ЭМЯ: Агаар дахь химийн бодисын шинжилгээгээр дунд эрсдэлтэй гарсан

ЭМЯ: Агаар дахь химийн бодисын шинжилгээгээр дунд эрсдэлтэй гарсан

ЭМЯ: Агаар дахь химийн бодисын шинжилгээгээр дунд эрсдэлтэй гарсан

НЭМЭЛТ:

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ноцтой осолтой холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хоёр үндсэн чиглэлээр ажиллаж байна. Нэгд, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, хоёрт, орчны эрүүл мэндийн асуудал дээр арга хэмжээ авч байна. Шадар сайдын баталсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох журам байдаг. Тухайн осолтой холбоотойгоор эрсдэлийн үнэлгээ хийдэг.

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, БЗД-ийн эрүүл мэндийн төв, ГССҮТ, Цэргийн эмнэлгийн зэрэг зургаан байгууллагын эмч ажилтан хамтран эрсдэлийн үнэлгээг хийлээ. Эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл дунд зэрэг гэдэг дүн гарсан.

Эхний үнэлгээ түргэвчилсэн байдаг. Явцын үнэлгээг хариу арга хэмжээтэйгээ уялдуулж, дахин хийнэ. Дэлбэрэлт болсон газар өнөөдөр 08.00-10.00 цагт НЭМҮТ, ОБЕГ-аас шинжилгээ судалгаа хийж үзсэн. Уг шинжилгээгээр агаарт агуулагдаж байгаа 12 нэр төрлийн химийн бодисын найрлага тодорхойлох шинжилгээг тусгай багажаар хэмжлээ. Нийт таван цэгээс буюу Их Монгол хороолол, дэлбэрсэн савны дэргэд, савнаас 10 метр, 50 метрийн зайд тухайн бодисын үлдэгдэл тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна. Химийн бодис нь шингэрүүлсэн шатдаг хий буюу агаараас хөнгөн нэгдэл учраас агаарт түргэн хугацаанд ууршсан байна. Иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэдэг болгоомжлол байгаа байх. Хамгийн гол нь иргэд сэтгэл зүйн цочролд орж байгаа учраас 119 тусгай дугаар ажиллуулж байна. Энэ утсаар зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Үйл явдалтай холбогдуулан холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж байна. Цаашдаа энэ шинжилгээг давтан хийж, эрсдэлийн үнэлгээг хийнэ. Дэлбэрэлт болсон тухайн газрын бохирдлыг цэвэрлэх, натри хлорын уусмалаар саармагжуулахаар ажиллаж байна. Галд өртөж, шатсан барилгын шаталт бүрэн дуусаагүй байна гэж байгаа учраас ойр орчмын айл өрх цонхоо нээхгүй байх хэрэгтэй.

ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛЭРВЭЛ ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ХАНД

Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингаравын уулзар орчим гарсан ослын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.01.24/ мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.ӨНӨРЖАРГАЛ:

-Осол болсон 207-р байранд 56 айл бүртгэлтэй 178 хүн амьдардаг гэсэн мэдээлэл байна.  Эмнэлэгт ирсэн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ, эрчимт, антибиотик, шингэн нөхөн эмчилгээнүүд хийгдээд явж байна. Ийм ослын үед хүмүүс айсан, цочирдсон байдаг учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс эмч нар томилж, ажиллуулж байна.  Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хүний нөөц, эм тарианы нөөц бүрэн хангагдсан эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа иргэдэд сэтгэц болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ийм осол гэмтэл гарахад эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээ солилцоод чиглэл өгөөд ажиллаж байна.

Ийм тохиолдолд аль болох битүү байранд байхгүй байх, сандрахгүй, тайван байж тухайн газраас холдох арга хэмжээг авах хэрэгтэй. Дотор муухайрах, хордлогын шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад ажиллах ёстой. Мөн тухайн осол болсон газар эрүүл мэндийн салбарын хяналтын байцаагч, хот тохижилт зэрэг бүх холбогдох албаныхан хөлдсөн газыг арилгаж, цэвэрлэхээр арга хэмжээ авч ажиллаж байна.

Дэлбэрэлт, түймрийн дараа анхаарах зүйлс:

  • Дэлбэрэлт, түймрийн үед хорт хийгээр амьсгалж эрүүл мэндэд нөлөөлсөн бол 24 цагийн дотор ханиалгах, амьсгаадах, хоолой сөөх, дотор муухайрч бөөлжих,  толгой өвдөх, нүд, ам, хамар хорсох шинжүүд илэрнэ.  Энэ тохиолдолд Хордлогын Төвд яаралтай хандана уу.
  • Дэлбэрэлт, түймрийн дараа ч хэдэн долоо хоногийн турш тэр орчин эрүүл мэндэд аюултай хэвээр байна. Их хэмжээний үнс, барилга, замын материал, төмөр зэргийн хэлтэрхий нь ойр орчмын агаар, хөрс, усыг бохирдуулна. Эдгээр нь амьсгалын замаар орж уушгинд ч хүрэх аюултай. Иймд маск зүүхээ мартаж болохгүй.
  • Түүнчлэн дэлбэрэлт, түймрээс үүссэн хар тугалга, асбетс зэрэг химийн хорт бодисууд ойр орчмын барилга доторх хана, шал, тавилга, эд хогшил дээр хуримтлагдах тул чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

E.Naransolongo 2024-01-24 207.244.89.166

Миний бодлоор эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс одоо төрд гарах хэрэгтэй маш олон өвчний эсрэг том ажил хэрэг болгон өвчнүүдийг эдгээн гэж бодож байна.

Avatar

Ts.Damdin 2024-01-24 198.16.74.205

Монгол улсын эмч нарын чадвар үнэхээрийн сайн байдаг шүү анхан шатны тусламжаа маш чадвартайгаар гүйцэтгэж байгаа харин бид энэ чадвартай эмч нараа дэмжээд төрөөс тоног төхөөрөмж цалин хөлсний хангалттай сайн нэмж өгч тав тухтай нөхцөлөөр ажиллуулах хэрэгтэй байна бас эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс төрд гарч ажиллах хэрэгтэй байна аа өчнөөн улс төрчид байгаа мөртлөө эрүүл мэндийн салбарын байхгүй байна

Avatar

G.Bathuu 2024-01-24 23.108.96.79

gaznii hordlogo ayultai shuu bas nemeed en zasag tur anhaaraad olon hiih zuils bainaa niigmiin daatgaliin shimtgel horoo duureg bolgoni emnelgiig chadwartai saijruulah geh met bas en turd en salbariin nariin mergejliin hun baih heregtei baina

Avatar

B.Narmandah 2024-01-24 23.106.56.36

gaznii hordlogo ayultai shuu bas nemeed en zasag tur anhaaraad olon hiih zuils bainaa niigmiin daatgaliin shimtgel horoo duureg bolgoni emnelgiig chadwartai saijruulah geh met bas en turd en salbariin nariin mergejliin hun baih heregtei baina

Avatar

D.Tamir 2024-01-24 59.153.87.10

saynii delbereltend urtsun humuus hurdan edgeesee manai emchnar sain baigaa gehdee bidend baigaa baidalaasaa iluu undur tuwshind emchilgee ywuulah bolomj baigaa ter bolomjiig gargaj ireed odogiin en emnelegiin standart chadwaraa ulam saijruulmaar baina osol awaar bolohod ter dariu ireed hurdan shuurhai baih ter tonog tuhuurumjuur emchnariig hangah heregtei baina bas mundag chaddag eruul mendiin salbariin humuusee turluu demjih heregtei baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж