Өнгөрсөн шөнө гарсан ослын улмаас олон хүн харамсалтайгаар эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайлбал, Дүнжингаравын уулзварын урд байрлаж байсан байр руу гал тархаж, 60 гаруй айлтай байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Зарим хүнийг зочид буудалд шилжүүлсэн бөгөөд тэднээс болсон нөхцөл байдлын талаар тодруулж байна.
НЭМЭЛТ:
Галд өртсөн барилгын оршин суугчдын Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд байршуулж, эмнэлэг, хүнсний тусламж үзүүлж байна. Мөн иргэдийг бүртгэл хийж, зочид буудлын өрөөнд байршуулж, биеийн байдлыг нь хянаж байгаа гэдгийг албаныхан хэллээ.
“БАЙР ШАТАЖ, -30 ХЭМД ГЭРЭЭРЭЭ МАШИНДАА ХОНОСОН, ШОКНООСОО ГАРААГҮЙ БАЙНА”
Галд өртсөн байрны оршин суугч иргэн:
-Харамсалтай осол гарч, гэр бүлээрээ машиндаа хонож, шоконд ороод байна. Гал гарсан мэдээлэл авсан даруйдаа гэрээсээ солих ч хувцас авч амжихгүй гарч, машиндаа хоноод өглөө зочид буудалд ирсэн. Манайх шатсан 207 дугаар байрны 13 давхрын айл. Гэртээ тавуулаа байсан. Сэтгэл санаа шокын байдлаасаа огт гарахгүй байна.
Эмнэлийн үзлэг хийнэ гэсэн ч одоог хүртэл хийгээгүй байна. -30 градуст гадаа хонож, эд хөрөнгөөрөө хохирлоо.
Одоогоор бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Эмчийн үзлэгт хамрагдаж, нөхцөл байдлын мэдээлэл л авмаар байна.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МУУ, ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ ХОНОЛОО
Бусад иргэний хэлж байгаагаар зочид буудал буюу түр хугацаанд иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа байршилд нэгдсэн мэдээлэл маш дутмаг байна гэв. Зочид буудал руу нүүлгэсэн иргэдэд хөнжил өгөөгүй, зохион байгуулалт, зохицуулалт муу байна гэдгийг иргэд онцолж байна.
Холбоотой мэдээ