ГССҮТ: Гурван хүний биеийн байдал маш хүнд байна

ГССҮТ: Гурван хүний биеийн байдал маш хүнд байна

ГССҮТ: Гурван хүний биеийн байдал маш хүнд байна

Дүнжингаравын уулзвар дээр шөнө гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч нас барж, арав гаруй хүн гэмтсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогдсон байна. Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг тодрууллаа.

ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН:

-Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй.

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй.

Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба 19-50 гаруй насны хүмүүс. Бага насны хүүхэд байхгүй.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хангалттай байгаа. Галын дуудлага ирсэн мэдээллийн дагуу шөнө эмч нар дуудагдаж ирж яаралтай тусламж үзүүлж байна. Түлэгдэлтийн зэрэг, биеийн байдлаас хамаарч хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх нь тодорхой болно.

Галд өртөж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст одоогоор биеийн байдлын ерөнхий үзүүлэлтийг танилцуулсан. Шаардлагатай мэс засал, боолт хийж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-24 124.158.69.78

Юу ч хийж үзээгүй хэдэн цүнх баригч нараар хотыг удирдуулахаар яаж олигтой байхав дээ.

Avatar

МУ иргэн Гантулга 2024-01-24 202.179.26.42

Ер нь бол хотын удирдлага ажлаа хийхгүй байна. элс давс огт хэрэглэхгүй байна. явган зам стандарт бус,гөлгөр гантиг халуун оронд зориулагдсан зам талбай хийж иргэдийг бие сэтгэлээр хоирож байгаа нь үнэн. Энэ бол улс төр хийж байгаа юм биш. Үнэн арчаагүй байдлыг нь ил болгож байгаа зүйлс. Үзэл бодлоо энэ доод нөхрийн үгээр бичгээр илэрхийлэх болно..

Avatar

Зочин 2024-01-24 66.181.180.95

ЭМГЭНЭЛ ХАГАЦАЛТАЙ БАЙХАД УЛС ТӨР ХИЙХ ЮМ, ХҮН ТОЛГОЙТОЙ ШУЛМАС ГЭЖ ЯАХ АРГАГҮЙ ҮҮНИЙ ХЭЛЭХ БАЙХАА.. МУУ ХҮН ЧӨЛӨӨНӨӨР, ЧОНО БОРООНООР…..ҮНЭН ЮМ БАЙНА. БҮР ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЭД БАЙСАН, ОДОО ШАЛТАГ ГАРЧ МАГНАЙ НЬ ТЭНИЙН БАЯРЛАЖ, ҮЙМЭЭН ГАРГАЖ ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСАГ РУУ ДАЙРАХ ГЭНЭ. ЧУХАМ АЛЬ НЭГ НАМ ДАГАСАН БӨӨС ҮҮ, НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД НЬ УУ ДАХГҮЙ ТОДОРНО

Avatar

mongol 2024-01-24 202.21.116.78

3 hunii bieiin baiadla muu gej helsen yum uu. Haigaad olsongyu ee

Avatar

Нэргүй 2024-01-24 139.5.217.18

Нянбаатар замын халтиргааг шийдээгүй тул нас барсан хүмүүсийн амь насны төлөө галд өртөж шатсан иргэдийн өмч хөрөнгийн төлөө ял авах ёстой. МАН нам хариуцлага хүлээх ёстой

Avatar

Zochin 2024-01-24 103.57.93.251

цагдаа нарын эзэмшилийн машинууд,дураара явдаг, моносын уулзвараас цааш яаж дураараа явдгийг мэдэхүү удахгүй үүнээс том осол болно цагдаа нар нь хахууль аваад явуулдаг шүү

Avatar

Нэргүй 2024-01-24 59.153.86.157

Гурван хүний биеийн байдал маш хүнд байна гэж хэн хэлсэн бэ? эсвэл бичээчийн толгойнд буусан бодол уу?

Avatar

Зочин 2024-01-24 103.212.116.38

Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэн нь эмнэлэгийнхэнд ямар хамаа байнаа. Сурвалжлагч нь ийм тэнэг асуулт тавьж байгаа даа. Хэдий хугацаанд эмчилгээ хийлгэхийг одоо ярих цаг мөн үү.

Avatar

Зочин 2024-01-24 103.212.117.95

Мангар охидууд зөндөө шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж