Нийтийн тээврийн чиглэл: Х.Нямбаатар VS Э.Бат-Үүл

Нийтийн тээврийн чиглэл: Х.Нямбаатар VS Э.Бат-Үүл

Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн 110 чиглэлийг 74 болгон бууруулж, нэгдүгээр сарын 20-ноос мөрдөж эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар өнгөрсөн Даваа гаригаас эхлэн хуучин чиглэлүүдийг буцаан сэргээсэн. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нар байр суурь илэрхийлснийг “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.


Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй нийслэл хот манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй.

28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига хээл хахууль ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан.

Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй.

Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй.

Улаанбаатар хотын захирагч асан Э.БАТ-ҮҮЛ:

-Нийтийн тээврийн маршрут өөрчилснөөс иргэд идэр есийн хүйтэнд даарч хөрч, цөхөрсөн байхад Х.Нямбаатар дарга жиргээндээ “Автобусны маршрут булаацалдсан үйл ажиллагаа явдаг, авлига явдаг” гэхчлэн бичсэн нь асуудлыг дүйвүүлэх л гэсэн явуургүй арга. Дэлхийн аль ч хотод нийтийн тээврийн чиглэлийг өөрчлөх явдал гардаг. Гэхдээ идэр есийн хүйтэнд хийдэггүй юм. Жишээ нь бид 2015 оны наймдугаар сард автобусны маршрутыг өөрчилсөн. Энэ ажлыг хийхийн тулд хоёр жил судалсан, туршлага судалсан. Түүний дараа дулаан цагт чиглэлийг өөрчилсөн, наймдугаар сарын 25-нд хичээл эхнээсээ ороход шинэ маршрутад хүмүүс сурчихсан байсан. Манай нийслэлийн Тээврийн газрыг тухайн үед н.Энхбат удирддаг байсан. Тээвэр үйлчилгээний чиглэлээр суралцаж, төгссөн мэргэжлийн хүн. Харин одоогийн нийслэлийн Тээврийн газрыг хэвлэлийн мэдээгээр цагдаагийн ажилтан байсан хүн удирддаг юм байна. Мэргэжлийн бус хүн нийтийн тээврийг удирдахаар наад захын шаардлага дүрмийг ойлгочихгүй, идэр есийн хүйтнээр хүмүүсийг самгардуулж, бужигнууллаа. Буруу үйл ажиллагаа байсан учраас зогсоолоо. Гэхдээ бид сургамж авах ёстой.

Бид Австрийн Вена хотод очиж туршлага судалж байсан. Вена хот нь нийтийн тээврийнхээ маршрутыг зөв тогтоосноороо Европоор тогтохгүй дэлхийд тэргүүлдэг. Нэг зүйлийг нь хараад бид ёстой хаа ч хүрээгүй юм байна даа гэж бодогдсон. Автобусны маршрут үйлчилгээг судалдаг Вена хотын алба дээр очтол том хүрээлэн угтсан. Тэр хүрээлэн математикчдаар дүүрэн, математикийн хүрээлэн шиг л байсан.

Маршрутыг өөрчлөхийн өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийдэг. Хүн амын урсгалын мандлыг маш сайн тооцож явуулдаг юм байна.

Нэг сая гаруй хүн амтай хот,  хагас сая гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа хот гэдэг чинь ийм их хэмжээний үл мэдэгдэх хувьсагчтай хүмүүс яг хаашаа явах нь ойлгомжгүй. Энийг математик магадлалаар бодохоос арга байхгүй. Математикийн шинжлэх ухааны ид хавыг тэнд л гаргаж байна. Нөгөө мундаг професорууд зөвхөн нийтийн тээврийн маршрутын тооцоо хийгээд сууж байна.  Манай математикчдын хамгийн их бодлого боддог газар гэж ярьж байсан. Шинжлэх ухааныг амьдрал практикт хэрэглэж сурах, юмыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ гэдгийг тэнд л харсан. Бид цаашдаа түгжрэлийн асуудлыг шийдэх, маршрут өөрчлөх бол шинжлэх ухааны тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хийх ёстой. Энэ талаар их, дээд сургууль, Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

83 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-01-24 202.55.188.44

үүл ста чин харин зөв чааччаан биш үү хха

Avatar

Zochin 2024-01-24 103.212.119.98

Бат -Үүл шиг хотын дарга гарч ирсэнгүй. Тэр анх автобусны 1-р эгнээг гаргаж ирсэн, кондукторгүй болгосон. Бат-Үүл шиг байж чадахгүй бол битгий дордуулаач Нянбактераа. Энэ хотын явган хүний зам, машин зам чинь мөсөндөө дарагдлаа. Нянбактерийн шийдвэр болгон нь ард түмний эсрэг.

Avatar

Zochin 2024-01-24 202.126.91.71

Нямбаатааа. мэддэггүйгээ мэддэггүй байж ядаж Бат үүлтэй нэрэлхэлгүй зөвлөлдөж блдаа. жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэгсэн

Avatar

Нэргүй 2024-01-24 202.55.188.116

Нямбаатараа 29а Чиглэл дулаан автоөустай, дээр нь автобусны тоог нь нэмүүлмээр байна

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.107.32

Энэ Нянгар гөлөг чинь жинкэн сэтгэцийн өвчтэй гаж бсда бна шдээ!☝😠😡

Avatar

үНэргүй 2024-01-24 66.181.160.47

Бат-үүлээ хэл ээ.

Avatar

Нэргүй 2024-01-24 122.201.31.50

Яам агентлагийг мэргэжлийн хүнээр удидуцлах нь хамгийн зөв. Муу ч гэсэн соц үед энэ нь зарчим байсан. Ардчлалыг анхнаас нь их дэмжсэн. АН засгийн эрх авч ажил эхлэхдээ бүх яам газруудыг бодлогоор удирдах тул мэргэжлийн хүн байх албагүй гээд эхлүүлснийг МАН өөрчлөөгүй залгамжлаад төрийг, мэргэжлийн байгууллагуудыг дампууруулж явж байна даа.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.107.32

Заа ш*****а, МАХН МиеЭнхболдын үеэс эхэлсэн шүү МАНгар минь! 🖕

Avatar

Эрдэнэ 2024-01-24 43.242.243.164

Бат -Үүл энэ Нянгарын дэргэд төгссөн сургуультай удирдах чадвартай хүн

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.46.71

тэнэгээ мэддэггүй тэнэгүүдийн томд жишээ бол Нямбаатар бас тэгээд аймхай юм байна өө.Үндэсний ТВ ээр урьд өдөр нь ярьж байхдаа ялсан баатар шиг л ханхалзаад байсан чинь цагаа тулахаар сүүлээ хавчаад нуугдчихлаа хөөрхий

Avatar

Нэргүй 2024-01-24 139.5.218.237

Хамгийн ихдээ л 2 дамжаад хүрэх гэсэн газраа баталгаатай хүрдэг байсан чиглэлүүдийг сайжруулж чаддаггүй юм бол оролдох хэрэггүй байсан.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.180.89

одоогийн чиглэл сайн чиглэлшүдэ

Avatar

Зочин 2024-01-24 59.153.113.170

иргэд чиглэл өөрчлөөд богино тойрог шинээр үүсгээд өгөөч гэж хүсээгүй, харин хуучин автобусаа өөрлөөд шинэ автобус авч үйлчилгээнд явуулаач дулаан цэвэрхэн автобус л хэрэгтэй бна гэсэн шүү. нямбаатараа.

Avatar

Иргэн 2024-01-24 59.153.113.170

Үүлийн хэлж байгаа нь зөв шүү.

Avatar

Нэргүй 2024-01-24 122.201.31.222

үүл дарга үнэн хэлжээ

Avatar

Өлзийбадрах 2024-01-24 192.82.66.61

мэргэжлийн хүнээр багаа бүрдүүлсэн бол зөв болох бсан цүнх баригч чинь юу ч хийж чадахгүй хүн

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.188.200

бат үүл зөв ярьсан байна шүү хөө

Avatar

иргэн 2024-01-24 66.181.183.132

юу чадахгүй байж их зантай!!!! Талба дээр буудалтай хаан ч улс байхгүй !!!!!!! та нар баяраар яах уу бас хязгаарла уу????????Эргүү нүүд!!!!!!!!!Оцорооч!!!!!!???????? хүн үхэж байхад Хотын дарга солонгост хоол эргүүлж болох уу !!!!!!!!!ард иргэд нь хотодоо Тойроод л хөлдөөд л үхээд л Баярлаад л нүүрс бас хүн алчихаад л хоргүй гээд л хуцаад л хоргүй мөртлөө угаартахаж үхэх үү Дракнуудааа Зайл Огцох явцагаа хариуцалгаа үүрээд ???????!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-24 59.153.87.59

Хотынхоо төлөө нам харгалзахгүй сайн ажилдаг даргаа уриж авчираад хотоо удирдуулах зоригтой сайд дарга байна уу?

Avatar

Нэргүй 2024-01-24 59.153.87.59

Чиглэл өөрчлөхгүйгээр дээр нь автобус нэмээд л, автобус явдаггүй газруудад нь шинэ чиглэл нэмээд л болох юманд дээр юун их сүр болов до. Солих бүх автобусаа шинээр солиод л болоо биз дэ.
Чиглэлүүдээ камериараа хянаад, тэнд автобус хүлээлгэж байна. тэнд нь нэмэлт автобус аа явуулий гээд хянаад байдаг ажилтан байдаггүй л юм байх да.

Avatar

Зочин 2024-01-24 66.181.183.63

хүнд хэрэгтэй тийм юыг хэзээч хийхгүй ээ

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.40.210

хуучин чиглэлүүд хамгийн зөв төлөвлөлт .Иргэд чиглэл өөрчлөөч гэж хүсээгүй, хуучин автобусаа актлаад шинийг аваач гэж шаардсан. гэтэл өөрсдийн ашиг сонирхлын төлөө иргэдийг чирэгдүүлж хохироолоо. хэдэн шуналтөй хүний төлөө гэжээ, тэднийгээ замаас гаргахад л болох юм бишүү! хуучин чиглэлдээ хоосон явж байгаа автобусаа нэмээчээ!

Avatar

Иргэн 2024-01-24 202.9.40.157

Бат-Үүл дарга шиг дарга ойрын 20 жилдээ давтагдахгүй. Тэр хүний нүдэнд үзэгдэхгүй олон дэвшилтэт ажлуудыг хийсэн шүү.

Avatar

Зочин 2024-01-24 66.181.160.47

Балаг нь арилаагүй байна. Хулгай луйвар нь одооч гарч ирсээр л байна. Хүний нүдэнд харагдахгүй тийм сайн ажил гэж хаана, хэзээ байса5 юм. Хулгай луйврын л хүний нүднээс далдуур хийж явсаныг нь бахархаад, магтаад байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2024-01-24 172.59.187.59

МУЙХАР ХАР НИМБААТАР НЭГ МУДАК ЦАГДААТАЙГАА ХИЙЧИХДЭГ АЖИЛ БИШ БОЛЛОО. ЭНЭ НОХОРТ СОНГУУЛЬ БОЛТОЛ ЭЛДЭВ ЮМ СЭДЭЛГУЙ, ЭЛДЭВ ЮМ ОРОЛДОЛГУЙ МОРООРОО БАЙЖ БАЙГААД ЯВЖ УЗ ГЭЖ ХЭЛЖ ОГООЧ

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.60

Bat0uul argagui hotiin darga baihaar hun.nyanbuzar zailaach

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.161.15

одоо хорлож байгас юм шиг сэргээсэн чиглэлдээ цөөхөн автобус албаар явуулж хөлдөөх гэж байна даа хотын дарга нөгөө шинэ чиглэлд автобус нь хоосон яваад л

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.190.107

Хурдны замуудаа хурдан бариачээ. Ядаж л то оврын авто машинууд хүн ам төвлөрсөн газраас холуур явна шүү дээ. Хохирол эрсдэл бага гарна. Манай бензин, газ зөөдөг машинууд аймаар муу ядарчихсан юмнууд явж бдаг нь ил бдаг шүү дээ. Тэгээд хурдны зам байхгүй болохоор бгаа замаар нь явахаас өөр сонголт байхгүй нь эрсдэлийг улам их болгоод бна. Дүнжингарвын энэ уулзвар дээр зам өргөтгөнө гээд сүржин зарлаад бсан. Хаана бна. Амьдрал сануулаад өглөө дөө.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.190.107

Бат-үүл гуай тийм л их мэдэж байсан юм бол өөрөө ЗД байхдаа хийхгүй яасан юм бэ. Танд боломж чинь байсан. Тэгэхэд хуруугаа ч хөдөлгөөгүй биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.60

bat-uul; shig sain hotiin. darga baisangui dee.nyanbuzar yasan uuruu bichij bn uu xaxax

Avatar

Чимэд 2024-01-24 103.212.118.174

хийсэн гээд бичсэн байна уншаач.

Avatar

Нэргүй 2024-01-24 124.158.65.164

Цахилгаан машины тоог нэмж хорт утаа гаргасан хуучин машинуудаас салмаар байна.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.104.2

Төв талбайг автобусны буудлаас автобус хоёр талынхаа орц, гарцаар орж гарахдаа огцом эргэлт хийх үед жолоочийн харагдах орчин /сохор бүс/-д явган зорчигч, бусад тээврийн хэрэгслээ харахгүй аюултай байдал үүснэ. Ялангуяа талбайн баруун талд. Талбайн хоёр талын орц, гарц том уулзваруудтай маш ойр тул түгжирлийн том шалтгаан болно. Үүнийгээ хотын удирдлагууд, замын цагдаагийнхан ойлгож, шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна. Гуйж байна.

Avatar

Зочин 2024-01-24 202.126.91.96

за ёстой Бат-Үүл бол худлаа шүү. автобусны цахим карт, тэрний цаадах Солонгос компаний сервер бол Бат-Үүлийн бизнес л гэдэг юм билээ. бас л мөнгө хүүлэгч байх магадлалтай

Avatar

Б 2024-01-24 202.55.191.130

МАНай тролл г ичийнүүд дандаа …гэдэг юм билээ …тэгдэг юм гэнэ лээ гэж цуурхал бичнэ. НААД БУУРАЛ ТОЛГОЙТ ЧИНЬ ОДОО СУЛ ЯВЖ БАЙГАА ШД. ЯМАР Ч АЛБАБН ТУШААЛ ЭРХ ДАРХ ДЭЭР БАЙХГҮЙ. ТА НАР МЭДЭЭД БАЙГАА ЮМ Ш ОРОНД ХИЙЖ ШОНД ДҮҮ ЖЛЭЭЧ. ЧАДАХГҮЙ ШД МУ У Н О В ШНУУД

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.88.140

Нянбаатар чинь боловсролгүй Данх нь боловсролгүй Хүүк боловсролгүй ийм Хэнтийн тэнэгүүд улс орныг минь сүйтгэж байна шдээ ямарч их тэнэгүүдтэй аймаг юм Батэрдэнэ гээд нэг тэнэг байна

Avatar

газар шороо 2024-01-24 66.181.166.134

нямбаатар бол энэ хорвоогийн хамаг тэнэг ноовш. "Х.Нямбаатар дарга жиргээндээ “Автобусны маршрут булаацалдсан үйл ажиллагаа явдаг, авлига явдаг” гэхчлэн бичсэн нь асуудлыг дүйвүүлэх л гэсэн явуургүй арга" гэж Бат-Үүл маш зөв дүгнэлээ. Дарга нарт долигонодог цүнх баригчдыг хурган дарга болгосны гай.

Avatar

зочин 2024-01-24 202.126.90.4

Ардчилагч гэх этгээдүүдийн дунд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй этгээдүүд олон бий.

Avatar

Өндөрхангай 2024-01-24 202.21.125.66

ХҮНИЙ МУУ ЦАГДАА ГЭЖ ЦАГДАА ХУУЛИЙНХАН ХАР МӨРТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЯАВЧ ӨӨДТЭЙ ХҮМҮҮС БИШ НЯМБААТАР ОГЦРОХ ЁМТОЙ ГАРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛ

Avatar

зочин 2024-01-24 202.126.90.4

Ардчилагч гэх зарим хэт туйлширсан,танхай зэрлэг нь голлосон, юмыг зөв тунгааж,бодитоор дүгнэх чадваргүй,бараг эрүүл гэдэгт эргэлзмээр хүмүүс олон байдаг.Төрд ажиллаж байгаа хүмүүсийг луйварч хулгайч мэт харуулахыг байнга оролддог.Ийм хүмүүсийн үгийг бүү анхаар Хотын удирдлагаа дэмжиж идэвхтэй ажиллуулах юм хийлгэхийг бод.

Avatar

Zochin 2024-01-24 202.126.88.73

Gudamjind garaad l ajilaa harchih.

Avatar

Нэргүй 2024-01-24 188.162.254.26

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

зочин 2024-01-24 192.82.64.167

Энэ судалгаа нэг их хэцүү биш л дээ гэхдээ зөв хийхийн тулд 4 улирлаар, ажил амралтын өдрөөр, хичээл сургуулийн үеэр, баярын үеэр г м ангилж иргэдийн урсацийг ажиглаж хийдэг, түүндээ тохируулан маршрут гаргаж мөрддөг л юм билээ.

Avatar

Нэргүй 2024-01-24 92.174.59.104

Нямбаатарын санаа зөв ч арай л огцомдож, бүгдийг нэг өдөр хийх гэж зүтгэсэн нь зохион байгуулах ажлын дадлага багатайн гай л даа. Алдаанаасаа сургамж авах биз! Тодорхой үе шаттай хөдлөх байсан юм. Хэт муйхар аргаас аль болох ангид байхыг хичээвэл зүгээр.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.60

buzar nyanbuzar zuger shorondoo or

Avatar

Лидер ба лодер 2024-01-24 64.119.29.63

УБ хотод Бат-Үүл дарга маш их юм хийсэн. Юун Нямбаатар. Сэтгэглгээ, боловсролын хувьд харьцуулашгүй хүмүүс. Бөхөөр ярьвал Бат Үүл бол Улсын арслан, харин Нямбаатар бол аймгийн арслантай дүйнэ ш дээ. Бат-Үүл бол лидер хүн, Нямбаатар бол лидер биш лодер.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.160.74

ene saaral salga tolgoi,ard tumen irged gej hutsahaa bolih heregtei,huuteigee niilj ider esiin huitend olon ail ger buliin gal golomtiig samarch,luivardsan moneygaaraa sahal erdenebilgiin horsh bolh olon terbumiin bairand jargaj suugaa luivarchin hudlaa dur esgeh hereggui ardchilaliin ner hundiig unagagch hundee ard tumen tuuniig baatar geheesee haa daaraldsan gazar ni nuur,tolgoig ni samarddag,iim l ner hundteu Mongol ulsiin BAAtar hundee,eebiideel baatar

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.107.132

Сайт болгон дээр иймэрхүү юм бичээд байгаа хүндээ. Төлгөн коммунистуудын нэг байх шүү. МАНгар

Avatar

zochin 2024-01-24 103.11.192.34

batyyl yu hiisen ym be hoshootoi baildsan

Avatar

зочин 2024-01-24 202.126.90.4

Нийслэлийн түгжрэлийг бууруулах талаар авч буй арга хэмжээг дэмжих хэрэгтэй.Түгжрэл үнэхээр аймшигийн хэмжээнд хүрээд байна.Ажилдаа хүрч чадахгүй,ажлаа бүтээж чадахгүй, замын дунд түгжирч иргэд байгууллага үнэхээр асар их хохирч байна.Юун зуныг хүлээх.Батүүл байдлыг мэдэхгүй байна уу. Эсвэл мэдэх атлаа зориуд эсэргүүцэж,бусдыг буруу зүйл,үймээн самуунд уриалаад байна уу. Аливаа зүйлд сайн муу тал алин ч бий.Хот ажлаа мэднээ.Олон жил ажилласан туршлагатай хүмүүс хангалттай бий.

Avatar

Zochin 2024-01-24 202.126.88.73

Hiisen ajilaa gudamjind garaar harchihaldaa.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.40.197

за буурал бас л их туршилт хийж ард түмнийг бужигнуулдаг байсан шүү дээ

Avatar

зочин 2024-01-24 66.181.160.92

Хуульч гэдэг бол үг үсэг цээжилдэг хүмүүс… Харин Физикч гэдэг бол бодож сэтгэдэг хүмүүс ..

Avatar

иргэн 2024-01-24 66.181.191.176

Дарангуйлагч хотын дарга Нямбаатар Огцор,

Avatar

Баагий 2024-01-24 202.126.91.38

Нямбаатар аа автобусны хөдөлгөөний чиглэлийг зөв оновчтой тогтоолгохын тулд хэрэглээний математикийн ахлах курсын оюутнаар КУРСын ажил бичүүлж үр дүнг нь авч ажилдаа хэрэгжүүл.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.182.164

Bat uul dargiin ued hot shig bolson shuu

Avatar

Бат 2024-01-24 139.5.216.238

Бэрх тосгоны манаач байсан хүний үеэл нялх хүнийг Их хотын даргаар тавьдаг МАН боловсон хүчний дутагдалд оржээ. Хотын ажил бол аж ахуйн болон туршилгын асуудал байдаг байхад хууль зүйн яаманд сэлэм эргүүлж байсан хүмүүсийг Данхар толгойт тавиад яаж чадаж. байна . Гол нь сонгуулийн өмнө их мөнгө эргэлддэг газраас цавчаа хийх зорилготой болов уу.

Avatar

Zochin 2024-01-24 103.212.117.94

ajil hiihdee gol n bish UBn tosov boloh 840 terbumaas ali boloh ihiig hulgailuulah gej l iim bolovsrolgui, medleggui, medrel muutai tolgon kommunistiig tavisan baij taarna.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.160.52

энэ батүүл эр яянханыг тэр хүү г*** чулуутайн хоорондн гавлаад хотоор тууж явуулаа гэр бүлээрээ цайрсан заваан бузар сэжигийн балиар ацнууд

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.184.78

ЭНЭ АЖЛИЙГ ХЭН Ч ХИЙСЭН БАЙ МАШ ХҮНД АСУУДАЛТАЙ ТУЛГАРАНА. ХУУРАН МЭХЛЭЛТ, ЗАЛИЛАН, АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ. МӨН МЭРГЭЖЛИЙН АЛДАА, ИНЖИНЕРИЙН, АРХИТЕКТУРЫН АЛДАА ХАМГААС ИХ. ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТУР ГЭЖ ЯМАР НӨХӨД БАЙНА АА…..

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.8

хотын удирдлага баахан хуульч нараас бүрдсэн. замын цас мөсөө ч арилгачихаж чадахгүй, юун утаа бууруулах, эцэсдээ мөстэй зам дээр нь машин гулгаж, мөргалдөж дэлбэрч өчнөөн хүн алж, шатааж байхав. ГАМШИГ…

Avatar

Zochin 2024-01-24 202.126.88.73

Hot udirdana gedeg huulichidiin hiideg ajil bish baih aa.aj ahuin ajil baih sain menejert nymbaataraa ajilaa uguu niislelchvvd tuildaj gvitslee.gulaglaa,hotooroo tolgoin ereglee,teserlee,delberlee odoo bolon baihaa

Avatar

Нэргүй 2024-01-24 139.5.217.18

Нянбаатар хөөрхий ухаан муутай тэнэг тал руугаа нoвш сэтгэж чадахгүй ямар сайндаа яамнаасаа болон цагдаагаасаа үйлдэлийг нь сохроор дагагч мyдакуудаа чирч явахав дээ. энэ 4 дүгээр ангийн боловсролтой нөхрийг орой сургуульд явуулбал таарна. Ийм нoвшоор МАН дүүрсэн

Avatar

Нэргүй 2024-01-24 82.135.30.192

Ene salaga tsagaan tolgoit odoo duugai bai.

Avatar

иргэн 2024-01-24 66.181.191.176

Нямбаатар ,,,,,Нөмынхаа нэр хүндийг ч алаад Өөрийгөө ч улайлгаад ингэж Гүлдийж гүрийж , Болсон явдалд Нийслэлчүүдээсээ уучлалт гуйж, Харамсал илэрхийлсэн ч юм байхгүй ингэж Дарангуйлөгч маягтай байхаар Огцорсон дээр,, угаасаа ч Нямбаатар хот удирдаж чадахгүй гэлэг нь олон зүйл дээр харагдаж байна, Нямбаатар *Огцороо*,

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.177.26

Нийтийн тээврийн даргаар мэргэжлийн хүн тавиачээ, Нямбаатар аа!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-24 185.235.146.29

МУИС-д Хэрэглээний математик гэж мэргэжил байсан, одоо байдаг юм болов уу!

Avatar

Зочин 2024-01-24 139.5.217.83

бат үүл энэ удаа зөв ярьжээ. ёр нь бол мулгуй нөхөр

Avatar

Солонго 2024-01-24 66.181.166.35

Судалгаа, тооцоолол хийж байгаад цаг хугацаагаа олж өөрчлөлт хийх хэрэгтэй. Давхцалтай олон чиглэл байгаа гэхдээ бүгдийг нь богино эргэлтэнд оруулна гээд ийм бодлогогүй өөрчилж болохгүй. Ер нь дандаа л торгууль, шийтгэлийн арга хэмжээ аваад байх юм. Мэргэжлийн хүмүүсийн толгойг ашигла л даа. Мэргэжлийн бус, цэрэг цагдаа хүчний байгууллагын арга барилаар л яваад байна. Үе үе огцом тэнэгтээд анхаарал халамжаар дутсан хүүхэд эцэг эхийнхээ хараанд өртөх гэж янз бүрийн юм сэддэг шиг л байх юм

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.181.93

төлгөн коммунист зайл

Avatar

S 2024-01-24 59.153.115.120

SEXSEER TAICHI8095T877

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.179.253

ЭНЭ МАНЫ ОЛОН НИЙСЛЭЛИЙН ДАРГА НАР БҮГД НИЙЛЭЭД Ч БАТҮҮЛИЙН ХААНА Ч ХҮРЭХГҮЙ ЮИ АА. САНГАРУУД ХУРДАН ЗАЙЛААСАЙ. ХОТЫН МЭЭРИЙГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ӨӨРСДӨӨ СОНГОДОГ БОЛМООР БАЙНА.

Avatar

Иргэн 2024-01-24 66.181.190.73

Намууд тоо тооллогоо өөртөө зориулаад хийчихмээр ямар юмныхаа тоог бодох вэ.

Avatar

Бадарч тахар 2024-01-24 66.181.184.222

Богдын аав Алтаннар сайн матёматикч гэсэн уриад ажиллуулаач Нямбаатраа !

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.182.228

Үүлбаатар Нямбаатарыг мад тавьж.

Avatar

zochin 2024-01-24 202.9.46.93

Хамгийн гол нь : 1 цаг хугацааны хувьд буруу байсан. 2. Ээлж дараатай хийх ёстой байсан. Энэ автобусны маршрутыг өөрчлөх цаг гарцаагүй болсон байсан.

Avatar

';n';mn;';';'nb 2024-01-24 66.181.165.89

Өөрийгөө мэдэр

Avatar

;;';'''' 2024-01-24 66.181.165.89

Нямбаатарын эхний ажил будаа болов.

Avatar

Зочин 2024-01-24 202.179.26.204

2. Шинээр автобусны чиглэлээ өөрчилсөн бол бүх автобусандаа шинэ дэвсгэр өнгөтэй чиглэлийн самбар байрлуулсангүй. Хуучин хаягийг хараад хуучнаараа яваад байгаа юм уу эсвэл шинэ чиглэлтэй давхцаад байгаа дм уу бүү мэд. Үнэхээр мэдээлэл болон үйл ажиллагаагаа ойлгомжтой хүргэх наад захын чадваргүй нь харагдаж байна. Учир нь олдохгүй автобусны чиглэлүүд нь Утаандаа хордсон хотын иргэдийг Авхаалжтай бол автобусандаа сууж явь Манараад мангартаад байвал машинаа барь гэж байгаатай л ижил болж дээ.

Avatar

Зочин 2024-01-24 202.179.26.204

Сайн уу,
1. Ямар ч судалгаа, тооцоогүй, автобусны маршрут өөрчилжээ. Энэ нь шинэ автобусны маршрутын жагсаалтыг гаргасан байдлаас харж болно. Чиглэл бүрээр нь А4 хуудсан дээр бичсэн. Аль буудал дээр автобусаа солих, тухайн чиглэлүүд аль аль буудал дээрээ огтолцож байгааг харуулж чадаагүй. Ядаж л хуучин чиглэл маршрутаа бичээд ард нь шинэ чиглэлээ танилцуулсан бол хүмүүс хуучин чиглэлээ хараад шинээр яаж өөрчлөгдсөн болохыг хялбар мэдэж болно. Хүмүүст ойлгомжтой хялбар байдлаар танилцуулсангүй

Avatar

Zochin 2024-01-24 103.212.117.94

tolgoi hureh mergejilten ogt baihgui yum chin yaj chadahav dee.

Avatar

Zochin 2024-01-24 202.126.88.73

Araich dendvv ym hiisen shvv!ystoi gomdomoor

Avatar

Нэргүй 2024-01-24 103.254.123.66

Чиний сонгосон хүн шүү дээ. Гомдлоо гээд яахавдээ хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж