Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатаж, онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Улсын онцгой комисс 14 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан 15 цагаас мэдээлэл өгөх аж
Холбоотой мэдээ