Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “үндсэн дайсан” гэж нэрлэсэн. Тэгвэл тус улс удирдагч Ким Жон Уны тушаалаар Өмнөд Солонгостой эвлэрэх зорилгыг илэрхийлсэн томоохон хөшөөгөө нураалаа.
Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт 2000 онд болж байсан. Энэ уулзалтын дараа баригдсан нэгдлийг илэрхийлсэн нуман хаалга өдгөө байхгүй болсныг хиймэл дагуулын зургаас Мягмар гаригт тодорхой болгожээ.
Хөшөөний албан ёсны нэршлийг “Үндэсний нэгдлийн гурван тунхагийн хөшөө” гэх бөгөөд бие даасан байдал, энх тайван, үндэсний хамтын ажиллагаа гэсэн гурван тунхагийн бэлгэдэл байв. Энэхүү нуман хэлбэрт хөшөө нь 30 метр өндөр.
Ким Жон Ун нэгдүгээр сарын 15-нд Ардын дээд ассамблейн үеэр үг хэлэхдээ уг хөшөөг “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” гэсэн утгатай нэрлэжээ. Мөн Өмнөд Солонгосын “үндсэн дайсан, хувиршгүй гол дайсан” гэж нэрлээд, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг тушаасан байна. Түүнийг үг хэлсний дараа хоёр Солонгосын харилцаанд олон жил чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн гол байгууллагуудаа БНАСАУ татан буулгажээ.
Эх сурвалж: REUTERS