"Дүү маань дуудлагаар ажлаа хийж яваад галд өртсөн"

"Дүү маань дуудлагаар ажлаа хийж яваад галд өртсөн"

"Дүү маань дуудлагаар ажлаа хийж яваад галд өртсөн"

Урьдчилсан байдлаар гал түймэрт гурван хүн амь насаа алдаж, ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн гурвынх нь бие маш хүнд байгааг эмч мэргэжилтнүүд мэдээлсэн. Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт цугларсан ар гэрийнхнээс зарим зүйлийг тодрууллаа.


Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний ар гэрийн төлөөлөл Д.Жаргал:

-Түлэнхийн төвийн Сэхээний тасагт авга ахын хүү, бага ахын хүү хоёр хэвтэн эмчлүүлж байна. Хоёулаа 40 нас гарсан хоёр сайхан залуу. Нэг дүүгийн маань хоёр нүд нь юм харахгүй, хоёр гар нь битүү түлэгдсэн. Нөгөө дүү маань 85 хувийн түлэгдэлттэй шокын байдалтай байна. Осол гарах үед нэг дүү маань дуудлагаар сантехникийн ажлаа хийж явсан бол нөгөө дүү маань гэр рүүгээ харихаар тэр хавьд явж байсан. Одоо хоёулаа Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийж байна. Эмч нарын зүгээс "Хоёр дүүгийнх нь биеийн байдал хүнд байгаа. Зохих эмчилгээг шуурхай хийж байна" гэсэн.

Бид шөнө ослын талаар мэдээлэл авсан. Гэхдээ арай ч манай хамаатан садан галд өртөнө гэж санасангүй.

Бид өглөө 04.00 цагт эмнэлэг дээр ирсэн. Одоо ар гэрийнхнийхэн бүгдээрээ цуглараад байна. Нэг эгч маань хөдөөнөөс дуудагдаад ирж яваа. Өөрсдөөс нь шалтгаалалгүйгээр нэг дүү маань ажлаа хийж байгаад, нөгөөх нь гэр рүүгээ харьж яваад гэнэт осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирлоо гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-24 45.117.35.1

Тэр Дашваанжил эмчилгээнийх нь зардлыг төлөх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Б 2024-01-24 103.57.93.168

Тэр Дашваанжил эмчилгээнийх нь зардлыг төлөх хэрэгтэй шүү дээ. Жолооч нь давхар эргэхдээ нэгдүгээр эгнээний машиныг хамчихсан байна лээ шүү дээ. Компаниас нь хохирлоо нэхэх хэрэгтэй.

Avatar

Эмээ 2024-01-24 202.21.107.92

Монголчуудын хэрүүлийн буүар өөр олон гай чирэхвий.

Avatar

Нэргүй 2024-01-24 122.18.235.24

Стандарт, аюулгүй байдал, болгоомж, хариуцлага бүгд байхгүй… Улам л харанхуй руугаа шигдээд

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.89.52

🙏Дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн иргэний цогцосыг Дүнжингарав ХТ-ийн дээвэр дээрээс дөнгөж сая буулгажээ…🙏🙏🙏

Avatar

bitgii seveed bai 2024-01-24 202.179.22.41

yu gej ter hol shidegdhev de,

Avatar

Б 2024-01-24 103.57.93.168

ш** ш**

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.70

Монгол хүмүүс сайхан шүү
Нэгнийгээ гээд л ирцгээдэг

Avatar

Нэргүй 2024-01-24 124.158.67.204

Chuhmaa chuham, ene heveeree baigaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж