Роналдо Хятадуудын уурыг хүргэв

Роналдо Хятадуудын уурыг хүргэв

Роналдо Хятадуудын уурыг хүргэв

Дэлхийн супер од Кристиано Роналдо Аль-Насср багийнхаа хамтаар Хятадад ирсэн. Түүний баг Шэньчжэнь хотод тус улсын Шанхай Шэнхуа болон Жөжян багуудтай нөхөрсөг аялан тоглолт хийх хуваарьтай байсан юм. Гэвч Кристиано Роналдо бэлтгэлийн үеэр булчиндаа бэртэл аван улмаар нөхөрсөг тоглолтуудыг цуцалжээ. Энэхүү мэдээг сонсоод уурссан Хятадын фанатууд Аль-Насср клубын байрлаж буй зочид буудлыг бүсэлж, бухимдлаа илэрхийлэв. Фанатуудын төлөөлөл ярихдаа "Бид юу ч биш гэж үү? Би таван мянган км туулж, энд ирсэн. Би үүний төлөө л ирсэн гэж үү? Зохион байгуулагчид яг одоо гарч ирж, бидэнтэй уулз" гэжээ.

Харин Роналдо хэвлэлийн бага хурлын үеэр "Хөлбөмбөгт удирдаж чадахгүй зүйлс гэж бий. Би 22 жил хөлбөмбөг тоглож байна. Олон гэмтээд байдаг тоглогч биш. Гэхдээ надад үнэхээр харамсалтай байна. Би болон манай багийнхан Хятадад сайхан аялах гэж ирсэн. Би 2003-2004 оноос хойш л Хятадад ирж байна. Энд гэртээ байгаа юм шиг л байдаг. Өөрийгөө энд онцгой гэдгийг мэдэрсэн. Үнэндээ харамсалтай байна. Та бүхнийг ч гунигтай байгааг мэдэж байна. Бид тоглолтыг цуцлаагүй. Бид эргэн ирнэ. Харамсалтай нь, надад асуудал гарлаа. Энэ бол хөлбөмбөгийн, миний амьдралын нэг хэсэг. Би энд та бүхэнтэй хамт шүү. Хятадын ард түмнийг баяртай болгохын тулд бид эргэн ирнэ. Та бүхний төлөө тоглох болно. Битгий гуниглаарай. Хөлбөмбөгчин хүний жаргал, зовлонг ойлгоно гэж найдаж байна" гэжээ.

Ямартай ч Роналдогийн Хятадад хийх хоёр нөхөрсөг тоглолт цуцлагдлаа. Гол асуудал нь Роналдогийн Аль-Насср болон Мессигийн Интер Майами багууд ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр тоглох учиртай. Гагцхүү Роналдо тус тоглолтод оролцох уу гэдэг сонирхол татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
9
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.191.203

хятад улс одоо роналдог үзэн яддаг байна

Avatar

Hosbayr 2024-01-24 202.9.46.228

хятадууд юу ч мэдэхгүй байна яаг одоо азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бас euro 2024 удахгүй боллоо тэрэнтэй зэрэгцэн messi ronaldo хоёрын фен араб улсад хэн нь ялах вэ? messi ronaldo хоёр өмнө нь barcelona real madrid гэсэн багт олон таарсан

Avatar

Зочин 2024-01-24 202.9.46.193

хар хятадуудыг май лалараа л гэнэ шт.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.190.202

хятад хүчирхэг гэдгээ харуулж чаджээ. тэнэг юм шиг боловч зөв арга хэмжээ авсан нь үр дүнд хүрсэн бна шд.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.46.136

Ямар эргүү тэнэг хогнууд вэ? Тоглохгүйн тулд зориуд гэмтэв л гэж дээ…

Avatar

Хм 2024-01-24 122.201.23.122

Модоор хийгээгүй, төмрөөр хийгээгүй амьд хүн шүүү дээ. Хүн өвдөж гэмтэж, яаж ч бэртэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж