Хөвсгөлд 4.1 магнитуд газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгджээ

Хөвсгөлд 4.1 магнитуд газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгджээ

Хөвсгөлд 4.1 магнитуд газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгджээ

Хөвсгөл аймагт өнөөдөр /2024.01.24/ газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал, 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.

Шуурхай мэдээллийн дагуу ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн ажиллаж байна.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хөдөлдөж байдаг юм 2024-01-24 202.9.46.16

зүгээр ш дээ хэн чтоохоо больсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж