E.Tungalag 2024-01-24 23.108.96.79
Монгол улсын эмч нарын чадвар үнэхээрийн сайн байдаг шүү харин бид эн чадвартай эмч нараа дэмжээд төрөөс тоног төхөөрөмж цалин хөлсний хангалттай сайн нэмж өгч тав тухтай нөхцөлөөр ажиллуулах хэрэгтэй байна бас эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс төрд гарч ажиллах хэрэгтэй байна аа өчнөөн улс төрчид байгаа мөртлөө эрүүл мэндийн салбарын байхгүй байна
A.Solongo 2024-01-24 198.16.70.28
Eruul mendiin salbar saijirch baigaan baindaa gehdee uunees iluu olon hiih zuils bainaa niigmiin daatgaliin shimtgel horoo duureg bolgoni emnelgiig chadwartai saijruulah geh met bas en turd en salbariin nariin mergejliin hun baih heregtei baina
N.Nymsaihan 2024-01-24 198.16.70.28
Mongol ulsiin emneleg en zeregtee hugjij baigaan sain hereg bainaa gehdee bidend uunees iluu undur tuwshind emchilgee ywuulah bolomj baigaa ter bolomjiig gargaj ireed odogiin en emnelegiin standart chadwaraa ulam saijruulmaar baina. Bas mundag chaddag eruul mendiin salbariin humuusee turluu demjih heregtei baina
G.Baatarhuu 2024-01-24 59.153.87.10
Харуулах боломжгүй.
Монгол хүү 2024-01-24 64.119.29.63
МАШ САЙН БАЙНА. АМЖИЛТ ЕРӨӨЕ!